Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Челси » “Челси” нээлттэй бэлтгэл хийлээ

GD Star Rating
loading...

hiddink-chelsea
Голландын мэргэжилтэн Гуус Хиддинк “Челси”-д очсон даруйдаа буюу өнгөрөгч мягмар гаригт нээлттэй бэлтгэл хийлгэлээ. Бэлтгэлийг үзэхээр багийн 6000 балиашиг иржээ. “Би энд хүмүүсийг хөгжөөх гэж нээлттэй бэлтгэл зарлаагүй юм шүү. Багийнхан маань хийж буй ажлаасаа таашаал авах хэрэгтэй байгаа болохоор л ийм бэлтгэл хийлгэж байна. Бид улирлыг амжилттай өндөрлүүлэхэд та бүхний дэмжлэг хамгийн чухал. Та бүхэнд хүрэлцэн ирсэнд баярлалаа” хэмээн Гуус бэлтгэлийн үеэр балиашгуудад ханджээ. Багийг зургаагаар нь гурван хэсэгт хуваан тоглуулсан бөгөөд бөмбөг эзэмших чадвараа тоглогчид бүрэн харуулахыг хичээж байж. Мөн Дрогба энэ үеэр балиашгуудтай хамтран жижигхэн шоу үзүүлбэр зохион байгуулсан аж.
Беллетти энэ бэлтгэлийн талаар “”Барселона”-д бэлтгэл болгон нээлттэй байдаг. Энэ нь балиашгуудтай тун ойр болоход дэм болж, тоглогчдын урмыг сэргээдэг давуу талтай. Манай баг аль болох олон ийм бэлтгэл хийгээсэй. Өнөөдрийнх шиг гарын үсгээ өгөөд зогсож байхдаа би үргэлж баяртай байдаг. Нээлтэй бэлтгэл гэдэг тун сайхан санаа шүү” гэж ярьжээ. Харин багийн ахлагч Жон Терри “Бэлтгэл дасгал өөрчлөгдсөн. Хиддинк өөр арга барил, өөр үзлээр ханддаг юм байна. Сүүлийн бэлтгэл маань их эерэг уур амьсгалд болж, багийнханд урам өглөө. Балиашгуудаа баярлуулсан ийм бэлтгэл аль болох олон хиймээр санагдлаа” гэж ярьжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

13 Сэтгэгдэл

  1. sEke says:

    London’s Pride – Chelsea FC Go Go Go !!

    GD Star Rating
    loading...
  2. Batu says:

    wagner love chelsead irstiimu medj bga hun bnau

    GD Star Rating
    loading...
  3. Batu says:

    uuu yu we budilchlaa

    GD Star Rating
    loading...
  4. Muctang says:

    Teer heleegui yu Guus Chelseag uurchilnuu harj bgara Juventuse

    GD Star Rating
    loading...
  5. Messi says:

    chelsea gogo ! ! ! ene ynzaar hiddink manai bagiig avarguudiin ligt ch turuuluulj medeh ym gehde hetsu ursuldugch nar bgaa daa juventus-iig lav hojih bhaa tee all

    GD Star Rating
    loading...
  6. carmelo says:

    PL bol ugiin hudlaa bolson bhoo. YAj manug guitshevdee ed nar

    GD Star Rating
    loading...
  7. Totti says:

    Guus bol yamar ch bagtai haritsah chadvartai uvurmuts dasgaljuulagch shuudee!

    GD Star Rating
    loading...
  8. dfdfa says:

    Guus ch yum duulgana daa

    GD Star Rating
    loading...
  9. Man U says:

    hedhen sar l dasgaljuulah ni ontsgui . chelsea giin togloltiig hurdan uzmeer sanagdjiina shuuu. guus iin taktikiig harmaar bna

    GD Star Rating
    loading...
  10. P#24 says:

    Sain sain CHELSEA GoGoGoGoGo………………….

    GD Star Rating
    loading...
  11. SANTA says:

    hidding bol sain trainer chelsea ch sain bag ingej beltgel xiij bgan ni bagiinxantaigaa negdex bas negdvvlex zorilgotoi bga bx yu ch bsan xarj l baidaa amraltaar astin villa tai toglono shde bairaa bytsaaj awax boltygai

    GD Star Rating
    loading...
  12. SANTA says:

    batu yawaagvi bga sdhe CSKAdaa bag shde

    GD Star Rating
    loading...
  13. real says:

    wagner tska d ochidor astovillag alsan sh dee.love sain bna lee.chelseag saijrahiig husey

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: