Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » ҮСБХ » Ману Жинобили 2-3 долоо хоног тоглохгүй

GD Star Rating
loading...

 

manu_ginobili

Ману Жинобилигийн хувьд энэ улирлыг эхлэхдээ л шагайны гэмтэлтэй эхэлсэн. Тэгвэл Сан Антонио Спөрсийн супер сэлгээний тамирчингийн нөгөө шагай нь гэмтжээ. 

 

Дасгалжуулагч Грэгг Попович хэлэхдээ: Энэ Баасан гаригт Дэтройттой тоглохын өмнө Жинобили албан ёсоор талбайд гарахгүй болсон нь тодорхой болсон ба 2 оос 3 долоо хоног амрах аж. 

Жинобилигийн рентгэн болон бусад шинжилгээний хариу нь ч нааштай гарч энэ хугацаанд эдгэрч чадна гэсэн хариу гарчээ. 

 

Жинобили нь өнгөрсөн зун Олимпын дараа зүүн шагайндаа мэс засал хийлгэсэн ба үүнээсээ болоод улирлын эхний 12 тоглолтонд гараагүй юм. Түүний одоо учраад буй гэмтэлээс бол түүний баг Мягмар гарагт Нью Йоркт хожигдсон.

 

Бид түүнийг байхгүйд ямар ротэйшн хийдэг байсан яг л тэр маягаараа тоглох болно. Тоглож чадах хэн л байна, бүгдийг нь тоглуулна, гэхдээ хэнийг хэдэн минут гэдгийг сайн мэдэхгүй байна хэмээн Попович хэлэв. 

 

Спөрсийн тоглогчдоос Жинобили нь дундаж оноо авалтаараа багтаа гуравдугаарт 16.1 оноотой явдаг ба түүний баг нь 35-17 гэсэн амжилттай явж байгаа ч сүүлийн хоёр тоглолтонд дарааллан хожигдов. 

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. bat says:

    spurs ch neleen hetsuudne.Tulgiin 3 chuluunii 1 ni baikhgui bolokhoor yan daa.Ginobili bol sain toglogch

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: