Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Спэрс, Жазз хожлоо

GD Star Rating
loading...

Өнөөдөр ҮСБХ-ны талбайд 2 тоглолт явагдлаа. Эдгээр 2 тоглолтын тоймыг хүргэе.

Spurs Pistons Basketball

“Детройт” – “Сан-Антонио” – 79:83 (24:20, 16:25, 18:19, 21:19)

Д: Айверсон – 31 оноо. Макдайс – 13 + 13 самбар. Уоллес – 11 + 8 самбар.

С: Т. Паркер – 19 + 11 дамжуулалт. Данкан – 18 + 18 самбар. Боннер – 15.

Пистонсын дасгалжуулагч Майкл Курри баг нь хожигдсон ч тоглогчид нь Данканыг сайн хамгаалж байсныг дурдсан байна. Данкан энэ тоглолтонд 18 оноо, 18 самбараас авалт хийсэн бол Паркер 19 оноо авч, 11 оновчтой дамжуулалт хийжээ. Спэрсийн 8 тоглолт бүхий аялал өндөрлөхөд ганц тоглолт үлдлээ. Сүүлийн 7 тоглолтоо айлын талбайд хийсэн Спэрс эдгээр тоглолтуудынхаа 4-т нь хожиж, 3-т нь хожигджээ.

Харин Пистонс 5 дахиа дараалан хожигдлоо. Тэдний хамгаалагч Рокни Стаки “Бид дахиад л хожигдлоо. Бид хожигдсон хэвээрээ л байдаг, дараагийн тоглолтуудаа үнэхээр сайн багуудын эсрэг хийнэ” хэмээн урам хугарсан ярилцлага өгчээ.

Спэрсийн Ману Жинобили ирэх 2-3 долоо хоногийн хугацаанд талбайд гарахгүй тухай Грег Попович хэлсэн байна. Мануг баруун шагайны гэмтэл нь зовоож байгаа аж. Брюс Боуэн энэ тоглолтонд торгуулийн 4 шидэлтээ 4-үүлэнг нь амжилттай шидсэн бөгөөд өнгөрсөн 3 улиралд нэг ч удаа торгуулийн 4-өөс шидэлтээ бүгдийг нь амжилттай болгож байгаагүй юм байна.

“Юта” – “Бостон” – 90:85 (13:22, 25:17, 22:27, 30:19)

Ю: Окур – 19. Уильямс – 18 + 10 дамжуулалт. Брюэр – 16.

Б: Пирс – 20 + 9 самбар. Рондо – 15. Ален – 12. Перкинс – 12.

Юта төгсгөлийн 4-р үед сайн тоглож, өрсөлдөгчөөсөө 11 оноо илүү авснаас өнгөрсөн улирлын аваргуудыг талбай дээрээ хожлоо. Бостоны хожигдолд Гарнеттын гэмтэл нөлөөлсөн нь ч тодорхой. Гарнетт 2-р үеийн төгсгөлд баруун өвдөгний гэмтлийн улмаас тоглолтыг орхисон юм.

Бостон хожигдсон ч бүсээ хожлын тоогоор тэргүүлж байгаа бол хожсон Жазз бүсдээ 7-р байранд бичигдлээ.

Celtics Jazz Basketball

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. Batu says:

    detroit shal demii soliltsoo hsiin

    GD Star Rating
    loading...
  2. Man U says:

    ter ch tiim yum boloh ni boltsiimaa. billups hamaagui deer bsiin , odoo dahiad dorivtoihon shig naimaa hiihgui bol ch

    GD Star Rating
    loading...
  3. Sato says:

    A.Iverson uul ni sain togloson,28 shidne gedeg bol khuuchin togloltiin baidaldaa orj baina gesen ug,deerees ni 7 damjuulalt 1 bombog taslalt avsan.
    Tsag khugtsaa khargdnaa.

    GD Star Rating
    loading...
  4. sEke says:

    Detroit яваандаа формдаа орох байлгүй дээ. Олон жилийн их туршлагатай баг юм чинь.

    GD Star Rating
    loading...
  5. BT says:

    IA sain bsishde formondo orjl ywna DeTroiT-ihon(Rasheed HamilTon Prince) mash ih sul shidej aldsanda

    GD Star Rating
    loading...
  6. real says:

    detroit bur sugarch guitsjee

    GD Star Rating
    loading...
  7. c says:

    ai bish prince hamilton stuckey 3 muu togolson rasheed and hamiltong stoudemireer solivol mash huchtei bag bolno doo

    GD Star Rating
    loading...
  8. Kobe&Messi says:

    KOBE vs LeBRON vs Их гурвал
    аль нь бол? саналаа өгөөрөй please

    GD Star Rating
    loading...
  9. real says:

    medeej kobe sh dee .ene jil l avahgui bol dahij bolomj barag bhgui

    GD Star Rating
    loading...
  10. Kobe&Messi says:

    REAL д баярлав.Би ч гэсэн өөрөө Kobeгийн талд байдаг хүн.Kobe 2 санал

    GD Star Rating
    loading...
  11. Lakers says:

    Real kobi ta 2 toi sanal 1 ug n bynim bsan bol bou tasarhai

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: