Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Талбайн теннис » ”Хэлмэгдсэн” бүсгүй цагаадав

GD Star Rating
loading...

http://img.skysports.com/09/02/218x298/shahar-peer_1869452.jpgИзрайлийн теннисчин Шахар Пийрийг, Арабчууд The Dubai Championship тэмцээндээ оролцуулахаас татгалзсан нь нилээдгүй шуугиан тарьсан билээ. WTA энэ асуудлыг хянаж үзээд тэмцээний зохион байгуулах хороог 300,000 ам.доллараар торгох шийдвэрийг гаргасан байна. Теннисний ертөнцөд өмнө нь ийм өндөр хэмжээний торгууль оногдуулж байгаагүй бөгөөд WTA -н ерөнхий захирал Лари Скот үүнийг тайлбарлахдаа ”тамирчдыг үндэстэн ястнаар нь гадуурхах энэ мэт шударга бус зүйлийг дахиж давтагдуулахгүйн тулд ийм шийдвар гаргасан” гэжээ. Мөн тэрээр ”Бусад тур тэмцээнүүдэд ч гэсэн том сургамж болсон байх. Цаашид бид энэ тал дээр нухацтай ажиллах болно” хэмээжээ. Шахар Пийрийн хувьд 44,250-н нөхөн төлбөр авсан бөгөөд , түүний нутаг нэгт Энди Рэм ирэх долоо хоногт эхлэх Дубайн эрэгтэйчүүдийн тэмцээнд оролцох эрхээ авчээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Batu says:

    teneg arabuud

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: