Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Талбайн теннис » Венус Дубайд түрүүллээ

GD Star Rating
loading...

http://img.skysports.com/09/02/218x298/venuswilliams_1897551.jpgАрабын Нэгдсэн Эмират улсад үргэлжилж буй Dubai  Championship тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрлийн аварга тодорлоо.  Эгч дүү  Виллиамсын ноёрхлыг бас л хэн ч зогсоож чадсангүй. Тэмцээний хагас шигшээд Серена , Венус нар учраа таарсан бөгөөд Венус дүүгээ 3 сетэд 6-1 2-6 7-6 -р буулган авч шигшээд шалгарсан байна. Харин нөгөө талд ”томчуудын ангууч” гэгдээд байгаа Франц бүсгүй Раззано , Естоний   Канепи -г  6-1 6-2-р ялж аврагын төлөө тулалдах эрхтэй болжээ. Тэрээр 2-р шатанд Динара Сифина , 3-р шатанд Хантучова , их шөвөгт Звонарева нарыг дараалан буулган авсан учир ийн нэрлэгдэх болсон юм. Шигшээ тоглолтыг тун сонирхолтой болно гэж мэргэжилтнүүд үзэж байсан ч , Раззано Венуст эсэргүүцэл үзүүлж чадалгүй байсаар 6-4 6-2-р дийлджээ. Ийнхүү Венис өөрийн карьерийн 40 дэх цомоо хүртлээ.
Тэрээр ялсныхаа дараа ”Энэ долоо хоног миний хувьд үнэхээр гайхалтай өнгөрлөө. Ялангуяа дэлхийн шилдэг теннисчин дүүгээ ялсандаа их баяртай байна. Бас Раззано-д баяр хүргэх нь зүйтэй болов уу. Тэр олон шилдэгүүдийг мулталж , өөрийгөө сайн тамирчин гэдгээ нотоллоо” гэжээ. Маргааш тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл эхэлнэ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: