loading...
Өнөөдөр НБА-ын талбайд 5 тоглолт боллоо. Голден Стэйтийн дасгалжуулагч Дон Нельсон кареерийнхаа 1300 дахь хожлыг байгуулсан байна.
“Голден Стэйт” – “Оклахома-Сити” – 133:120 (34:38, 36:32, 31:24, 32:26)
Г: Жексон – 26+9 дамжуулалт. Маггетти – 24+8 самбар. Кроуфорд – 24.
О: Дюрант – 32. Уэстбрук – 31+11 дамжуулалт. Грин – 27+15 самбар.
Голден Стэйт хожсоноор Дон Нельсон дасгалжуулагчийн замнал дахь 1300 дахь хожлоо авлаа. 68 настай Доннигоос илүү хожилтой дасгалжуулагч лигийн түүхэнд ганц байдаг нь Ленни Уилкинс бөгөөд тэрээр 1332 хожилтой ажээ. Ер нь сүүлийн үед Голден Стэйт сайн тоглож байна. Энэхүү хожил тэдний сүүлийн 7 тоглолтын 5 дахь хожил байлаа.
“Майами” – “Филадельфи” – 97:91 (20:16, 20:24, 27:23, 30:28)
М: Уэйд – 25+9 дамжуулалт. Дж. О’Нил – 17+10 самбар. Хаслем – 13+10 самбар. Мун – 12.
Ф: А. Миллер – 30+9 самбар. Л. Уильямс – 22. Игуодала – 14+8 дамжуулалт.
Дуэйн Уэйд 25 оноо, 9 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол солилцоогоор ирээд удаагүй байгаа Жермайн О’Нил, Жамарио Мун нар нийлээд 4-р үед 10 оноо аван багтаа сайн тусалж, Хит Филлиг талбай дээрээ хожлоо. Хитийн довтлогч Удонис Хаслем энэ тоглолтыг улирлын хамгийн чухал тоглолтуудын нэг байсан хэмээн дүгнэсэн байна. Энэхүү хожил нь Хитийн лигт эллсэнээс хойшхи 800 дахь хожил болжээ.
“Вашингтон” – “Сан-Антонио” – 67:98 (18:25, 20:27, 19:26, 10:20)
В: К. Батлер – 24. Жеймисон – 16. Сонгайла – 15.
С: Мэйсон – 25. Финли – 19. Данкан – 12+11 самбар.
Вашингтон энэ жилийн хамгийн муу баг болж байх шиг байна. Хэдий Аренас гэмтэлтэй тоглохгүй байгаа ч бүрэлдэхүүн нь тийм ч муу биш. Бүх оддын тоглолтонд нэг бус удаа оролцож явсан Кэрон Батлер, Энтуан Жеймисон гээд 2 сайн тоглогч байгаа. Гэвч энэ улиралд хийморь сүлд нь уначихсан мэт муу тоглож байна. Өнөөдөр л гэхэд Спэрсийн эсрэг авсан 67 оноо нь сүүлийн 6 жилийн хугацаан дахь хамгийн бага оноо авсан тохиолдол нь боллоо. Мөн багийн түүхэн дэх 3 дахь муу амжилт гэнэ.
Спэрс 8 тоглолт бүхий аялан тоглолтоо 5-3 амжилтаар өндөрлөв. Мөн Жинобилиг гэмтсэнээс хойш 2 хожиж, 1 хожигдлоо. Жинобили баруун шагайны гэмтлийн улмаас 2-3 долоо хоног талбайд гарахгүй.
“Даллас” – “Сакраменто” – 116:95 (30:20, 40:30, 28:21, 18:24)
Д: Ж. Ховард – 20. Басс – 20. Синглтон – 19+12 самбар.
С: Удрих – 18. Гарсия – 17. Хэйвс – 17+9 самбар.
Өчигдөр Хьюстонд хожигдсон Даллас энэ удаа талбай дээрээ Сакраментог хожлоо. Далласын нөөц тоглогчид энэ удаа сайн тоглоцгоосон бөгөөд ерөнхий дасгалжуулагч Рик Карлайл нөөцүүдийнхээ тоглолтыг ихэд сайшаасан байна.
Сакраментогийн хувьд одоогоор 12-45 амжилттайгаар лигийн сүүл мушгиж байгаа юм. Саяхан тэд Брэд Миллер, Жон Сальмонс зэрэг тоглогчдыг зарж, А.Носиони, Дрью Гуден, Уилл Соломон, Седрик Симмонс, Ике Диогу гэсэн тоглогчдыг авсан билээ.
“Юта” – “Нью-Орлеан” – 102:88 (28:21, 33:30, 23:25, 18:12)
Ю: Окур – 25. Дер. Уильямс – 20+13 дамжуулалт. Брюэр – 16.
Н: Пол – 24. Р. Батлер – 21. Уэст – 18+10 самбар.
Дерон Уилльямс энэ тоглолтонд тоглосон бөмбөгөө багийн эзэн агсан Лэрри Миллерийн гэргий Гэйл Миллерт хүндэтгэл болгон өгсөн байна. Ютагийн эзэн Лэрри Миллер нэг хоногийн өмнө таалал төгссөн бөгөөд тоглолт эхлэхийн өмнө ордонд цугларагсад эмгэнэл илэрхийлж, дуугүй зогсцгоосон байна.
Тоглолтын хувьд лигийн өнөөгийн нүүр царай болсон 2 шилдэг холбогчийн дуэльд Дерон давамгайллаа. Ер нь Дерон болон Пол нарын өрсөлдөөн аль эртнийх, НБА-д элсэхээс өмнө нь эхэлсэн бөгөөд хүн бүр л энэ 2-ыг хооронд нь харьцуулж, өрсөлдүүлдэг. Ямар ч байсан хоорондын дуэльд бол ихэнхдээ Дерон ялдаг байсан гэж би сонсож байсан юм байна.
Нью-Орлеанс өчигдөр нэмэлт цагт Лейкерст хожигдсон бол өнөөдөр Жаззд хожигдлоо. Тайсон Чандлер нь эргээд багтаа ирсэн байгаа ч гэмтэлтэй гэсэн шалтгаанаар тоглохгүй л байна. Гэхдээ ирэх 7 хоногт тоглох боломжтой.
loading...






Дерон, Пол хоёрын тулаанд дандаа л Дерон ялдаг ш дээ. Өнгөрсөн жилийн ур чадварын тэмцээнд хүртэл Дерон ялсан биз дээ. Гэхдээ Пол илүү л дээ
loading...
Тийм шүү. CP3 илүү. Тэгэхдээ Дерон Виллимс яаж ийж байгаад Пол-г ялчихынмаа. 10 жилээсээ л эхэлж CP3 D.Williams-г бардаггүй гэдэг юм байна лээ.
loading...
Deron Paul hoyor ur chadvariin huvid ih oiroltsoo. Gehdee Paul arai iluu togloltiig uzuulj bga. Gehdee bi Deroniig demjdeg l dee
loading...