Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бокс » З.Энхзориг аваргын төлөө

GD Star Rating
loading...

http://www.mongolnews.mn/upload/zurag_ts/enhzorig-box20090202.jpgУнгарын Дебречен хотноо боксын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн явагдаж өчигдөр өндөрлөлөө. Тэмцээнд ОХУ, Куба зэрэг бокс өндөр хөгжсөн орны тамирчид ирж оролцсон нь тэмцээний нэр хүндийг өсгөж өгчээ. Манай найман боксчин энэ тэмцээнд орсноос ОУХМ З.Энхзориг аваргын төлөө тоглохоор шалгаран үлджээ.

Тэрбээр эхлээд Словакийн Марио Забосникийг 8:3-аар, дараа нь Литвийн Ауримас Наудзиусийг 11:6-гаар, мөнгөн медалийн төлөө Кубын Идель Торрьиентег 11:5-аар буулгаж авсан байна. Манай хүн олимпод Торрьиентед ганц оноогоор дийлдсэн бол энэ удаа хариугаа авч чадлаа. Энхзориг аваргын төлөө ОХУ-ын боксчин, дэлхийн аварга Алберт Селимовтой тоглоно. Манай сонины дугаар шилжих мөчид тоглолтын дүн ороогүй байлаа.

Харин Б.Баттулга (51 кг), Э.Идэрхүү (54 кг), Д.Отгондалай (57 кг), Б.Жавхлан (57 кг), Н.Шинэбаяр (75 кг) нар тус бүр нэг ялж, медалийн төлөө шалгаран үлдсэн ч бүгд шийдвэрлэх даваанд ялагджээ. Д.Отгондалай Оросын Сергей Водопьяновт 15:3-аар дийлдсэн бол “Химийн цом”-ын шинэхэн аварга Б.Жавхлан Францын Хишам Зютиг барсангүй (1:5). Францын залуу боксчин өмнөх даваанд Бадар-Уугантай олимпийн алтын төлөө тоглосон Янкей Леоныг хожсон аж.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. 1st

    GD Star Rating
    loading...
  2. aaya says:

    manai boxchid ch yum duulgasaar l bn shuu ene heden jildee medal abdgui gej zemluuulheergui l bolj bn daaa

    GD Star Rating
    loading...
  3. sEke says:

    GooD LucK ! Go 4 Gold .

    GD Star Rating
    loading...
  4. Dulguun says:

    Javkhlan buyu dvv Oosoodoo sportiin undur amjiltiig hvsei minii dvv hvchtei bj yalatlt bainga avah bolnoo.Bid bvgd itgej bgaa shvv ahiin dvv.Chamd l naidaj bgaa shvv za, za amjilt amjilt

    GD Star Rating
    loading...
  5. bataa says:

    enkhzorig bol jinhene mongol hun

    GD Star Rating
    loading...
  6. t67.blog.mn says:

    “Taiyan 2009 – Female Wrestling World Cup”-д
    манай О,Насанбурмаа, Б.Одончимэг нар ялсан талаар иэдээг t67.blog.mn -с харах bas Enkhzorigiin talaar medeeg unshaarai

    GD Star Rating
    loading...
  7. t67.blog.mn says:

    t67.blog.mn boxiin blog shyy

    GD Star Rating
    loading...
  8. t67.blog.mn says:

    ene medeeg delgerengyigeer t67.blog. mn -s unshaarai

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: