Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Коби эхний 20-д

GD Star Rating
loading...

12353726411

Өнөөдөр НБА-ын талбайд 9 тоглолт боллоо. Коби бүх үеийн онооны лидерүүдийн жагсаалтанд дахин нэг байр ахисан, Ражон Рондо төрсөн өдрөөрөө супер тоглосон, Стив Блейк НБА-ын дээд амжилтыг давтсан, Дуэйн Уэйд өөрийн дээд амжилтыг шинэчилсэн зэрэг үйл явдлууд өнөөдөр болов. Тоглолтуудын тоймыг хүргэе.

“Торонто” – “Нью-Йорк” – 111:100 (27:27, 30:26, 25:21, 29:26)

Т: Барньяни – 28 оноо + 10 самбар. Паркер – 24. Марион – 16 + 15 самбар.

Н: Хэррингтон – 31. Робинсон – 18 + 8 дамжуулалт. Ли – 17 + 15 самбар. Духон – 17.

Никс 2 хоногийн өмнө талбай дээрээ Торонтог 127:97 харьцаагаар илт давуу хожиж байсан бол өнөөдөр талбайд нь 100:111 харьцаагаар хожигдлоо. Никс хамгийн сүүлд Торонтог талбайд нь 2004 оны 3 сарын 5-нд л хожиж байж. Ер нь тэд энэ улиралд айлын талбайд муу тоглож байгааг 7-20 амжилтаас нь харж болно. Гэхдээ Никс 16 тоглолт дараалан 100-аас дээш оноо аваад байна. Торонтогийн хувьд “Air Canada Centre” ордон ашиглалтанд орсны 10 жилийн ойд сайхан бэлэг барилаа. 1999 оны 2 сарын 21-нд уг ордонд болсон анхны сагсан бөмбөгийн тоглолтонд Торонто тэр үеийн Ванкувер Гризлизийг 102:87 харьцаагаар хожиж байжээ.

“Индиана” – “Чикаго” – 98:91 (27:27, 25:24, 23:23, 23:17)

И: Мёрфи – 27 + 14 самбар. Форд – 19 + 8 самбар. Жэк – 16. Дэниэлс – 16

Ч: Гордон – 28. Томас – 16. Денг – 13 + 8 самбар.

Пейсерсийн онооны лидерүүд болох Денни Грейнжер, Майк Данливи нар эзгүй байсан ч тэд талбай дээрээ Чикагог 98:91 харьцаагаар хожиж дөнгөлөө. Пейсерс Бүх оддын тоглолтонд оролцсон Грейнжерийнхээ эзгүйд Пейсерс 5-1, Грейнжер болон Данливи нар 2-уулаа тоглоогүй үед 4-1 амжилт үзүүлээд байгаа нь сонирхолтой.  Трой Мэрфи энэ улирлын өөрийн дээд оноогоо аван багаа тэргүүлсэн байна.

“Финикс” – “Бостон” – 108:128 (33:38, 21:30, 29:28, 25:32)

Ф: Ричардсон – 21. Нэш – 19+11 дамжуулалт. Барбоза – 18.

Б: Рондо – 32+10 дамжуулалт. Р. Аллен – 31. Пирс – 26.

Кевин Гарнетт гэмтлийн улмаас тоглохгүй байгаа ч Бостон Финиксийг талбайд нь амархан хожлоо. Уг нь Финикс шинэ дасгалжуулагч Э. Жентригийнхээ удирдлага доорхи эхний 3 тоглолтондоо дараалан 140-өөс дээш оноо аван гялалзаж байсан ч энэ удаа Бостоны эсрэг юм болсонгүй. Бостоноос Ражон Рондо маш сайн тоглож, 23 насныхаа төрсөн өдрөөр 32 оноо, 10 оновчтой дамжуулалт хийн, өөртөө сайхан бэлэг барьсан байна. 32 оноо нь Рондогийн дээд амжилт юм байна. Ер нь төрсөн өдрөөрөө өөрийн онооны дээд амжилтаа тогтоосон тоглогч лигт 11 байдаг бөгөөд одоо тоглож байгаа Хедо Туркоглу, Шакил О’Нил, Лоренцен Райт, тэгээд Рондо нар энэ 11-т багтаж байна. Мөн Финиксийн эсрэг Рэй Аллен 31 оноо авсан бөгөөд Селтиксийн гарааны 2 хамгаалагч 2-уулаа 30-аас дээш оноо авсан тохиолдол 1977 оны 1 сарын 2-ноос хойш анх удаа тохиов. Тухайн үед Жо Жо Уайт 33 оноо, Чарли Скотт 31 оноог тус тус авч байж.

Сансын хувьд лидер Амаре Стаудмайрыгаа гэмтлийн улмаас улирал дуустал алдсан. Амаре нүдэндээ мэс засал хийлгэх гэж байгаа. Сансын хувьд өрсөлдөөн плей-оффт үлдэхэд хүндхэн болоод байгаа юм.

“Хьюстон” – “Шарлотт” – 99:78 (27:20, 17:22, 29:14, 26:22)

Х: Артест – 26. Яо Мин – 19. Уафер – 13.

Ш: Диао – 13. Окафор – 13+11 самбар. Фелтон – 13.

Трэйси МакГрэйди Лхагва гаригт энэ улиралд дахин тоглож чадахгүй, өвдгөндөө хагалгаа хийлгэнэ гэж мэдэгдсэн. Харин Рокитс түүнгүйгээр сайн тоглож байна. Тэд 4 дараалан, мөн сүүлийн 9 тоглолтоос 8-д нь хожоод байна. Нийтдээ Ти-Макгүй Рокитс энэ улиралд 15 хожиж, 6 хожигджээ. Харин Шарлотт сүүлийн 8 зочлон тоглолтынхоо 7-д нь хожигджээ.

“Милуоки” – “Денвер” – 120:117 (36:35, 33:37, 27:24, 24:21)

М: Виллануэва – 36. Сессьонс – 27+8 дамжуулалт. Жефферсон – 17.

Д: Энтони – 33+9 самбар. Биллапс – 21. Нене – 17.

Денвер Милуокигийн талбайд зочлон хожигдлоо. Тэд энэ улиралд хожлын тоо нь 50 хувьд хүрээгүй багт ийн 4 дэх удаагаа хожигдов. Талбайн эздээс довтлогч Чарли Вилланева маш сайн тоглож, 36 оноо авсан байна. Денвер улирлын хамгийн олон буюу айлын талбайд 8 тоглолт дараалан хийсэн аялал 5-3 амжилтаар өндөрлөлөө. Тэд маргааш 2 сарын 3-наас хойш анх удаа талбай дээрээ тоглох бөгөөд өрсөлдөгч нь Бостон Селтикс байх болно.

“Орландо” – “Майами” – 122:99 (39:24, 25:22, 27:26, 31:27)

О: Дуайт Ховард – 32+17 самбар. Туркоглу – 20+9 самбар. Льюис – 18.

М: Уэйд – 50. Бизли – 14.

Дуэйн Уэйд өөрийн дээд амжилтаа тогтоон 50 оноо авсан ч түүний баг Орландогийн эсрэг юм болсонгүй, 23 онооны зөрүүтэй хожигдлоо.

Pistons Cavaliers Basketball

“Кливленд” – “Детройт” – 99:78 (31:17, 36:17, 21:24, 11:20)

К: Уэст – 25. Л. Жеймс – 20+9 дамжуулалт. Илгаускас – 16+8 самбар.

Д: Айверсон – 14. Эрманн – 13.

Делонте Вест 1 сарын дундуур гэмтсэн бөгөөд Детройтын эсрэг гэмтлийн дараах анхны тоглолтоо хийлээ. Тэгэхдээ зүгээр ч нэг тоглосонгүй, 25 оноо аван багаа тэргүүлсэн байна. Кливленд талбай дээрээ Детройтыг юм болгосонгүй. Детройт 2004 оны 2-р сараас хойш анх удаагаа 6 дараалан хожигдож байна.

“Миннесота” – “Лейкерс” – 108:111 (26:29, 24:25, 30:24, 28:33)

М: Гомес – 20. Телфэйр – 20. Смит – 19. Фойе – 16.

Л: Брайант – 28. Одом – 25+14 самбар. П. Газоль – 25.

Эдгээр багуудын үндсэн төвийн тоглогч нар нь өвдөгний хүнд гэмтлийн улмаас энэ улирлыг дуусгаад байгаа. Гэхдээ Лейкерст Ламар Одом байгаа болохоор одоогоор лав Байнумыг тэгтлээ их үгүйлэхгүй байх шиг байна. Энэ тоглолтонд л гэхэд Одом 25 оноо, 14 самбараас авалт хийн багийнхаа хожилд хувь нэмрээ сайн орууллаа. Харин Коби Брайант 28 оноо авснаар Элжин Бейлорыг ардаа орхин лигийн бүх үеийн онооны лидерүүдийн жагсаалтын эхний 20-д бичигдэж эхэлж байна.

“Портленд” – “Клипперс” – 116:87 (38:16, 27:23, 27:29, 24:19)

П: Олдриж – 28+10 самбар. Рой – 20+9 дамжуулалт+8 самбар. Аутло – 15.

К: Гордон – 21. Джордан – 15+12 самбар. Дэвис – 15.

Стив Блейк НБА-ын дээд амжилтыг давтлаа. Тэрээр тоглолтын эхний үед 14 оновчтой дамжуулалт хийсэн нь 1984 оны 4 сарын 15-нд Спэрсийн тоглогч Жон Лукасын тогтоосон дээд амжилттай тэнцсэн байна. Улмаар Портлэнд Клипперсийг 116:87-оор илт давуу хожжээ. Портлэнд одоогоор 23-5 гэсэн амжилтыг талбай дээрээ үзүүлээд байгаа нь 1999-2000 оны улирлаас хойшхи хамгийн сайн амжилт болж байна. Клипперсийн довтлогч Торнтон энэ улиралд багийнхаа бүх тоглолтонд гараанд гарсан ганц тоглогч байсан боловч энэ удаагийн тоглолтонд оролцсонгүй. Түүнийг Стив Новак орлож, гараанд гарсан байна. Ингэснээр Новак энэ улиралд Клипперсийн гарааны бүрэлдэхүүнд гарсан 17 дахь тоглогч болжээ. Гэхдээ тэд одоогоор 13 хожиж, 43 хожигдоод байгаа нь лигт зөвхөн Сакраментогийн дээр орох үзүүлэлт.

Clippers Trail Blazers Basketball

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. carmelo says:

    Denver bostong shaan. ene ulirald bostonii talbai der ni hojson shoo dee

    GD Star Rating
    loading...
  2. Man U says:

    tiim shuu.denver iig hojtson bhad gaihaad bh yavdalgui

    GD Star Rating
    loading...
  3. c says:

    denver yu ch bolohgui ilt tasarhai boston denveriig hojno. Detroit dasgaljuulagchaa soliosoi.

    GD Star Rating
    loading...
  4. real says:

    detroit unen yvahgui maa

    GD Star Rating
    loading...
  5. fuck MANU says:

    ehni 20-d hen hen badgiin uzuuleh bolomj bga yu?! adminaa?

    GD Star Rating
    loading...
  6. Kobe&Messi says:

    Kobe ch goy shuu. ushuu uragshaa

    GD Star Rating
    loading...
  7. P#24 says:

    Kobe ehnii 10d ymarch bsan oroh blgudee Go LA Go KB24…..

    GD Star Rating
    loading...
  8. wonderful arsenal says:

    ee ene ued LEBRONiig diileh toglogch algaa, aguu ymaa. LEBRON bhgui bol NBA utgagui bolj huvirnadaa timee anduudaa

    GD Star Rating
    loading...
  9. andje says:

    lebron muu mangar batsaan koby bol aguu shuu. bag ch gsen lebroniig avsan ni aztai lebron bhgui bsan bol yu ve. delonte west ed nar odoo yu ve. wade lebron 2 kobyg barah arai l bloogui l dee .bas zindaa gej bn shuu dee

    GD Star Rating
    loading...
  10. dvv nart says:

    dvv naraa lebron kobe-g yaj gvitseh bee dee yadaj l uhaan ni dutaad deer ni showdah gej yadaad bna sh dee lebrongvi bsan ch nba goyo l bj taarna sh dee.jordangvi bol nba utgagvi boloh yum shig sanagddag bsan utgatai heveeree l bna sh.lebron +kobe=jordan gej medeh vv bichleg vzej bai.lebronii bien deer kobegiin uhaaniig nemeed jordan garch irne oilgoo

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: