Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 8.Булангууд, Онцлох » Тэшүүрчдийн амжилт Харбинд үргэлжлэв

GD Star Rating
loading...

БНХАУ-ын Харбинд болж буй Дэлхийн оюутны 24 дэх удаагийн өвлийн Универсиадад манай улсаас есөн тамирчин спортын дөрвөн төрөлд оролцож байна. Энэ дунд гүйлтийн тэшүүрийн төрөлд хурд сорьсон тамирчид улсын дээд амжилтаа гурван удаа шинэчилжээ.

Улсын шигшээ багийн тамирчин, Монгол-Солонгосын техникийн коллежийн оюутан Галбаатарын Ууганбаатар 5000 метрийн зайд 7.01,1 минут гүйж, 1991 онд ОУХМ Н.Ганболдын Медеогийн мөсөн замд тогтоосон дээд амжилтыг (7.16,31)  есөн секундээр ахиулав. Мөн 1500 метрт 1.58,81 минут хурдлан 1980 онд ОУХМ Т.Нямдаваагийн тогтоосон рекордыг (2.01,7) эвдлээ. Г.Ууганбаатар саяхан Монголын оюутны спортын II наадмын үеэр энэ зайд 2.01,78 минут гүйж, рекордод ойртож байсан билээ.

Эмэгтэйчүүдийн 1500 метрт мөн МСТК-ийн оюутан Бат-Эрдэнийн Ургаацэцэг 2.19,18 минутын амжилт үзүүлж, улсын рекордыг шинэчлэв. Энэ зайд ОУХМ Л.Алтанцэцэг 1978 онд 2.20,93 минутаар улсын дээд амжилтыг тогтоож байжээ. Ийнхүү 2009 он гарсаар дотооддоо олон жил ноёрхсон рекордыг эвдсэн залуу тэшүүрчид “Харбин-2009”-д энэ амжилтаа үргэлжлүүллээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: