Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Үндэсний бөх » Б. Ганбат заан Сар шинийн барилдаанд анх удаагаа түрүүллээ

GD Star Rating
loading...

Өнөөдөр буюу битүүний өдөр 17-р жарны “Харшлалт” хэмээх Шороон Үхэр жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд боллоо. Барилдаанд уламжлал ёсоор хүчит 256 бөх барилдсан бөгөөд өмнөх жилүүдэд 2 өдрийн турш барилддаг байсан бол энэ удаа нэг өдөр барилдлаа.

y9bgis983444-021

Өнөө цагийн бөхчүүдийн өнгийг тодорхойлж байгаа хүчитнүүдээс Улсын аварга Д. Сумъяабазар, Улсын арслан Д. Азжаргал, Улсын гарьд Н. Ганбаатар, Улсын заан Д. Рагчаа, Улсын харцага Н.Амартүвшин нар барилдсангүй. Мөн улсын наадмаас өөр барилдаанд гарахаа болиод байгаа Улсын гарьд Б. Гантогтох бас барилдсангүй. Гэсэн ч энэ жилийн сар шинийн барилдаан өрсөлдөөнтэй, үзүүштэй сайхан л боллоо. Дээрх бөхчүүд барилдсан бол бүр л “амттай” болох байсан биз.

Доогуур даваануудад бага сага маргаанууд гарч байсан ч ерөнхийдөө булхай, будлиан нь ч гайгүй байсан гэхэд болно. Гэхдээ манай бөхчүүд зөвхөн тухайн даваанд давахын төлөө зарга зальхай хийхээ хойш тавьж, үндэсний бөхийнхөө жудаг ёс, шударга байдлыг байнга бодож, сахиж явбал наанадаж үзэгч олноо хүндэтгэж байгаа хэрэг, цаашлаад бөхийн торгон ногоон дэвжээгээ дээдлэн эрхэмлэж байгаа явдал болох гэдэг нь ойлгомжтой.

Энэ жилийн сар шинийн барилдаанд улсын цолгүй залуучуудаас нэг ч бөх 4 давсангүй.

4-ын даваанд өнгөрсөн улсын наадмаар 5-ын даваанд тунаж байсан Соронзонболд заан, Бямбажав арслан нар оноолт таарсан бөгөөд заан Соронзонболд хүч бяраар илүүрхэн давсан. Улсын харцага Даваабаатарыг Баянхонгор аймгийн Улсын начин Батболд бараг л 2 удаа давчих шиг болсон.

5-ын даваанд хуучны 2 өрсөлдөгч барилдсан нь үзэгчдийн сонирхлыг татаж байлаа. 10 гаруй жилийн өмнө болж таарах нь, Ганбат, Батзориг нар аймгийн арслан, цэргийн заан цолтой байхаасаа эхлээд 3-ын даваанд мөн ч олон тунаж байсан. Тухайн үедээ Батзориг нь ихэнхдээ давдаг байсныг санаж байна. Энэ удаа харин Ганбат заан амлаж барилдан, мордох мэхээр эртний өрсөлдөгчөө давсан юм.

6-ын даваанд Өсөхөө аваргатай Батболд начин тун сайн барилдаж, нэлээн л дөхүүллээ. Аварга аргагүй арал чац зааж, начингийн хавираанд үлдсэн. Гэхдээ энэ сар шинийн барилдаанаар  Батболд начин маш сайн барилдсаныг дурьдах нь зүйтэй.

Үзүүр түрүүний 2 бөхийн барилдаан тун ч богино хугацаанд өндөрлөсөн. Аварга зааны гарыг нь зөрүүлж татах оролдлого хийх үед заан хавирч, аваргыг тэнцвэр алдуулан толгойг нь уургалан баглаж аваад, өвдөглүүлснээр Сар шинийн барилдаанд анх удаа түрүүллээ.

4н даваа

д.а Өсөхбаяр – а.з Мөнхбат
у.а Мөнхбаатар – а.а Батбаяр
у.а Ганхуяг – а.а Отгонбаатар
у.г Доржсамбуу – а.а Чулуунбат
у.з Ганбат – а.а Батмөнх
у.з Мягмарсүрэн – а.а Баянмөнх
у.з Батзориг – а.а Амартүвшин
у.з Сайнбаяр – а.а Содномдорж
у.з Соронзонболд – ц.а Бямбажав
у.х Мөнгөнцooж – у.н Цацавшир
у.х Пүрэвжав – у.н Бат-Эрдэнэ
у.х Баасандорж – у.н Гантулга
у.х Даваабаатар – у.н Батболд
у.н Эрхэмбаяр – у.н Цанлиг
у.н Лхагвасүрэн – у.н Ду.Батбаяр
у.н Цогтжаргал – у.н Уламбаяр
5н даваа

д.а Өсөхбаяр – у.н Цацавшир
у.а Мөнхбаатар – у.х Баасандорж
у.а Ганхуяг – у.н Уламбаяр
у.г Доржсамбуу – у.з Сайнбаяр
у.з Ганбат – у.з Батзориг
у.з Мягмарсүрэн – у.н Батболд
у.з Соронзонболд – у.х Пүрэвжав
у.н Эрхэмбаяр – у.н Ду.Батбаяр
6н даваа

д.а Өсөхбаяр – у.н Батболд
у.а Ганхуяг – у.н Ду.Батбаяр
у.г Доржсамбуу – у.х Баасандорж
у.з Ганбат – у.з Соронзонболд
7н даваа

д.а Өсөхбаяр – у.х Баасандорж
у.з Ганбат – у.н Ду.Батбаяр
8н даваа

д.а Өсөхбаяр – у.з Ганбат

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. P#24 says:

    Saihan barildaan boljee argagui tvrvvleh erembetei boh.Id uedee 6n zaluu zaanii 1 yvsan…..

    GD Star Rating
    loading...
  2. aaya says:

    sonirholtoi l volson yum shigee uzmeer sanagdchihlaa

    GD Star Rating
    loading...
  3. Man U says:

    demjij bsan hun maani turuulsend setgel hangaluun bnoo

    GD Star Rating
    loading...
  4. davka says:

    zada barag zuw hun n turuuljee ih ch sain barilddag ih ch huchtei sain ch buh baisan jaahan az muutaim shig baisan tsagaan sariinhaa barildaand turuulj ongod hiimorio sergeeh shig bolloo naadmaar sain barildaasai. aa neeree CL yu bolson be medeh hun bnau ho

    GD Star Rating
    loading...
  5. MESSI & CP3_ BARCA& N.O says:

    BARCA 1-1 LYON, ATLETICO 2-2 PORTO, ARSENAL 1-0 Roma, MANU 0-0 Inter ATLETICO,PORTO 2-n togloltoos busad
    ni uitgartai taldaa bolson

    GD Star Rating
    loading...
  6. AA says:

    Itgel naidvar hamgiin suuld mohdog! 12 jiliin uridaas l turuulne gej demjij bsan boh mine ene udaa turuullee, ih bayrtai bnaa. 11 jiliin urid aimgiin arslan uzuurlej bhad ni ih l olon turuuleh bh gej bodoj blaa. Zun Ganbaatart unachaad suuj chadahgui zogsoj baihad ni ene saihan boh dahij sain barildaj chadahgui l bh gej bodoj baisan, odoo bol shal oor sanagdaj bn. Ene jil zahiig ni dahiad l neg mushginadaa… Soronzong avtsan bol ch…. gej bodhoor barildaaniig say gargasan, Du. Batabayar Osohoo avarga ene teriig bol budaa bolgoson shdee gants gants meh hiigeel davsan

    GD Star Rating
    loading...
  7. zorigoo says:

    onjavdo bayar hvrge ene ercheeree beltgelee sain hiigeed naadamd tvrvvlj arslan bolooroi

    GD Star Rating
    loading...
  8. noomoo says:

    turanhai shar zaluu buh bhaasn demjij irsendee.Ganbaa zaandaa amjilt husii.Hun ushiglodog judaggui awragiig / Osohoo / oiriin 2 sariin dotor 2 hayalaa.za za tsagaan hel am hurchin tuunees bish magtmaarl bn daa zaaniigaa.Azjargal Munhbaatar Ganhuygiig hen arslan geh ym be sain nachin l humuus shu dee.Buh maani neg l bolohgui bsan en jil saihan barildaan bolloo.Barits songohiig huleedeg arslangiin hajuud manai ganbat buh shuu

    GD Star Rating
    loading...
  9. Ganbat zaan uneher saihan barildlaa. Baahan nairaa ene terd orood joohon yumand orootsoldoj yavsar ner hunde unagad bsan nodnin jil Sumya Usuhuu 2 hariad ireher mani hun yum bodoj ehelj bna.
    Yag unendee Osohoog 20 seconded hayasan shte. Uneher 20 seconded unadag mongol buhin avargyg umnu harj l bgaagui yum bna. Usuhbayar record hiisen shuu, gehduu muu talruugaan!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: