loading...
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлиг гаргаж зарим хүмүүст төрийн дээд цол, одон медаль хүртээсний дотор спортын салбарт гавьяа байгуулсан, спортод элэгтэй олон хүмүүс байсан юм.
Ерөнхийлөгчийн зарлигаар эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, Монголын уламжлалт анагаах ухааныг орчин үеийн эмчилгээний арга ажиллагаатай хослуулан элэгний өвчнийг эмчлэх шинэ арга технологийг бий болгон эмчилгээнд үр дүнтэй нэвтрүүлж, эрдэм шинжилгээний бие даасан бүтээл, ном товхимол бичиж нийтлүүлэн, уламжлалт болон спортын анагаах ухааныг хөгжүүлэхэд оруулж байгаа онцгой хувь нэмрийг нь үнэлж Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиникийн төвийн ерөнхий захирал, доктор, профессор Жамбалын Хатанбаатарт Монгол Улсын ардын эмч цол, биеийн тамир, спорт, батлан хамгаалахын салбарт олон жил санаачилга, үр бүтээлтэй ажиллаж, үндэсний болон бусад бөхийн төрлөөр шилдэг тамирчдыг сургаж дасгалжуулан улс, олон улс, тив, дэлхийн хэмжээний тэмцээнд амжилттай оролцуулж, Зэвсэгт хүчинд биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд оруулсан бодитой хувь нэмрийг нь үнэлж Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дарга, хурандаа Одвогийн Балжиннямд Монгол Улсын ардын багш цол
ОХУ-тай хийх их өрийн асуудлыг шийдвэрлэх, Монгол-Оросын хамтарсан үйлдвэрүүдийн гэрээ, хэлэлцээрийг шинэчлэх, Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэх, санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Чимиддоржийн Ганзоригт Монгол Улсын гавъяат эдийн засагч цол, биеийн тамир, спортын салбарт олон жил санаачилга, үр бүтээлтэй ажиллаж, мэргэжлийн болон сонирхогчдын боксын спортын төрлөөр зэрэг, цолтой тамирчдыг сургаж бэлтгэн, дасгалжуулсан баг, тамирчдаа тив, дэлхий, олимпийн наадмын тэмцээнүүдэд амжилттай оролцуулж, мэргэжлийн боксын спортыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Чингис” боксын клубийн захирал, дасгалжуулагч Гонгоосүрэнгийн Оюунболдод Монгол Улсын гавъяат дасгалжуулагч цол, Нийслэлийн Багануур дүүргийн иргэн, Улсын сурын мэргэн харваач Пүрэвийн Гарамдорж Алтангадас одон хүртлээ.
Төрийн дээд одон медаль хүртсэн дээрх хүмүүстээ “Спортын цонх”-ын хамт олноос халуун баяр хүргэе.
loading...



