loading...
Спортын төв хэвлэл “Таван цагариг” сонин хулгана жилийн шилдэг найман бөхийг нэрлэж байна. Цагаан сараас цагаан сарын хооронд зохиогдсон барилдаанд хэрхэн хүч үзсэнээр нь оноо өгдөг манай сонины уламжлалт чансаа оны эцсийн дүнгээ гаргаж байгаа хэрэг. Энэ жилийн чансаа нэлээд өрсөлдөөнтэй болж, оны тэргүүн бөхийн нэр эцсийн мөчид тодорсон юм.
Ардын хувьсгалын 87 жилийн ойн баяр наадамд начин цолтойдоо түрүүлсэн Өвөрхангай аймгийн арслан Д.Ганхуяг манай сонины чансааг анх удаа манлайллаа. Гахай жилийн цагаан сарын барилдаанд түрүүлсэн гарьд И.Доржсамбуу түүнтэй эцсийн мөч хүртэл ширүүхэн үзэлцсэн ч төгсгөлийг тааруу хийснээр гүйцэх боломжоо алджээ.

1. Улсын арслан Доржпаламын Ганхуяг 23100 оноо
Отгон арслан улирч буй онд 18 барилдаанд зодоглосноос гурав түрүүлж , дөрөв үзүүрлэн , дөрвөн удаа их шөвөгт үлджээ. Ялангуяа үндэсний их баяр наадмаар одтой үзэн түрүүлсэн нь оны шилдэг бөхөөр нэрлэгдэхэд том түлхэц болсон билээ. Наадмаас гадна Бизнес барилдаан болон нийслэлийн 369 жилийн ойд түрүүлж, бизнес, цагаан сарын сорилго, Улс тунхагласны 74 жилийн ой, Сэлэнгэ аймгийн нэрэмжит барилдаанд үзүүрлэжээ. Шилдэг наймд анх удаа багтаж буй.
2. Улсын гарьд Ишдоржийн Доржсамбуу 21100 оноо
До гарьд цагаан сарын барилдаанд түрүүлснээс хойш манай чансааг итгэлтэй тэргүүлж байлаа. Харин наадмаар зургаагийн даваанд шороодсон нь өрсөлдөгчдөө гүйцэгдэх үндэс болсон юм. Гэхдээ гарьд маань сүүлийн жилүүдэд тун тогтвортой амжилт үзүүлж буй. 2006 онд манай чансааны хоёрт ороод, ноднин манлайлсныг бөхийн хорхойтнууд санаж байгаа нь лавтай. Доржсамбуу хулгана жилд 15 барилдаанд зодоглосон ба ингэхдээ бусдаас хамгийн олон буюу таван түрүү хүртсэн байна. Үүнд цагаан, цэргийн баяр, Булган аймгийн нэрэмжит барилдаан, Улс тунхагласны ойн болон Ардчиллын ойн барилдаануудад манлайлжээ. Түүнчлэн улсын арслан цолд хүндэтгэл үзүүлэх барилдаан, Баянзүрх уулсын хишиг барилдаанд үзүүрлэж, дөрвөн барилдааны их шөвөгт шалгарсан амжилтаар шилдэг бөхийн жагсаалтын дэд байрт бичигдлээ.
3. Улсын заан Дамбийгийн Рагчаа 19800 оноо
Рагчаа заан жил бүрийн чансаанд дээгүүр өрсөлддөг хүчтэн. Ялангуяа энэ жил тогтвортой сайн барилдсанаар чансааны гуравт бичигдлээ. Тэрбээр 23 барилдаанд зодоглохдоо хоёр түрүүлж (Эх орончдын өдөр, Монгол бөхийн өргөөний 10 жилийн ойн), хоёр үзүүрлэн (Ногоон намын ойн, Моннис групын нэрэмжит), долоон удаа (!) их шөвөгт үлдсэн байна. Түүн шиг ийм олон удаа шөвгийн дөрөвт шалгарсан бөх хараахан алга. Өмнө нь шилдэг наймд гурван удаа орж байжээ.
4. Улсын заан Баттулгын Соронзонболд 15910 оноо
Залуу заан өнгөрч буй хулгана жилд тун одтой байлаа. Аймгийн арслан хэмээн цоллуулж байсан тэрбээр наадмаар цөөнгүй хүчтэнийг орхин шууд заан цол хүртсэний зэрэгцээ оны шилдэг найман бөхийн тоонд анх удаа багтлаа. Отгон заан маань энэ хооронд 24 барилдаанд зодоглохдоо ”Говь-Гео” компанийн ойн нэрэмжит барилдаанд өнгөлж, улсын заан цолд хүндэтгэл үзүүлэх, Монголын хүүхдийн ордны 50 жилийн ойн нэрэмжит болон нийслэлийн ойн барилдаанд үзүүрлэн, гурван удаа их шөвөгт шалгарсан юм. Цол дагаад бяр нэмэгддэгийн жишээг түүнээс харж болно. Тэрбээр заан цол хүртсэнээсээ хойш тун амжилттай барилдаж байгаа билээ.
5. Улсын начин Дугардоржийн Батбаяр 15830 оноо
Улсын начин цолтой хэрнээ жил бүр том цолтнуудтай ана мана өрсөлддөг түүн шиг бөх алга. Манай чансааны эхний наймд начин цолтой бөх багтаж л байсан. Харин Ду начин дөрөв дэх удаагаа шилдэг найман бөхийн нэгээр нэрлэгдэж буйгаараа онцлог юм. Алтай нутгийн начин хулгана жилд 26 барилдаанд хүч үзсэн ба ”Сүү” ХК болон ”Моннис” группийн ойн барилдаанд түрүүлж, цагаан сар, Чингэлтэй уулын хишиг барилдаан, ”Говь Гео” компанийн ойн барилдаанд үзүүрлэжээ. Түүнчлэн саяхан болсон үндсэн хуулийн ойн барилдааны их шөвөгт үлдсэн байна. Барилдаан бүрт алгасалгүй зодоглож , тун тогтвортой амжилт үзүүлж ирсэн Ду.Батбаяр начин олон бөхөд үлгэр дуурайл болох биз ээ.
6. Далай аварга Гэлэгжамцын Өсөхбаяр 15300 оноо
Манай чансаа 2004-2005 оны наадмын хооронд анх гарч байв. Энэ мөчөөс хойш жил алгасалгүй шилдэг наймд багтсан хоёрхон бөхийн нэг нь (нөгөөх нь И.Доржсамбуу) өндөр аварга болж байна. Гэхдээ зүгээр ч нэг шилдгээр шалгараад байсангүй, хоёр удаа оны манлгай бөхөөр тодорч , нэг удаа аман хүзүүдэж байжээ. Үнэхээр мундаг амжилт байгаа биз. Энэ жилийн хувьд аварга маань бэртэл гэмтлээс болж цөөн барилдаанд гарсан. Хэрвээ бусадтайгаа адил олон барилдсан бол байраа үлэмж ахиулах байлаа. Өсөхөө аварга хулгана жилд найман барилдаанд зодоглосон хэдий ч тун чанартай барилджээ. Тухайлбал энэ наймынхаа гуравт нь (Арслан цолд хүндэтгэл үзүүлэх, Баянзүрх болон Богдхан уулын хишиг барилдаан) түрүүлж, Монгол бөхийн өргөөний 10 жилийн ойн барилдаанд найм даван үзүүрлэсэн юм.
7. Улсын арслан Дагвадоржийн Азжаргал 14700 оноо
Азаа арслан сүүлийн гурван жил манай чансааны гол нэр дэвшигч болоод байгаа. Энэ жилийн хувьд өмнөх сард есд бичигдэж байсан ч харцагуудын нэрэмжит барилдаанд үзүүрлэсний 1200 оноог нэмснээр начин М.Өсөхбаярыг гүйцэж чаджээ. Тэрбээр 15 барилдаанд хөлсөө гаргахдаа Сонгинохайрхан уулын хишиг барилдаанд түрүүлж, Богдхан уулсын хишиг барилдаан, харцагуудын нэрэмжит барилдаанд үзүүрлэсний зэрэгцээ хоёр удаа их шөвөгт шалгарсан байна.
8. Улсын гарьд Нямдоржийн Ганбаатар 14450 оноо
Манай чансааны шилдэг найман бөхийн төлөөх өрсөлдөөн тун ширүүн байсан. Ялангуяа 4-10-д бичигдсэн бөхчүүдийн оноо ойролцоо тул хэн нь ч хэнийгээ гүйцэж мэдэхээр байсан юм. Энэ өрсөлдөөн дундаас Ганбаа хүү тодрон гарч, оны шилдэг найман бөхийн тоонд анх удаа багтлаа. Наадмаар одтой барилдан үзүүрлэсэн нь түүний оноог үлэмж нэмэгдүүлсэн юм. Ганбаатар энэ жил 20 барилдаанд зодоглохдоо улсын наадам, бизнес барилдаан, Сонгино-хайрхан уулын хишиг барилдаанд үзүүрлэж, Ардчиллын ойн барилдааны их шөвөгт шалгарчээ.
loading...




Mongol ulsiin garid I.Dorjsambuu hamgiin sain saihan bvnhiig hvsey!Ulam saihan barildaanaa vzegch olon fenuuddee vzvvlj ulsiinhaa naadam bolon tsagaan sariin barildaanii tvrvvg olon olon avah boltugai…
loading...
tegeed 64 bohiin list-g ni taviach ee
loading...
ene Ganbaatariig yamar buh gedeg yum be.
loading...
u.n Batbayar, u.z Soronzonbold u.g dorjsambuu nart amjilt hvsii
loading...
BAndi bur bur SANJAA pedro oroh yostoi naana chini ha ha ha.
loading...
tegeed 64 bohiin list-g ni taviach ee
loading...
Suhbat avarga gants udaa zodog shuudgaa umsuusei barildaaniig ni gants uzmeer bna
loading...
ulsiin hartsaga purevjav sain boh sain ch hartsaga sh dee erhembayr bna az60gal ganbatar nar iluul baimaar ym uul ni
loading...