Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Талбайн теннис » Мюррэй Дубайг орхилоо

GD Star Rating
loading...

http://cornedbeefhash.files.wordpress.com/2007/06/andy-murray-wimbledon.jpgБританий шилдэг теннисчин Энди Мюррэй биеийн байдлын улмаас Абу Даби тэмцээнийг орхилоо. Тэрээр тэмцээний их шөвөгт Ричард Гаскуеттэй таараад байсан бөгөөд ийнхээ нэрээ татсанаар Франц эр дараагийн шатанд шууд шалгарч буй аж.
Мюрэй :  ”Халуураад, бие дагжаад  нэг л зовиуртай байна. Ер нь  Австралийн нээлттэй тэмцээний үеэс л энэ зовиур мэдрэгдэж эхэлсэн. Эмч нар хэлэхдээ яг ямар өвчин бэ гэдэг нь сайн мэдэгдэхгүй байна, гэхдээ удахгүй гайгүй болох байх гэж байна билээ. Хэрвээ бие маань сайжрахгүй бол Глазгод болох Дависийн цомын тэмцээнийг өнжихөөс өөр арга алга. Гэхдээ тийм зүйл болохгүй байх” гэжээ.
Өнгөрсөн жил Рожер Федерер мөн иймэрхүү зовиурын улмаас хэдэн тэмцээн өнжиж байсан, мөн Жастин Энений зодог тайлсан нь ч үүнтэй холбоотой байж болох тул мэргэжилтнүүд тамирчдын эрүүл мэндэд илүү анхаарах шаардлагатай байна хэмээн мэдэгджээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Man U says:

    ene jil ug ni murray aas ih yum huleej bsan yumsan . za bertlee l edgeej bval busad ni ch yahav. federer maani sain togloosoi l gej bodjiin shuu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: