Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Талбайн теннис » Израйльчуудыг гадуурхсаар

GD Star Rating
loading...

http://upload.wikimedia.org/wikipedia/en/0/03/Davis_Cup.jpgДевисийн цомын эхний шатанд учраа таарсан Швед-Израйлийн багуудын тоглолт үзэгчгүй ордонд явагдахаар болжээ.Тэмцээнийг зохион байгуулагчид үүнийг тайлбарлахдаа ”Израйлийн эсрэг үзэлтнүүд тоглолтын үеэр үймээн дэгдээх гэж буй мэдээ ирсэн учраас тамирчдын аюулгүй байдлыг бодолцож ийм шийдвэр гаргасан ‘‘ гэжээ. Харин Израйлийн теннисний холбооны ерөнхийлөгч Майкл Клейн энэ талаар ”Улс төрийн зөрчил мөргөлдөөн энэ мэтээр спортын ертөнцөд нөлөөлж буй нь үнэхээр харамсалтай. Тэр тусмаа Швед зэрэг амар тайван орнуудад хүртэл шүү” хэмээжээ.Ер нь он гарсаар Израйлийн тамирчдыг тойрсон элдэв шуугиан тасрахгүй байгаа. Нэг сарын сүүлээр сагсан бөмбөгийн шигшээ багийнхан руу нь Туркийн дэмжигчид дайрч үймээн дэгдээсэн бол саяхан Дубайн теннисний тэмцээнд Израйлийн тамирчин Шахар Пийрийг оролцуулахгүй гэж нилээдгүй хэл ам таталсан билээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: