loading...
Европын шилдэг регбичдийг тодруулдаг Зургаан үндэстний АШТ эхлээд талдаа орж байна.
Өнгөрсөн жилийн тэмцээний аварга мөн Их Дуулга , гурван титмийн эзэн Уэльсийн булиа эрс одоогоор 2 ялалт 1 ялагдалтайгаар хүснэгтийн хоёрдугаар байранд бичигдэж байгаа бөгөөд тэд өнгөрсөн баасан гарагт Францын талбайд зочилж 21 – 16-р дийлдсэн аж. Энэ завсар Ирландын ”халуун цуст” хөвгүүд ганц ч ялагдалгүй 6 оноотой тэмцээнийг тэргүүлж байгааг дуулиан гэлтэй. Хамгийн сүүлд тэд Крөүк парк цэнгэлдэхдээ Английн багийг 14 – 13-р буулган авч ”бах таваа” хангасан аж. Энэ тоглолтонд Ирландын багийн багийн ахлагч О’Дрискол гайхалтай тулалдсан бөгөөд тэрээр мэргэн буучдыг 3 try хийсэн үзүүлэлтээрээ тэргүүлж явна.
Үлдсэн тулаанууд ирэх сарын 14-нд явагдах ба Италийн Аззуричууд Уэльстэй тулах бол Англи-Франц , Шотланд -Ирланд гэсэн халуухан тулаанууд биднийг баясгахнээ.
А.О- Авсан оноо, Ал.О- Алдсан оноо, О.З – Онооны зөрүү
| байр | Орон | Оноо | ||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Т/т | Х | Т | Хж | А.О | Ал.О | О.З | Трай | |||
| 1 | Ireland | 3 | 3 | 0 | 0 | 82 | 43 | +39 | 9 | 6 |
| 2 | 3 | 2 | 0 | 1 | 65 | 49 | +16 | 6 | 4 | |
| 3 | 3 | 2 | 0 | 1 | 64 | 59 | +5 | 5 | 4 | |
| 4 | 3 | 1 | 0 | 2 | 64 | 48 | +16 | 8 | 2 | |
| 5 | 3 | 1 | 0 | 2 | 52 | 54 | −2 | 4 | 2 | |
| 6 | 3 | 0 | 0 | 3 | 26 | 100 | −74 | 1 | 0 | |
loading...



