loading...
Ла Лигийн 25-р тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Хүснэгтийг 2-р байранд яваа багаас 12 онооны давуутай тасархай тэргүүлж байсан Барселона сүүлийн 3 тойргоос ердөө ганцхан оноо аваад байна.
23-р тойрогт Реал Бетистэй тэнцэж, 24-р тойрогт Эспаньолд хожигдсон Каталончууд энэ тойрогт Атлетико Мадридын “Висенте Кальдерон” цэнгэлдэхэд зочлон тоглож, “муухай” хожигдлоо. Эсрэгээрээ А.Мадридын хувьд бол супер хожил байв.
Энэ улиралд Барса Атлетиког 3 хожоод байгаа бөгөөд 1-ийг нь Ла Лигийн хүрээнд, нөгөө 2-ыг нь Испаний цомын тэмцээний хүрээнд хожсон юм. Тиймээс Мадридын баг 4 дэхээ хожигдохгүйг хичээхийн зэрэгцээ дээрх 3 хожигдлынхоо хариуг авахын төлөө тоглосон биз. Гэхдээ тоглолтын эхлэл Атлетикод 4 дэх хожигдлыг бодогдуулсан байх. 19 дэх минутанд Тьерри Анри холоос гоёмсог цохин тоглолтын салхийг хагалж, 31 дэх минутанд Месси нэрийн хуудас болсон гоолуудынхаа нэгийг хийн, Барса 2:0-ээр тэргүүлж байв. Гэвч Мессигийн гоолоос ганцхан минутын дараа Диого Форлан өмнөх 2-оос ч сайхан гоол оруулж, тоог ойртууллаа.
2-р үед Атлетико илүү тоглож, Барсагийн хамгаалагчид, хаалгачийг сандаргаж байсан бөгөөд 56 дахь минутанд Агуеро Маркесийн алдааг ашиглан тоог тэнцүүлэв. 70 дахь минутанд Форлан хоосон хаалганы гадуур мөргөж азгүйтсэн бөгөөд бараг л дараах довтолгооноор нь Гудьонсений дамжуулалтаар Анри энэ тоглолтын 2 дахь, энэ улирлын Ла Лигийн 14 дэх гоолоо хийж, Барса дахин тэргүүлж эхэллээ. Гэвч Барса юун хожих, бүр тэнцэх ч хувьгүй байжээ. 80 дахь минутанд Форлан торгуулийн цохилтоор тоог тэнцүүлсэн бол 89 дэх минутанд Агуеро Атлетикод хожлын гоол бэлэглэн, цэнгэлдэхэд цугласан хөгжөөн дэмжигчдээ нэг сайн баярлуулж өгсөн юм. Агуеро энэхүү хожлын гоолоо өөрийн хүүдээ зориулж байгаа гэнэ. Түүний хүү буюу Марадонагийн ач саяхан мэндэлсэн бөгөөд нэрийг нь Бенжамин Леонил Агуеро Марадона гэдэг юм байна.
Тоглолтын дараа Барсагийн дасгалжуулагч Пэп Гуардиола болон довтлогч Тьерри Анри нар энэ тоглолтыг мартах хэрэгтэй, Реалтай оноо ойртлоо гээд сандрах хэрэггүй, бид лигийг тэргүүлсэн хэвээр байгаа гэх мэт ярьжээ.
УЕФА-ын цомоос хасагдсан Валенси энэ тойрогт Вальядолидод талбай дээрээ хожигдлоо. Гол тоглогч Давид Виллья нь торгуулийн улмаас энэ тоглолтыг өнжсөн нь Валенсигийн хожигдолд нөлөөлсөн нь тодорхой. Энэ тойрогт Валенси хожигдсоноор хүснэгтийн 6-д бичигдэх болов.
Альмериагийн довтлогч А. Негредо энэ улиралд одтой тоглож байна. Энэ тойрогт түүний хийсэн 2 гоолын ачаар Альмериа Хетафег хожиж, хүснэгтийн эхний хагаст бичигдэж эхэллээ. Негредо 15 гоолтой мэргэн буучдын жагсаалтанд 5-р байранд бичигдэж байна.
Малльорка 3 тоглолт дараалан хожсоноор хасагдах багуудын хэсгээс гарч чадлаа. Энэ тойрогт тэд Венесуэль тоглогч Арангогийн ачаар Спортингийг хожжээ.
Депортиво Ла Корунья Хуан Родригезийн гоолын ачаар Нумансиг буулган авч, 39 дэх оноогоо халаасаллаа. Хэдийгээр тэд хүснэгтэнд 8-р байранд бичигдэж байгаа ч 5-р байранд бичигдэж байгаа багтай оноо адилхан байгаа. Тиймээс ирэх улирлын Европын цомын тэмцээнүүдэд оролцох боломжтой гэсэн үг.
ЛА ЛИГ. 25-р тойргийн тоглолтууд:
Бетис – Вильярреаль 2:2
Гоол: Гарсия, 42; Оливейра, 57 – Касорла, 6, 37
Бетис: Рикарду, Нельсон, Хуанито, Мельи, Фернандо Вега, Арсу (Ривера, 53), Мехмет Аурелио, Хуанма (Одонкор, 74), Марк Гонсалес, Гарсия, Оливейра
Вильярреаль: Диего Лопес, Хави Вента, Годин, Фуэнтес, Капдевила, Эгурен, Касорла, Пирес (Льоренте, 74), Матиас Фернандес (Маркош Сенна, 64), Кани, Росси (Нихат, 81)
Гоол: Марчена, 74 – Гонсалес, 6; Альбиоль, 31-авт
Валенси: Сезар, Мадуро, Альбиоль, Марчена, Моретти, Альбельда (Мичел, 61), Бараха (Висенте, 61), Хоакин, Силва (Фернандеш, 61), Мата, Мориентес
Вальядолид: Вильяр, Лопес, Прието (Нано, 56), Беа, Марком, Борха (Дорадо, 66), Рубио, Педро Леон, Виктор, Гонсалес, Гойтом (Каннобио, 85)
Гоол: Форлан, 32, 80-пен; Агуэро, 56, 89 – Анри, 19, 72; Месси, 31
Атлетико: Франко, Хейтинга, Пабло, Уйфалуши, Лопес, Макси (Синама-Понголь, 67), Ассунсао, Рауль Гарсия (Манише, 77), Симау, Агуэро, Форлан (Банега, 89)
Барселона: Вальдес, Алвеш, Пуйоль, Маркес, Силвиньо (Касерес, 77), Туре, Хави, Гудйонсен, Анри, Месси, Это’О
Гоол: Аранго, 49
Спортинг: Лафуэнте, Камара, Херард, Хорхе, Анхель, Андреу, Кике Матео (Луис Моран, 55), Камачо (Барраль, 55), Мичел, Диего Кастро, Билич (Мальдонадо, 71)
Мальорка: Ават, Скалони, Наварро, Рамис (Хосеми, 75), Айосе, Варела, Сантана, Марти, Аранго, Хурадо (Кейта, 70), Адуриц (Суарес, 84)
Гоол: Серрано, 13 – Пандиани, 45
Расинг: Тоньо, Пинильос, Ориоль, Маркано, Сепси (Люксен, 55), Кольса (Эду Бедиа, 67), Ласен, Валера, Серрано, Тони Мораль, Перейра (Беррокал, 90)
Осасуна: Роберто, Аспиликуэта, Кручага, Мигель Фланьо, Монреаль, Пуньяль (Вадош, 90), Некунам, Хуанфран, Масуд (Портильо, 62), Плашил, Пандиани (Идальго, 87)
Гоол: Камуньяс, 54; Адриан, 64
Малага: Гойтиа, Гамес, Куадрадо (Пабло Баррос, 69), Велигтон, Кальеха, Апоньо, Лоло, Элисеу, Баха (Начо, 59), Дуда, Луке (Сальва, 54)
Рекреативо: Риесго, Боусон, Моррис, Ламас, Касадо (Акале, 72), Барбер, Камуньяс (Майдана, 90), Хави Фуэго, Хесус Васкес, Айтор, Адриан (Марко Рубен, 85)
Гоол: Родригес, 74
Нуманси: Хуан Пабло, Филипе, Павон, Рауль Браво, Бельвис (Гойриа, 77), Нагоре, Борис, Дель Пино, Брит (Гуайре, 54), Баркеро (Морено, 62), Аранда
Депортиво: Арансубия, Лауре, Писку, Зе Каштру (Диего Колотто, 32), Филипе Луис, Де Гузман, Антонио Томас (Серхио, 44), Родригес, Верду (Пабло Амо, 87), Лафита, Лассад
Гоол: Негредо, 16, 64 – Геррон, 7
Альмериа: Диего Алвеш, Бруно, Пельерано, Асасьете, Мане, Хуанито, Ириней, Хуанма Ортис (Хосе Ортис, 60), Крусат (Корона, 74), Калу Уче (Чико, 90), Негредо
Хетафе: Хакобо, Кортес, Ката Диас, Марио, Лихт, Полански, Геррон, Гавилан, Каскеро, Уче, Солдадо (Кепа, 83)
ЛА ЛИГИЙН ЯВЦ.
|
|
Баг |
тт |
хо |
тэ |
хл |
Б-х |
Оноо |
| 1 | Барселона | 25 | 19 | 3 | 3 | 74-24 | 60 |
| 2 | Реал М | 25 | 18 | 2 | 5 | 57-28 | 56 |
| 3 | Севилья | 25 | 14 | 5 | 6 | 34-22 | 47 |
| 4 | Вильярреал | 25 | 11 | 9 | 5 | 40-34 | 42 |
| 5 | Атлетико М | 25 | 11 | 6 | 8 | 52-38 | 39 |
| 6 | Валенси | 25 | 11 | 6 | 8 | 45-37 | 39 |
| 7 | Малага | 25 | 11 | 6 | 8 | 41-37 | 39 |
| 8 | Депортиво | 25 | 11 | 6 | 8 | 29-30 | 39 |
| 9 | Вальядолид | 25 | 10 | 3 | 12 | 37-40 | 33 |
| 10 | Атлетик Б | 25 | 8 | 7 | 10 | 35-39 | 31 |
| 11 | Альмериа | 25 | 8 | 7 | 10 | 32-39 | 31 |
| 12 | Расинг | 25 | 7 | 9 | 9 | 26-29 | 30 |
| 13 | Рекреативо | 25 | 7 | 8 | 10 | 23-34 | 29 |
| 14 | Хетафе | 25 | 6 | 10 | 9 | 35-38 | 28 |
| 15 | Бетис | 25 | 7 | 6 | 12 | 34-40 | 27 |
| 16 | Мальорка | 25 | 7 | 6 | 12 | 25-40 | 27 |
| 17 | Спортинг Хихон | 25 | 9 | 0 | 16 | 30-54 | 27 |
| 18 | Осасуна | 25 | 5 | 10 | 10 | 26-31 | 25 |
| 19 | Эспаньол | 25 | 4 | 9 | 12 | 22-40 | 21 |
| 20 | Нуманси | 25 | 6 | 2 | 17 | 26-49 | 20 |
МЭРГЭН БУУЧИД:
|
Тоглогч |
Гоол |
| Это’О (Барселона) | 23 |
| Вилья (Валенси) | 19 |
| Месси (Барселона) | 17 |
| Форлан (Атлетико) | 17 |
| Негредо (Альмериа) | 15 |
| Анри (Барселона) | 14 |
| Игуаин (Реал) | 14 |
| Рауль (Реал) | 14 |
loading...







Ene Barca bolohoo baij ee.Ingej yvaad La ligiin tsomchgui, CL-chgui hotsroh viidee.Lyon tiim amar buuj oghoorgui haragdaj bsan daa!!!
loading...
yana daa yana ene barsa…..
loading...
Real avarga bolno bh. guitsegdej bgaa bagaas guitsej bga ni iluu setgel zuite bh boluu. Tiim bolhoor turuuleh bh. Odoo erduu gants onoo yu yum be. Ugiini talbai deeree real hojood 3 onoo iluu avna.
loading...
BARCA ARCHAAGVITEX N TODORXOI LA LIGIIN BAGUUD LC-D AZGVITDEG BOLOXOOR 16S OLON BAG N XASAGDAX N TODORXOI JISHEE N BARCA REAL VILLIRAL G.M IIM L BN LA LIGA
loading...
Ene barca yag guitsegdej onigo bolnoo . hahah
loading...
Barca Barca Barca …………………
loading...
CL deer lion sain bnle ter juninho n ymar aimar haalttai tsohilt tsohiwoo te bur arai l aimar tsohilt baisan uneheer uzuushtei goy gool bolsoon
loading...
ta nar bitgii tegj olon yum yaritsgaa realiig ugiin talbai deern hojood turuuln za yu!
loading...
barca iim l suga bag bsan sh dee.tgd bas yu la liga CL ligiin tsom avah bitgii morood ta nar .odoo real la ligad bol hojigdol geechiig medku tasarhai turuulne.haahhaha suga barca
loading...
huuj manai reald jurun yagaad manu giin ronaldo gej hervee bi baisan bol ternii orond manu giin nani yumuu esbol arsenaliin walcot iig
avah baisaan ronaldoogiin orond 3-4 ireeduitei toglogch avhan zuv gej bodoj bna tegeedech jurun ronaldo udahgui 2-3 jildeen baihuu baigui yuu
basal aidalhan ronaldhino shig alag boloh vii deeeeeeeee
humuus messi ronaldo gehiin gehdee 2laa shal ondoo styltei shuudee
naniig avchuul deer deereesen airaal gaigui untei yurun tiim muu toglogch bish
loading...
Barca turuulne. Oor asuudal baihgui. OK. 2 hojigdoo l biz.
loading...
barca turuulnee juninho ch ballaad haycanldaa hajuud n beckam juldnaa gants barcad hiisen goal ch bish cohiltuud n ulam gaihaltai bolood bgaa yamar hol baisan ch ymar haalt tavisanch 90 d cohidog zaluu daa eshuul shon aguu
loading...