loading...
Жинхэнэ довтлогч хүнд байх бие бялдар, хурд хүч түүнд бүрэлдсэн гэж Марио Гомезийг мэргэжилтнүүд дүгнэдэг. Өдгөө 23 настай энэ залуу ,Штутгартын төлөө 2007 оноос зүтгэж буй бөгөөд нийт 110 тоглолтонд оролцохдоо 52 гоол оруулсан амжилтыг үзүүлжээ. Шигшээ багийн хувьд Иохим Лөв түүнийг 2007 онд анх дуудсан ба Германы ирээдүй гэдэгтэй олон хүн санал нэгддэг . Бундеслиг төдийгүй европын олон томчуудын шүлсийг асгаруулдаг Мариогийн нэгэн ярилцагыг та бүхэнд хүргэж байна.
Улирал эхэлснээс хойш та Штутгартын төлөө 30 тоглолтонд оролцохдоо 22 гоол оруулаад, дээрээс нь 6 ашигтай дамжуулалт өгөөд амжжээ. Энэ бүхэнд аз нөлөөлж байна уу, аль эсвэл ур чадварын чинь ач уу ?
Үүнийг яг юу гэж тайлбарлахаа сайн мэдэхгүй байна. Магадгүй гол байрлал дээр тоглодог маань нөлөөөлсөн байх. Ер нь би тоглолт болгонд л бүх хүч бололцоогоо дайчлан гоол оруулж багийнхаа андуудыг баярлуулахыг хүсдэг. Тэд намайг бүх талаар дэмждэг учир итгэлийг нь алдахгүй байх нь чухал.
Энэ бүхний дараа таныг хаашаа очих бол гэж олон хүн бодож байгаа нь лавтай. Эргэн тойронд чинь яригдаж байгаа олон хов живээс залхаж байна уу ?
Намайг том багт очно, ийшээ тийшээ явна гэсэн яриа ямар саяхнаас гараад эхэлсэн биш. Бараг дасчихаж дээ. Яг үнэнийг хэлэхэд инээдтэй санагддаг юм.
Хэзээ нэгэн цагт заавал тоглож үзнэ дээ гэж мөрөөддөг баг байгаа юу ?
Үгүй ээ байхгүй. Бага байхдаа би Франфуртыг дэмждэг байсан ч тэнд очих нь миний ирээдүй биш гэдгийг одоо баттай хэлж чадна. Заримдаа Испанид Барсад хүчин зүтгэвэл ямар бол гэж боддог л юм. Гэхдээ тийм зүйл болтлоо хоёр, тав, бүр арван жил ч болох юм билүү, хэн мэдэх вэ дээ.
Танай баг өвлийн амралтаас хойш нэг л тогтворгүй тоглолт үзүүлээд байгаа. Германы цомоос хасагдчихсан, бас европын тэмцээний эрх авахад ч хэцүүхэн болоод байна. Улиралын төгсгөл гэхэд Штутгарт хүссэн амжилтаа үзүүлж чадах болов уу ?
Тиймээ бид олон оноо алдаж байгаа. Гэхдээ бүх зүйл дуусах болоогүй байна шүү дээ. Бид өөрсдөө л хичээж чадвал УЕФА-н цом байтугай амжилтыг үзүүлэх бүрэн боломжтой баг. Ер нь Маркус Баббель ирснээс хойш манайхан үүнд илүү итгэх болсон гэж хэлж болно.
Өнөө цагийн хамгийн шилдэг довтлогч гэвэл хэнийг нэрлэх вэ ?
Миний бодлоор Ето’о байх. Самуель энэ улиралд маш олон гоолоор өрсөлдөгчийнхөө хаалгыг мялааж байгаа. Бас Месси ч гэсэн шилдэг. Гэхдээ тэр хагас хамгаалагч тал руугаа илүү тоглодог.
Тэгвэл одоогоор Германаас төрөн гараад буй хамгийн ”хурц од”-ыг нэрлээч
Хоффенхэймийн Андрес Бекийг би их үнэлдэг юм. Гайхалтай ур чадвартай, их ирээдүйтүй залуу даа. Бас Сами Хедра (Штутгарт) ч гэсэн шигшээ багийн гараанд багтах хэмжээний авьяас чадвартай тоглогч.
Олон хүн таныг 33 дугаартай тоглодогт гайхдаг байх.
Уг нь би бага байхаасаа 9 дугаартай тоглодог байсан л даа. Гэтэл Штутгартад ирэх үед өөр тоглогч есөн номерийг авчихсан байсан болохоор, бодож бодож энэ дугаарыг сонгосон. Одоо ч үүндээ их дасчихаж дээ. Би өөрийгөө ер нь их мухар сүсэгтэй гэж боддог юм. Пүүз, оймсоо өмсөхдөө үргэлж баруун талаасаа эхэлж өмсдөг. Хөлний хамгаалалт, хувцас хунараа ч гэсэн.
Шигшээ багийн тухайд, өөрийгөө ямар байр суурь эзлэдэг гэж боддог вэ. Клозе, Елмес, Подолски зэрэг хамтран зүтгэгчдээ хэрхэн үнэлдгийг чинь сонсмоор байна ?
Дөрвийн дөрвөн шилдэг довтлогч дундаас өөрийгөө харуулахын тулд мэдээж их хөдөлмөрлөх шаардлагатай болдог. Тэгж байж л дасгалжуулагчийнхаа анхаарлыг татна шүү дээ. Евро 2008-н өмнө үзүүлж байсан шилдэг тоглолтоо одоо л гаргамаар байна. Өнгөрсөн Европын АШТ-д би өөрөөсөө их зүйл хүлээж байсан ч, сэтгэл зүйн хувьд бэлэн бус байсан. Тэдгээр өдрүүд надад том сургамж болсон гэж боддог. Одоо тэр бүхэн нэгэнт ард хоцорсон учир , ирээдүйгээ өөдрөгөөр харж хичээх л үлдлээ.
2010 оны ДАШТ-н урьдчилсан шатны тоглолтууд энэ сарын сүүлээр эхэлнэ. Танай шигшээ одоогоор хэсэгтээ ганц ч ялагдаагүй байгаа. Бүх зүйл ном журмаараа явж байгаад баяртай байна уу ?
Мэдээж. Болж өгвөл энэ эрчээрээ хэсгээ тэргүүлэхийг хүсэж байна. Ирэх 10 сард ОХУ-тай хийх тоглолт бол бидний чансааг шалгах хамгийн том шалгуур нь. Бас Финляндыг ч мартаж болохгүй. Миний бодлоор энэ хоёр баг аль аль нь манайхтай ширүүн тэмцэл өрнүүлэх чадвар чансаатай.
Өмнөд Өфрикт болох гэж буй энэ ДАШТ таны хувьд анхных чинь. Хэр зэрэг догдолж байна ?
Хөлбөмбөгчин хүн болгоны мөрөөдөл эцсийн эцэст Дэлхийн аварга л байдаг шүү дээ. Тиймээс үнэхээр баяртай байлгүй яахав. Одоохондоо тэмцээн эхлэхэд нилээд зайтай байгаа болохоор догдлох нь гайгүй байнаа.
ФИФА-гийн сүүлд гаргасан чансаагаар Бундестим-Бразил,Итали, Аргентин, Англи, Францын өмнө яваа. Таны бодлоор Германчууд бусдаас юугаараа давуу вэ ?
2002 , 2006 оны ДАШТ , Евро 2008 гэх мэтчилэн бид ямар ч том тэмцээнд хүчтэй өрсөлддөгч байж чаддаг. Хүмүүс хичнээн ”доош” нь хийсэн ч бид гараад л ирдэг.
2006 онд хүрэл медаль, 2008 онд мөнгөн медаль. Энэ зүй тогтлоор бол ирэх жил танайх ДАШТ -д түрүүлэх нь ээ.
Тийм л юм шиг байна (инээв)
loading...




Germany tom temtseenuuded ih jigd oroltsdog vneheer gaihaltai togloltuudiig vzvvldeg!2010 ond Delhiin avarga boltson bhad Italychuud bairluugaa ornoo gaigui….
loading...
Евро 2008-d mash muu togolson shyy dee naad zaluu chini. Clubt sain togoldog murtluu. shigsheedee gabidaggyi toglogchid baidag daa. Tiim l zaluu baihaa daa.
loading...
eurod bur gantsaaraa jogsoj bgad goal hiilgui aldaj bsan sh dee.hoshin gar sh dee.germaniig dasht turuulvel gaihii daa .azaar l dan yvdag sh dee
loading...
german yasan ch turuulehgui shuu dee. ballack-s hoish avaad yvchih odoo hen bgan be. klose podolski bastian nter gj l bitgii heleeree. hen ch bhguisht
loading...
oo ergvvv mal chi bitii huts zaaval 1 hvn chireh bish bagaaraa niiteere yvna zao.yum medku yum baij bitii ingej soliorj bgaach.Ene chini bas gaigui hurdan texniktei toglogch shvv! carmelo chi ymar togloltiig ni harj bsan bish.Mash ondor toglolt ni bol Toni-toi adil
loading...
hoho bagaaraa chirne gen uu. ymarch bagt ter bagiig setgel sanaa toglolt zereg buh zuileeree daguulaad avaad yvchih hun heregtei bdiin mshteee.
loading...
Haha onooh l manu maani hojliin tsuvarlaa urgeljluullee. new1:manu2. 9 deh min-d goal aldsan bolovch rooney berbatov nariin goal-r manu hojij ligtee itgel togs terguulj bna!!!! ta nart helee bizdee hojnoo gj hehe
loading...
2010 german bol hudlaa sh de ballack bol sxan talbai deeguur alhaad l bdag bolson bn le sh de.
loading...
hey messi chi hutsaaad bgaarai,holbombog gej meddeggui yum bj amniihaa duraar chalchina.carmelo ch gesen meddeggui yum bj ogt hudlaa yum yarina,holbombogiig gants hun bish bagaaraa toglodiin maluudaa,toglogchdiin uureg roli talbain bairlal burd us agaar shig chuhal bdiin,za shildeg dovtlogch bagaa chirj yavna l gene ter chin midfielderiin ach,midfieldert pass ogoh bolomj gargadag ni defensive menuud bdiin,
loading...