loading...
Шри Ланкын крикетийн шигшээ багийнхны сууж явсан автобус руу алан хядагчид гал нээсэн аймшигт явдал өнөө өглөө болжээ. Крикетийн цуврал тэмцээний ээлжит тоглолтоо Шри Ланкчууд Пакистаны эсрэг хийгээд цэнгэлдэхээс гарч явахад нь дээрх халдлага явагдсан аж. Албан ёсны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар алан хядагчид 12-уулаа байсан бөгөөд бүгд сайтар зэвсэглэсэн байсан гэнэ. Хорь гаран минут үргэлжилсэн буудалцааны үеэр Пакистаны таван цагдаа алагдаж, Шри Ланкын шигшээ багийн зургаан тамирчин хүнд хөнгөн шархаджээ. Олон улсын крикетийн холбооны ерөнхийлөгч Харүн Лоргат энэ явдлын дараа : Лохарт болсон энэ явдалд бид үнэхээр харамсаж байна. Хууль хяналтын байгууллагууд тэдгээр гэмт хэрэгтнүүдийг олно гэж найдаж байна. Бид тамирчдын аюулгүй байдлын үүднээс крикетийн цуврал тэмцээнүүдийг түр хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргасан” гэжээ. Одоогоос 7 жилийн Шинэ Зеландад мөн үүнтэй адил эмгэнэлт явдал тохиолдож байсан. Крикетийн олон улсын нэгэн тоглолтын дараа цэнгэлдэхийн гадна бөмбөг дэлбэрч олон хүний аминд хүрч байсан ажээ.
loading...



