loading...
Өнөөдөр НБА-ын талбайд 9 тоглолт боллоо.
Төвийн тоглогч Эндрью Байнум Лейкерст чухал үед ямар их үгүйлэгдэхийг Санс – Лейкерсийн өнөөдрийн тоглолт харууллаа. Оргил үеэ өнгөрөөсөн ч гэсэн энэ улиралд сайн тоглож буй Шакил О’Нил хуучин баг Лейкерсийнхээ эсрэг доминант байж, Стив Нэшгүй Санс талбай дээрээ Байнумгүй Лейкерсийг хожлоо. Шак энэ тоглолтонд 33 оноо авсан байна. Өмнөх тоглолтонд тэрээр 45 оноо авсан. 2004 оны 3 сараас хойш анх удаа дараалан 30+ оноо авч байгаа аж. “Би үүнийг 1992 оноос хойш хийж байгаа. Итгэхгүй бол Google-ээс хараарай” хэмээн Шак сайрхсан байна. 37 хүрч байгаа тэрээр 35-аас дээш настай ч 30+ оноог дараалан авсан лигийн түүхэн дэх 4 тоглогч болов. Өмнө нь Майкл Жордан, Карл Мэлоун, Элекс Инглиш нар ийм амжилт үзүүлж байж.
Детройт Пистонс хуучны дүрээ эргэж олов уу? 8 дараалан хожигдсоны эцэст Орландог хожсон тэд энэ удаа лигийн хамгийн сайн хамгаалалттай баг, өнгөрсөн жилийн аварга Бостон Селтиксийг талбай дээр нь хожлоо. Бүсийнхээ 2 сайн багийг хожсон тоглолтонд 2-ууланд нь Аллен Айверсон байсангүй. Түүний оронд Ричард Хэмилтон эргээд гарааны бүрэлдэхүүнд гарсан. Айверсон бага зэрэг гэмтэлтэй байгаа бөгөөд эргэж ирээд нөөц тоглогч болох төлөвтэй байна.
Даллас Маверикс өнөөдөр Торонтог талбай дээрээ хожиж улирлын 36 дахь хожлоо авлаа. Энэ тоглолтонд Жейсон Кидд 15 оновчтой дамжуулалт хийснээс гадна лигт элссэнээсээ хойш 10000 дахь оновчтой дамжуулалтаа хийж, бүх цаг үеийн хамгийн шилдэг холбон тоглогч нарын тоонд зүй ёсоор орж байна. Түүнээс гадна 3-хан тоглогч л 10000-ын босгыг давсан. Тухайлбал, Жон Стоктон (15,806), Марк Жексон (10,334) мөн Мэжик Жонсон (10,141) нар. Кидд энэ улиралд Мэжикийг, ирэх улиралд Марк Жексоныг гүйцэх бололтой.
Өнөөдөр болсон тоглолтуудын дүн:
“Бостон” – “Детройт” – 95:105 (22:20, 25:35, 23:22, 25:28)
Б: Пирс – 26. Г. Дэвис – 18. Перкинс – 12.
Д: Хэмилтон – 25 + 9 дамжуулалт. Р. Уоллес, Принс – 15.
“Финикс” – “Лейкерс” – 118:111 (34:26, 32:30, 25:25, 27:30)
Ф: Ш. О’Нил – 33. Барнс – 26 + 10 самбар. Барбоза – 22.
Л: Брайант – 49 + 11 самбар. П. Газоль – 30.
“Нью-Джерси” – “Нью-Орлеан” – 96:99 (18:22, 23:26, 34:28, 21:23)
Н-Д: Дев. Харрис – 26 + 14 дамжуулалт. В. Картер – 26. Ж. Хэйес – 13
Н-О: Д. Уэст – 32 + 11 самбар. Р. Батлер – 22. К. Пол – 14 + 9 дамжуулалт + 8 самбар.
“Индиана” – “Денвер” – 100:94 (28:29, 17:12, 23:34, 32:19)
И: Ж. Жек – 28 + 8 дамжуулалт. Т. Мерфи – 22 + 18 самбар. М. Дэниелс – 19.
Д: Биллапс – 27. К. Энтони – 20 + 8 самбар.
“Миннесота” – “Хьюстон” – 94:105 (23:29, 30:25, 16:29, 25:22)
М: Фой – 24. К. Смит – 20. Р. Гомес – 11.
Х: Артист – 23. Брукс – 22 + 10 дамжуулалт. Яо Мин – 17 + 11 самбар.
“Атланта” – “Кливленд” – 87:88 (23:30, 20:23, 25:14, 19:21)
А: Жо Жонсон – 21. Мар. Уильямс – 14 + 10 самбар. Ф. Мюррэй – 14.
К: Л. Жеймс – 26 + 11 дамжуулалт. Мо Уильямс – 20. Илгаускас – 17 + 11 самбар.
“Портленд” – “Сан-Антонио” – 102:84 (33:21, 31:16, 16:21, 22:26)
П: Олдриж – 26. Б. Рой – 26. Блэйк – 15.
С: Т. Паркер – 15. Данкан – 14. Р. Мэйсон – 13.
“Даллас” – “Торонто” – 109:98 (27:24, 33:29, 30:22, 19:23)
Д: Новицки – 24 + 10 самбар. Дж. Ховард – 16. А. Райт – 15.
Т: Бош – 28 + 10 самбар. Барньяни – 18. Грэм – 14.
“Голден Стэйт” – “Юта” – 104:112 (29:34, 27:29, 29:24, 19:25)
Г: Мэггетт – 27. Э. Рэндольф – 20 + 8 самбар. Ж. Кроуфорд – 20.
Ю: Окур – 23. Брюэр – 21 + 9 самбар. Корвер – 17. Миллсэп – 17.
loading...






shaq-ch sain baisan shuu bi 2004 onoos khoish ingej toglohiig harsangui shaq maani irgeed irsend bi bayartai baina
loading...
kobi zugeer l sain toglogch. Harin Shaq 100 jild gants torno. Jordan bol Khaan( Lebron-d tomdson hoch)
loading...
iverson toglohgui bol ch manai detroit hojil avaad bh shinjtei bna shuu. hamilton garaanii toglogch gedgee l batlaad bh shig bna daa .
loading...
Utah’s 8th straight wins, wow! Shaquille O’neal-iin talaar LAL- head coach Phil Jackson O’neal-iin enehuu gaihaltai togloltiin daraa “O’neal-iin Raptorsiin esreg avsan 45 onoo bol Stephon Marbury, Bernard King 2-toi adil NBA-iin 4 uur bagt 40+ onoo avj bgaa tuuhen toglogt bailaa” gejee.
-Knicks-iin domog Bernard King (1956 Dec 4-d tursun, 1993 ond New Jersey Nets bagt zodog tailsan, NBA buh tsag uyiin 50 shildeg toglogchiin neg) 4 uur bagt 40+ onoo avch baisan ym baina. Tedgeer baguud n New Jersey Nets (1977-1979, 1992-1993), Utah Jazz (1979-1980), Golden State Warriors (1981-1982), New York Knicks (1982-1987)
-4 honogiin Celtics-tei geree baiguulsan Stephon Marbury mun 4 uur bagt 40+ onoo avch baisan. Tedgeer n Minnesota Timberwolves (1996-1999), New Jersey Nets (1999-2001), Phoenix Suns (2001-2004), New York Knicks (2004-2009)
-Shaquille Rashaun O’neal 2009 onii 2 sariin 27-nd Toronto Raptors-iin esreg hiisen togloltond Phoenix Suns-iin bureldehuund 45 pts, 11rebs, 2ass, 3stl, 1blk gesen amjilttai togolsnoor deerh 2 toglogchiin amjilttai zeregtsev. Umnuh 40+ avsan 3 bagiig ta buhen mash sain medne. Orlando Magic (1992-1996), Los Angeles Lakers (1996-2004), Miami Heat (2004-2008), Phoenix Suns (2008-present) .
Tsaashdaa olon olon tuuhen amjiltiin ezen boloh boltugai!
loading...
4 honogiin umnu shuu kk, umnu gedeg ugee haychij. Phil Jackson bas deer n nemj “Shaq shig hugshin matruudiig bi medne, ted ih urt nastai bdag ym. Tiimees tednees bolgoomjloh heregtei” gehed Shaq hariud “Phil-iin zuv, bi oiriin 5 jiliin ireeduig harj baina, 5 jil bi 15+pts, 10+rebs uzuuleltei togolj chadna” gej hariuljee. Tuunii 20 million $-iin geree 2009 ond duusch FA bolno.
2009 onii stats n: 1992-2009 (career stats)
-18.1 ppg -24.9 ppg
-8.8 rpg -11.3rpg
-1.5 bpg – 2.37 bpg
Long live SHAQ!
loading...
ene detroit ymar sonin ym iversonii hereg alga daa
loading...
iverson ug ni detroiyiig onoo avaltaaraa terguuldeg ter hamilton chini 2-t bichigddeg yum iverson pg hamilton sg stuckey selgeend suuval taarna.iverson dashaaraa detroit xevendee orno za.
loading...
A.I гай болж сэлгээний тоглогч болно айн?
Уул нь супер стар юмсан. Даанч Детройтын тоглолтын темп-тэй нэг л таарахгүй байна даа.
loading...
shaq mash sain togloson bna gehdee play off oor shvv shaq-aa
loading...