loading...
НБА-аас өнгөрсөн 2-р сарын шилдэг тоглогчдыг нэрлэлээ. Дорнод бүсийн сарын шилдгээр Майами Хитийн хамгаалагч Дуэйн Уэйд тодорчээ. Тэрээр 2-р сард 30.7 оноо, 8.7 оновчтой дамжуулалт, 2.0 бөмбөг таслалт хий, 50.2 хувийн оновчтой довтолжээ. Баг нь өнгөрсөн сард 6 хожиж, 6 хожигдсон байна.
Харин По Газоль Өрнөд бүсийн шилдгээр нэрлэгджээ. Лейкерсийн од маань 20.9 оноо, 10.9 самбараас авалт дундчилж, 58.6 хувьтай довтолсон байна.
Мөн Пол Пирс, Ражон Рондо, Борис Диау, ЛеБрон Жеймс, Стифен Жексон, Яо Мин, Рамон Сешнс, Девин Харрис, Кевин Дюрант, Дерон Уилльямс нар сарын шилдэгт нэр дэвшсэн байна.
Өнөөдөр болсон тоглолтуудын тойм.
“Филадельфи” – “Нью-Орлеан” – 91:98 (14:21, 31:25, 22:25, 24:27)
Ф: Игуодала – 30. А. Миллер – 28. Т. Янг – 11.
Н: Уэст – 30+10 самбар. Р. Батлер – 16+10 самбар. Пол – 16+12 дамжуулалт. Поузи – 16+12 самбар.
Дэвид Уэст энэ улирлын шилдэг тоглолтоо үзүүлж, Нью-Орлеанс Филадельфиг талбайд нь хожлоо. Энэ нь Хорнетсийн 5 дахь дараалсан хожил бөгөөд энэ улиралд хамгийн олон дараалж хожоод байна, одоогоор.
Мөн Дэвид Уэст өнгөрсөн долоо хоногийн Өрнөд бүсийн шилдэг тоглогчоор нэрлэгдсэн байна. Тэрээр өнгөрсөн долоо хоногт 28.5 оноо, 10.5 самбараас авалт хийж, баг нь 4 тоглохдоо 4 хожсон үзүүлэлттэй.
Филлиийн хувьд Бүх оддын тоглолтоос хойш 8 тоглохдоо 6 хожигдлоо. Энэ улиралд Филли Өрнөд бүсийн багуудтай 22 тоглож, 11-11 амжилт үзүүлээд байна.
“Вашингтон” – “Атланта” – 89:98 (22:24, 23:22, 18:25, 26:27)
В: Жеймисон – 23+9 самбар. Макги – 14+9 самбар.
А: Мар. Уильямс – 28. Хорфорд – 16+8 самбар. Жо Жонсон – 16+13 дамжуулалт.
Атланта Хоукс 1997-98 оны улирлаас хойш анх удаа нэг улиралд 4 дараалан хожлоо. Хоуксын тоглогчдыг энэ удаа Марвин Уилльямс тэргүүлэн 28 оноо авчээ. Вашингтон энэ улиралд Зүүнөмнөд дивизионы багуудын эсрэг 13 тоглохдоо нэг ч хожоогүй байна. Үлдсэн хугацаанд тэд энэ дивизионы 3 багтай тоглох бөгөөд хожиж чадахгүй бол нэг улиралд уг дивизионы нэг ч багийг хожиж чадаагүй анхны баг болно.
“Оклахома-Сити” – “Даллас” – 96:87 (23:23, 25:21, 31:15, 17:28)
О: Крстич – 26. Уивер – 18. Уэстбрук – 17+10 дамжуулалт+10 самбар.
Д: Новицки – 28. Терри – 20. Кидд – 9.
Кевин Дюрант, Жефф Грин нар гэмтэлтэй энэ үед шинэ тоглогч Рассель Вестбрук багаа тэргүүлэн Далласын эсрэг тоглож, Оклахома Сити хожлоо. Вестбрук кареерийнхаа анхны трипл-даблыг хийсэн байна. Мөн тэрээр Өрнөд бүсийн 2-р сарын шилдэг шинэ тоглогчоор нэрлэгджээ. 2-р сард Вестбрук 12 тоглохдоо дунджаар 20.6 оноо авч, 6.1 самбараас авалт, 5.9 оновчтой дамжуулалт хийсэн байна. 12 сард бас тэрээр сарын шилдэг “шинэков” болж байлаа.
“Майами” – “Кливленд” – 100:107 (26:30, 29:28, 27:18, 18:31)
М: Уэйд – 41+9 дамжуулалт. Ж. О’Нил – 16+8 самбар. Чалмерс – 15.
К: Л. Жеймс – 42+8 самбар. Мо Уильямс – 30. Илгаускас – 12+15 самбар.
Уэйд 41 оноо аван гайхалтай тоглосон ч ЛеБрон түүнээс яаж дутахав, 42 оноо авчээ. Майами-Кливлендийн тоглолт тун сонирхолтой болсон.
3-р үеийн эхнээс 4-р үеийн дунд хүртэл ЛеБрон Жеймс өөрийн гол өрсөлдөгч, нэгэн үеийн лигийн нүүр царай болсон Дуэйн Уэйдийг хэрхэн бөмбөг тасалж, оновчтой шидэж, цагираган дээрээс довтолж байгааг талбай дээр зүгээр л харж зогсож байлаа. Өөрөөр хэлбэл “аянга” хочит Уэйд гялалзлаж байв. Гэвч 4-р үеийн дундаас Кливленд, ялангуяа Мо Уилльямс довтолгоонуудаа ээлж дараалан амжилттай болгож, Хитийн 11 онооны давамгайллыг барьж, улмаар ЛеБрон цаашид багаа тэргүүлэн Хитийг талбай дээр нь Кавальерс хожлоо. Кавальерс 47 хожил 12 хожигдолтой болсон ба 50 хувийн амжилтаас 35-аар илүү хожилтой байгаа нь энэ багийн түүхэн дэх анхны тохиолдол болов.
Энэ тоглолт ЛеБрон, Уэйд нар хэн хэн нь 40+ оноо авсан 2 тоглолт боллоо. 2006 оны 4 сарын 1-нд Кливленд Майамиг 106:99-ээр хожход ЛеБрон 47, Уэйд 44 оноо авч байжээ.
Дээрх багууд УБ-ын цагаар Ням гаригт дахин тоглоно.
“Клипперс” – “Сан-Антонио” – 78:106 (21:26, 15:23, 23:31, 19:26)
К: Торнтон – 14. Ф. Джонс – 14. Тэйлор – 13+8 самбар.
С: Т. Паркер – 26+10 дамжуулалт. Данкан – 18+12 самбар.
Энэ улиралд анх удаа 3 дараалж хожигдоод байсан Спэрс 4 дараалж хожигдсонгүй, Клипперсийг амархан хожлоо. Тим Данкан бэртлээс эргэн ирээд 2 дахь тоглолтондоо оролцсон бол Ману Жинобили талбайд гарахгүй хэвээр байна. Түүнд дахиад долоо хоног гаруйн хугацаа хэрэгтэй гэнэ.
loading...






Чи арай л махчилаад орчуулчиж ээ
loading...
yg uzsen toglolt bn yr ni bol 4 r uyiin suul hurtel miami hojson bsan daa wade suugaal onogoo bariulsan gehees wade lebroniig bodvol bagtaa iluu uuregtei togloson
loading...
zoz
loading...
Because Miami is worse team than Cleveland. That’s why Dwyane Wade was more shining than LeBron James. It’s simple, dude..
loading...
Miami , Cleveland 2-ын тоглолт гоё тоглолт болжээ. Ингэхэд J.O’Neal ,Marion 2 шинэ багтаа хэр идээшиж байгаан бол , J.O’Neal-ын статистикийг нь харахад дажгүй л байх шиг байхын. Кидд ч хөөрхий нас нь явж байна даа. Алдарт Triple Double -аа хийхээ бараг больж дээ.
loading...