loading...
Өнөөдөр НБА-ын талбайд 8 тоглолт боллоо. Шак Орландодоо, Биллапс Детройтдоо эргэн очиж тоглов. Өнөөдөр болсон тоглолтуудын тоймыг хүргэе.
“Орландо” – “Финикс” – 111:99 (24:29, 32:27, 22:25, 33:18)
О: Льюис – 29 + 12 самбар. Туркоглу – 22. Ховард – 21.
Ф: Ричардсон – 27. Нэш – 20. Ш. О’Нил – 19 + 11 самбар.
Мэжик хэдийгээр 24 удаа бөмбөгөө алдаж, таслуулж замбараагүй тоглосон ч лидерүүдийнхээ жигд тоглолтын ачаар Финиксийг талбай дээрээ хожлоо. Дуайт Ховард Шакил О’Нилын эсрэг тоглож, 21 оноо, 8 самбараас авалт хийсэн бол Шак 19 оноо, 11 самбараас авалт хийжээ.
Ховард 3-р үед Шакын эсрэг довтлоход Шак тэнцвэрээ алдаад ч юм уу, жүжиглээд ч юм уу газар унасан байна. Хамгаалах хүнгүй болсон тул Дуайт цагираган дээрээс чөлөөтэй довтолсон. Шакил олон хүн ингэж унагаж явсан болохоос өөрөө ингэж унаж явсныг тэр бүр санахгүй байна. Гэхдээ Шак дараа нь “Дуайтын эсрэг тоглох хөгжилтэй байсан” гэжээ.
Шак 1992 оны драфтын номер 1-ээр Орландод ирж байсан бөгөөд энд 4 улирал тоглохдоо улирлын 185 тоглолтонд хожиж байсан бол Дуайт Мэжикт 5 дахь улиралдаа тоглож байна. Өнөөдрийн хожил нь түүний Мэжиктэй байгуулж буй 206 дахь улирлын тоглолтын хожил.
Мөн Грант Хилл Мэжикт данстай 6 улирал болохдоо гэмтлийн улмаас бараг тоглоогүй, харин цалингаа бол бүрэн авч байсан байх. Түүнийг бөмбөг авах бүрд Орландогийн үзэгчид дургүйцлээ илэрхийлэн “бүү”-лж байлаа.
“Шарлотт” – “Чикаго” – 96:80 (32:24, 24:19, 23:19, 17:18)
Ш: Фелтон – 18. Белл – 18. Окафор – 14 + 10 самбар.
Ч: Томас – 14 + 12 самбар. Гордон – 14. Роус – 13. Миллер – 13.
Эдгээр багууд аль аль нь плей-оффын төлөө өрсөлдөж байгаа бөгөөд Шарлотт талбай дээрээ Буллзыг буулган авсан нь тэдний 4 дэх дараалсан хожил боллоо. Энэ улиралд Шарлотт 4 дараалж хожиж үзээгүй байсан аж.
Тоглолт эхлэхээс 40 минутын өмнө л тоглолтонд оролцох эсэхээ шийдээгүй байсан Шарлоттын хамгаалагч Ража Белл “Бидний хувьд сайхан ялалт боллоо” хэмээн тоглолтын дараа хэлсэн байна.
“Детройт” – “Денвер” – 100:95 (26:26, 18:28, 30:20, 26:21)
Дет: Принс – 23. Хамильтон – 21. Стаки – 17.
Ден: Биллапс – 34. Нене – 20. Смит – 16.
Чонси Биллапс Детройтдоо эсрэг багийн тоглогч болон эргэн ирэхэд үзэгчид түүнийг халуун дотноор хүлээн авч байв. Мөн дассан ордондоо сайн тоглож, улирлын дээд 34 оноогоо авсан ч баг нь хожилд хүрсэнгүй, талбайн эзэн Пистонс 100:95-аар хожлоо. Гэхдээ Биллапсын хувьд баг нь хожигдсон ч энэ тоглолт түүний 12 жилийн кареерийнх нь хамгийн сэтгэл хөдөлгөсөн улирлын тоглолт болсон гэнэ.
Детройтын хувьд сүүлийн 2 сарын хугацаанд анх удаа 3 дараалан хожлоо. Мөн 2 сарын 4-нөөс хойш талбай дээрээ анхны хожлоо авсан байна. Өмнөх 2 тоглолтын адил Айверсон энэ удаа тоглосонгүй. “Бид 30-29 амжилттай байгаа нь тоогүй байна” хэмээн тоглолтын дараа Рип Хэмильтон хэлсэн бөгөөд тэрээр сүүлийн 3 тоглолтонд гарааны бүрэлдэхүүнд гараад байгаа юм.
Пистонс Ням гаригт Бостоныг хожсоноор энэ улиралд дивизионуудын лидерүүдийг бүгдийг нь хожсон анхны баг болсон бол өнөөдөр Баруунхойд дивизионы лидер Денверийг 2 дахиа хожлоо.
Наггетс энэ удаа Кармело Энтониг шийтгэн, тоглолтонд оролцуулаагүй бөгөөд тэд сүүлийн 7 тоглолтныхоо 5-д нь хожигджээ.
“Миннесота” – “Голден Стэйт” – 94:118 (18:36, 19:30, 35:25, 22:27)
М: Фойе – 19. Лав – 18 + 14 самбар. Гомес – 16.
Г: Жексон – 23. Морроу – 17. Магетте – 16.
Эхний хагаст онооны зөрүү 31 болж байсан бөгөөд тоглолт өндөрлөхөд Голден Стэйт 94:118-аар илт давуу хожлоо. Стифен Жексон 23 оноо, 7 самбараас авалт, 6 оновчтой дамжуулалт хийн, багаа тэргүүлсэн байна. Миннесота оны эхэнд маш сайн тоглож байсан боловч Эл Жефферсон гэмтэл аван тоглохоо больсноос хойш явахаа больжээ. Тэд сүүлийн 17 тоглолтынхоо 15-д нь хожигдсон төдийгүй өнөөдрийн хожигдол тэдний 7 дараалсан хожигдол болов.
“Милуоки” – “Нью-жерси” – 95:99 (21:19, 24:20, 22:22, 28:38)
М: Виллануэва – 24 + 15 самбар. Жефферсон – 20. Сессионс – 19.
Н: Лопес – 24 + 12 самбар. Картер – 15. Харрис – 14 + 11 дамжуулалт.
Дорнод бүсийн 8-р байрын төлөө өрсөлдөж байгаа Бакс болон Нетсийн хувьд аль алинд нь энэ тоглолт ихээхэн чухал байлаа. Тооны харьцаа тэнцүү, довтолгооны хугацаа унтарсан чухал үед Винс Картер өөр дээрээ хамгаалагчид татан, сул гарсан Хаейст дамжуулалт өгч, Хаейс 3 онооны шидэлтээ оновчтой болгосон нь Нетсийн өнөөдрийн хожлыг бий болгосон. Нетс ийнхүү 27-33 болсон бол Бакс 29-34 боллоо.
“Хьюстон” – “Торонто” – 107:97 (20:26, 37:23, 20:23, 30:25)
Х: Лэндри – 22. Скола – 20 + 16 самбар. Мин – 20 + 11 самбар.
Т: Бош – 25. Барньяни – 25. Мэрион – 18 + 10 самбар.
Яо Мин дээр дабл-тим очих тоолонд Скола, Лэндри нар суларч байлаа. Энэ байдлыг Рокитсынхон чадварлаг ашиглан Торонтог 10 онооны зөрүүтэй хожив. Тэд талбай дээрээ ийн 10 дараалан хожиж байна. Харин Торонто сүүлийн 8 зочлон тоглолтынхоо 7-д нь хожигдлоо.
Яо Мин Рокитсийн онооны лидерүүдийн жагсаалтанд 6-д бичигдэх болов. Тэрээр одоогоор 8831 оноо аваад байна.
“Сакраменто” – “Индиана” – 109:117 (27:32, 24:33, 27:28, 31:24).
С: К. Мартин – 21. Макантс – 20. Хэйвс – 19.
И: Жек – 26. Мёрфи – 23 + 10 самбар. Дэниелс – 18. Дайнер – 18.
Дорнод бүсэд 11-т бичигдэж байгаа Индианад ч гэсэн плей-оффт үлдэх боломж байгаа. Өнөөдөр ямар ч байсан Сакраментог талбайд нь хожлоо. Денни Грейнжер, Майк Данливи нарын эзгүйд Жарет Жак, Трой Мэрфи нар багаа тэргүүлэн тоглоцгоов. Пейсерс 2009 онд айлын талбайд ердөө ганц хожжээ.
Сакраменто харин лигийн хамгийн муу 13-49 амжилттай явна. Сонирхолтой ч гэмээр юм уу, муу ч гэмээр юм уу тэд энэ улиралд Дорнод бүсийн нэг ч багийг хожоогүй хэвээрээ л байна.
“Лейкерс” – “Мемфис” – 99:89 (32:19, 20:28, 26:20, 21:22)
Л: Брайант – 31. П. Газоль – 13. Фишер – 11. Вуячич – 11.
М: М. Газоль – 17 + 14 самбар. Майо – 17. Гэй – 14.
2 дараалан хожигдлоо, одоо болно. Коби 3 дараалан хожигдохыг хүссэнгүй, Лейкерс талбай дээрээ Мемфисийг хожход тэрээр 31 оноо авчээ. Лейкерс одоогоор лигийн хамгийн сайн буюу 49-12 амжилттай байна.
Мемфис энэ улиралд айлын талбайд 27 тоглолт хийгээд байгаагийнхаа ердөө 3-т нь л хожжээ. Мөн Мемфис эхний үед 20-оос доош оноо авсан 22 тоглолтынхоо 21-т нь хожигдсон үзүүлэлт тэмдэглэгдэж.
Маргааш болох тоглолтууд
Клипперс – Мемфис
Портленд – Индиана
Юта – Хьюстон
Даллас – Сан-Антонио
Чикаго – Голден Стэйт
Оклахома-Сити – Вашингтон
Нью-Йорк – Атланта
Нью-Джерси – Бостон
Майами – Финикс
Кливленд – Милуоки
loading...







detroit neeree A.I-g bhguid sain bnaa dandaa shildeguudiig guslaa shde
loading...
Detroit угийн олон жилийн туршлагатай баг , ингэж шилдэгүүдийг хожиж байхад гайхах зүйл алга. Харин бараг A.I л Детройтын асуудал болоод байна даа.
loading...
Ах дүү Gasol-ууд дажгүй тулаан болжээ.
loading...
Haha onooh l manu maani hojliin tsuvarlaa urgeljluullee. new1:manu2. 9 deh min-d goal aldsan bolovch rooney berbatov nariin goal-r manu hojij ligtee itgel togs terguulj bna!!!! ta nart helee bizdee hojnoo gj hehe
loading...
tiim shuu. manu ugaasaa uitumengiin heldgeer iluu iluu
loading...
iverson uul ni ch sain toglogch doo. daanch eriig nas , uuliig tsas darhiimdaaa.
loading...
yuo ch sain onoo avsan bna shuu yr ni bagiin huvid gaigui amjilt
loading...