loading...
Монголын үндэсний сурын холбоо (МҮСХ) цагаан сарын өмнө оны шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. Шороон хулгана жилийн манлай харваачаар эрэгтэйчүүдээс Завхан аймгийн Тосонцэнгэл хотын уугуул, “Хангарьд” спорт клубийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин, даяар дуурсагдах дархан мэргэн Шагжсүрэнгийн Даваахүү, эмэгтэйчүүдээс Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, “Петровис” компанийн харваач, улсын мэргэн Дашцогзолын Эрдэнэтуяа нар тодорлоо. Мөн шилдэг эрэгтэй харваачаар улсын мэргэн Ж.Баттөмөр (Өмнөговь. Номгон, “Ажнай” корпораци, “Таван толгой транс” компани), спортын мастер Д.Санжаасүрэн (Завхан. Зүүнхангай, “Петровис” компани, “Олимп” дээд сургууль), спортын мастер Б.Ёндон (Завхан. Дөрвөлжин, “Хангарьд” клуб, Технологийн дээд сургууль), спортын мастер Д.Мөнхгэрэл (Баян-Өлгий. Алтанцөгц, “Алдар” спорт хороо, “Хай-Би-Ойл” компани), эмэгтэйчүүдээс спортын мастер З.Энхтуяа (Завхан. Нөмрөг, “Хангарьд” клуб), улсын мэргэн Д.Цэцэг (Дорнод. Баяндун, “Алдар” спорт хороо, “Шиншимин” компани) нар шалгарчээ. Тэрчлэн оны шилдэг өсвөрийн харваачаар Ж.Содномпил (64-р сургууль), Э.Өнөзаяа (1-р сургууль), дасгалжуулагчаар С.Эрхэмбаатар (Дундговь), үйлдвэрлэгчээр С.Батболд (“Хөвчит нум” ХХК) нарыг шалгаруулсан байна.
loading...




sain btsgaana uu sur gedeg saihan sport gehdee hogjiliin taldaa taaruuhan bna a tiimees ulsiin ih hural zasgiin gazraas demjij ogoh heregtei bha er n hvmvvsd helhed ochood oroldood vzeerei ih saihan yostoi hiimori sergene shvvde taa bvhen boddo 75m zaid bgaa baig onii gesen gazraa ondog bolno gej bod ter ved bol vneheer saihan
loading...
“Taiyan 2009 – Female Wrestling World Cup”-д
манай О,Насанбурмаа, Б.Одончимэг нар ялсан талаар иэдээг t67.blog.mn -с харах
loading...