Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Эхлээд Кавальерс, тэгээд Селтикс

GD Star Rating
loading...

Өнөөдөр НБА-ын талбайд 10 тоглолт боллоо. Кливленд Кавальерс талбай дээрээ Милоукиг хожсоноор плей-оффт шалгарах болзлоо биелүүлсэн анхны баг болж байна.

def9903d-e4e3-451c-b4b4-ea45d946c9de

Гэхдээ энэ чухал биш гэнэ. ЛеБрон Жеймс хэлэхдээ: “Бид нэг зорилготой. Тэр нь НБА-ын аварга болох” гэжээ. Милоукиг хожход ЛеБрон 23 оноо авсан бол Делонте Вест 8 удаа бөмбөг таслалт хийв. Кавальерс 48-12 амжилттай болж байгаа бөгөөд Бостонтой бүсдээ тэргүүлэхийн төлөө ирэх сар гаруй хугацаанд өрсөлдөх болно. Бүсдээ тэргүүлснээр плей-оффт олон тоглолтыг талбай дээрээ хийх эрх авдаг.

Пол Пирс 20.9 секунд дутуу байхад довтолгоогоо амжилттай болгосноор Селтикс Нетсийг талбай дээр нь хожлоо. Гарнетт гэмтлийн улмаас тоглохгүй хэвээрээ байгаа бөгөөд 6 дахь тоглолтоо дараалан өнжлөө. Гэхдээ түүний эзгүйд Селтикс плей-оффт өрсөлдөх эрхээ өнөөдрийн хожлоороо авсан юм. Стефон Марбери өмнө нь Нетст тоглож байсан бөгөөд хуучин багийнхаа эсрэг тоглосон энэхүү тоглолт түүнд хэцүү байсан байх. “Izod Center”-д цугласан 16000 гаруй үзэгч Марбериг бөмбөг авах бүрийд дургүйцэн хашхирч, шүгэлдэж байлаа.

Шакил өчигдөр Орландод очиж тоглосон бол энэ удаа Майамид зочиллоо. Өнгөрсөн жил Санст ирснээсээ хойш эсрэг дүрээр анх удаа Майамид ирж байгаа нь энэ. Харамсалтай нь хожил авч дөнгөсөнгүй. Уэйдийн супер тоглолт үргэлжилсээр байна. Тэр өнөөдөр 35 оноо авч, 16 оновчтой дамжуулалт хийж, баг нь 135:129 харьцаагаар Сансыг хожжээ. “Дуэйн бол миний хүү. Тэр улирлын MVP  авбал сайхан хэрэг” хэмээн Шак тоглолтын дараа хэлжээ.

Солилцоогоор Чикаго Буллзээс ирээд удаагүй байгаа Ларри Хьюз шинэ багтаа сайхан идээших нь. Тэрээр өнөөдөр 23 оноогоор багаа тэргүүлэн, Никс Атлантаг талбай дээрээ хожсоноор 3 тоглолт дараалан хожигдсон цувралаа зогсоолоо. Хьюзийн тоглолтын стил Майк Ди’Энтонигийн тактикт сайн тохирч байгаа бололтой. Энтони ч гэсэн Хьюзэд ихээхэн итгэж байгаагаа мэдэгдээд байна.

Rockets Jazz basketball

Сүүлийн 2 жилийн плей-оффын өрсөлдөгчид болох Юта – Хьюстоны тоглолт өнөөдөр болж, ялагч нь мөн л Юта байв. Карлос Бузер 3 сар гэмтэлтэй байж байгаад эргэн ирснээсээ хойш хамгийн сайн тоглолтоо өнөөдөр үзүүлж, 20 оноо, 17 самбарыг Рокитсын эсрэг авчээ. Бузер: “Миний өвдөг сайжирсаар байна. Хэдийгээр би өндөр үсэрч чадахгүй байгаа ч ер нь бол ОК байна” гэжээ.

Далласын эзэн Марк Кубан баг нь Оклахомад хожигдсоны дараа нэлээн нервтэж, зарим нэгэн хатуу үг хэлсэн бол өнөөдөр Даллас талбай дээрээ Спэрсийг хожсоны дараа “Сайн хожил” гэжээ. Мөн тэрээр “Өнөөдрийнх шигээ тогловол ямар ч сайн багийг хожиж чадна, дахин дахин энэн шигэээ тоглох хэрэгтэй байна” хэмээн хэлсэн байна.

Өнөөдөр болсон тоглолтуудын дүн

“Кливленд” – “Милуоки” – 91:73 (22:20, 26:19, 24:19, 19:15)

К: Жеймс – 23 + 8 самбар. Уильямс – 15. Иглаускас – 14.

М: Жефферсон – 29. Сессионс – 10. Виллануэва – 9.

“Нью-жерси” – “Бостон” – 111:115 (20:27, 31:31, 30:34, 30:23)

Н: Картер – 34. Харрис – 25 + 11 о.дамжуулалт. Хайес – 16.

Б: Пирс – 31. Рондо – 20. Перкинс – 17 + 13 самбар.

“Нью-Йорк” – “Атланта” – 109:105 (22:26, 29:23, 33:26, 25:30)

Н: Хьюз – 23. Харрингтон – 20. Чандлер – 18.

Б: Хорфорд – 20. Жонсон – 18. Уильямс – 17.

nba_a_shaq_wade_576

“Майами” – “Финикс” – 135:129 (40:29, 27:32, 37:34, 31:34)

М: Уэйд – 35 + 16 о.дамжуулалт. Бисли – 28 + 9 самбар. Кук – 27.

Ф: Нэш – 29 + 10 о.дамжуулалт. Ричардсон – 22. О’Нил – 22 + 8 самбар.

“Оклахома Сити” – “Вашингтон” – 88:83 (20:26, 24:17, 24:19, 20:21)

О: Крстич – 18. Сефолоша – 15 + 8 самбар. Коллисон – 12 + 10 самбар. Вестбрук – 12 + 8 о.дамжуулалт.

В: Жеймисон – 29 + 10 самбар. Сонгалиа – 14. Блатш – 14.

“Чикаго” – “Голден Стэйт” – 110:88 (20:26, 31:19, 24:17, 35:26)

Ч: Салмонс – 23 + 9 самбар. Миллер – 19. Гордон – 15.

Г: С.Жексон – 19. Мэггетти – 14 + 9 самбар. Уотсон – 11. Кроуфорд – 11.

“Даллас” – “Сан-Антонио” – 107:102 (29:31, 27:26, 27:19, 24:26)

Д: Ховард – 29. Новицки – 24 + 12 самбар. Кидд – 17 + 9 о.дамжуулалт. Терри – 17.

С: Паркер – 37. Мэйсон – 23. Данкан – 19 + 12 самбар.

“Юта” – “Хьюстон” – 101:94 (22:26, 26:20, 27:22, 26:26)

Ю: Уильямс – 26 + 14 о.дамжуулалт. Бузер – 20 + 17 самбар. Брюэр – 19.

Х: Артест – 25. Минг – 19. Лоури – 14.

“Портленд” – “Индиана” – 107:105 (20:26, 32:33, 26:27, 29:19)

П: Рой – 28. Олдриж – 21. Аутло – 21.

И: М.Дэниелз – 28. Форд – 24 + 8 самбар. Жэк – 17.

“Клипперс” – “Мемфис” – 95:118 (26:30, 27:22, 21:33, 21:33)

К: Торнтон – 25. Б.Дэвис – 16.

М: Гэй – 35 + 8 самбар. М.Газоль – 20 + 8 самбар + 10 о.дамжуулалт. Майо – 18.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. Tselmeg says:

    -I’ve an idea! Naizuudaa NBA-iin medeelliig EPL-iin medeeleltei duitsuilhuuts ih beld l dee, gants Tsolmonbaatar l udriin heden toim, togloltiin medeeg bichih ym. Tsaaguur chin 3 sariin 1-s umnu baguud tgologchdoo hasah n hasaad, nemeh n nemeed, geree contractaa baiguulaad buun ym bolj bhad end gants n ch alga, busaddaa suuliin uyiiin nice news hurgevel goy shuu dee. Tnx 4 the attention.

    GD Star Rating
    loading...
  2. ganaa says:

    ene jil lebron guia neg um duulgah geed bna uu ugui yu

    GD Star Rating
    loading...
  3. Tselmegt.
    Messenger ID-aa ogooch.Holbogdoh gsn yum.

    GD Star Rating
    loading...
  4. Tselmeg says:

    sally_eight

    GD Star Rating
    loading...
  5. real says:

    super wade yah argagui

    GD Star Rating
    loading...
  6. br says:

    lebron od baij bolno chadvartai ch baij bolno gehdee en durak bishee ongiroo muu novsh kobe shig l bdlaa ter garnet bas yu yii od l um bgaz ongiroo shaarnuud deerengui gej jigtei

    GD Star Rating
    loading...
  7. moron says:

    lebron koby 2.g gvitsex toglogchid nba-d daanch alga daa

    GD Star Rating
    loading...
  8. moron says:

    wade bol zvgeer l dendvv aznii toglogch

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: