Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » Рекорд тасалдсан ч хожил зогсохгүй нь

GD Star Rating
loading...

Премьер лигийн 28-р тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Лигийг тэргүүлэгч Манчестер Юнайтед Ньюкаслын талбайд зочлон тоглож, 1:2-оор хожсоноор 7 онооны давуу байдлаа хадгалж байна.

210272_33_preview

Дутуу тоглолтоо нөхөж тоглохдоо хожвол зөрүү 10 болно. Мөн МЮ одоогоор лигтээ 11 тоглолт дараалан хожоод байна. 10 тойрог үлдээд буй үед Манчестер Юнайтедыг 10 онооны араас барьна гэдэг Челси, Ливерпульд маш хэцүү байх нь мэдээж.

Гэхдээ МЮ энэ удаа хожсон ч Эдвин Ван дер Сарын хаалгаа  хоосон манасан дээд амжилтыг нь 1311 дээр Ньюкаслын тоглогч Петер Ловенкрандс зогсоосон байна. Сар хамгийн сүүлд 11 сарын 8-нд Иохан Гутиррезийн цохилтыг хааж чадалгүй алдаж байж.

1 сарын цонхоор Шеффилдээс Стокт ирсэн довтлогч Жеймс Битти шинэ багтаа маш сайн тоглож байна. Тэрээр Стокт ирээд 7 тоглохдоо 5 дахь гоолоо энэ тойрогт Болтоны хаалганд хийж, багийнхаа хожилд хувь нэмрээ орууллаа. Сток лигийн шинэ баг бөгөөд Премьер лигт үлдэхийн төлөө ширүүн өрсөлдөөн өрнүүлж байгаа.

Карльтон Коул 34 дэх минутанд Уиганы хаалганд гоол хийн, Вест Хэмийн хожлын эх үндсийг тавьсан. Гэвч гоолын баяр нь дуусаж амжаагүй шахам байхад нь шүүгч түүнд улаан хуудас өгөн, тоглолтноос чөлөөлжээ. Үлдсэн цаг гаруй хугацаанд Вест Хэм хүн дутуу тоглосон ч 1 гоолын давамгайллаа сайн хадгалж, 28 тоглолтын дараа 39 дэх оноогоо авлаа.

Елано болон Шон Райт Филипс нарын гоолын ачаар Манчестер Сити талбай дээрээ Астон Виллаг 2:0-ээр хожлоо. Елано өнгөрсөн оны 8 сараас хойшхи лигийн анхны гоолоо хийсэн байна. Астон Вилла ийнхүү сүүлийн 3 тоглолтноос ердөө ганц оноо аваад байна. Ирэх жилийн Аваргуудын лигт оролцох зорилготой байгаа тэд одоо Арсеналаас 3 оноо илүү байгаа юм.

215643_33_preview

28-р тойрогт Робби Кин Тоттенхэмд ирснээсээ хойш анхны гоолоо хийсэн бол Аарон Леннон 2 гоол, Роман Павлюченко 1 гоол хийн, Тоттенхэм Мидлсброг талбай дээрээ илт давуу хожлоо.

Блекбэрн Эвертоны тоглолт тэнцээгээр өндөрлөсөн нь аль аль багт нь ашиггүй байлаа. Блекбэрн ПЛ-ээс хасагдах багуудын тоонд багтаж байгаа бол Эвертон урдаа яваа Арсеналд оноо ойртож чадсангүй.

Халл Сити шүүгчийн мэдлийн цагт гоол хийн, Фулхэмийг талбай дээр нь хожлоо. Гоолыг Манушу хийсэн байна. Халлын хожил тэднийг 12-р байранд дэвшүүсэн бол Фулхам 10-т бичигджээ.

ТОГЛОЛТУУДЫН ДҮН.

Тоттенхэм – Миддлсбро 4:0

Гоол: Кин, 9, Павлюченко, 14, Леннон, 39, 79
Тоттенхэм: Гомеш, Вудгейт, Доусон, Ассу-Экотто, Дженас (Хаддлстоун, 64), Паласиос, Модрич (О’Хара, 73), Леннон, Зокора, Кин, Павлюченко (Бент, 53)
Миддлсбро: Джонс, Бейтс, Хут (Тейлор, 46), Уитер, Погатец, Хойт (Джонсон, 70), Арка, Даунинг, О’Нил, Санли, Алядьер (Кинг, 52)

Фулхэм - Халл Сити 0:1

Гоол: Манушу, 90
Фулхэм: Шварцер, Пэнцил, Хангеланд, Хьюз, Кончески, Дэйвис, Этуху, Мерфи, Демпси, Джонсон, Замора (Камара, 89)
Халл Сити: Дюк, Рикеттс, Гарднер, Тернер, Килбэйн, Менди (Гарсия, 89), Эшби, Заятте, Джиованни (Бармби, 90), Фэгэн, Кузен (Манушу, 76)

Блэкберн – Эвертон 0:0

Блэкберн: Браун, Ойер, Нельсен, Самба, Живе (Мокена, 65), Эндрюс, Грелла (Тугай, 46), Уорнок, Диуф (Триси, 88), Робертс, Санта Крус
Эвертон: Ховард, Джагиелка, Йобо, Лескотт, Бэйнс, Осман, Невилл, Родуэлл (Саа, 72), Пинар, Кэхилл, Жо (Феллаини, 78)

Сток Сити – Болтон 2:0

Гоол: Битти, 14; Фаллер, 73
Сток Сити: Соренсен, Уилкинсон (Сонко, 72), Шоукросс, Аб.Файе, Хиггинботам, Лоуренс, Велан, Диао (Ам.Файе, 66), Делап, Сидибе (Фаллер, 56), Битти
Болтон: Яаскелайнен, Стеинссон (Макукула, 81), Кэхилл, Э.О’Браен, Самуэль, М.Дэйвис, Муамба (Гарднер, 65), Маканн, Тэйлор, К.Дэйвис, Эльмандер

Ньюкасл – Манчестер Юнайтед 1:2

Гоол: Ловенкрандс, 9 — Руни, 20; Бербатов, 56
Ньюкасл: Харпер, С. Тэйлор (Кэрролл, 77), Колоччини, Бассонг, Энрике, Ловенкрандс, Р. Тэйлор, Джереми, Хонас, Мартинс, Смит (Луа-Луа, 82)
Манчестер Юнайтед: Ван дер Сар, О’Ши, Фердинанд, Видич, Эвра, Флетчер, Каррик, Парк, Роналду, Бербатов (Гиггз, 90), Руни

Манчестер Сити – Астон Вилла 2:0

Гоол: Элано, 24-пен; Райт-Филлипс, 89
Манчестер Сити: Гивен, Сабалета, Данн, Онуоха, Бридж, Элану (Божинов, 83), Де Йонг (Фернандес, 46), Компани, Райт-Филлипс, Айрлэнд, Кайседо (Эванс, 74).
Астон Вилла: Фридель, Куэльяр (Гарднер, 89), Найт, Дэйвис (Карью, 46), Л.Янг, Милнер, Петров, Бэрри, Э.Янг, Хески, Агбонлахор

Уиган – Вест Хэм 0:1

Гоол: Коул, 34
Уиган: Кирклэнд, Мельхиот, Бойс, Брэмбл (Уотсон, 79), Фигероа, Валенсия, Каттермоул, Браун (Родальега, 64), Нзогбиа, Мидо, Заки (Шарнер, 64)
Вест Хэм: Грин, Нил, Томкинс, Апсон, Илунга, Коллисон (Спектор, 78), Ковач, Паркер (Лопес, 88), Нобл, Ди Микеле (Нсереко, 76), Коул

ПЛ-ийн явц.

Баг

тт

Б-х

Оноо

1 Манчестер Юнайтед 27 48-12 65
2 Челси 28 48-16 58
3 Ливерпуль 28 45-20 58
4 Астон Вилла 28 42-29 52
5 Арсенал 28 41-26 49
6 Эвертон 28 36-28 45
7 Вест Хэм Юнайтед 28 34-34 39
8 Манчестер Сити 28 45-36 35
9 Уиган Атлетик 28 27-27 35
10 Фулхэм 27 24-23 34
11 Болтон Уондерерс 28 30-40 33
12 Халл Сити 28 34-50 32
13 Тоттенхэм Хотспурс 27 32-32 31
14 Сандерленд 27 27-35 31
15 Сток Сити 28 27-44 29
16 Ньюкасл Юнайтед 28 34-45 28
17 Портсмут 27 29-44 28
18 Блэкберн Роверс 27 30-43 27
19 Миддлсбро 28 20-40 26
20 Вест Бромвич Альбион 28 25-54 22

МЭРГЭН БУУЧИД

Тоглогч

Г

Анелька (Челси) 15
Роналду (Манчестер Юнайтед) 12
Робиньо (Манчестер Сити) 11
Агбонлахор (Астон Вилла) 10
Дефо (Тоттенхэм) 10
Заки (Уиган) 10
Лэмпард (Челси) 10
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. carmelo says:

    Rooney bertlees irsnees hoish unen sn bna daa. barag toglolt bolgon deer goaldaj bnasht

    GD Star Rating
    loading...
  2. P#24 says:

    Aa bas hol bndaa 7+(3)=……………….
    Gehdee lai ch bn zai ch bn hen neg ni tuslana gej naidaal hvleej bhas amjilt Go Go Go Go Chelsea

    GD Star Rating
    loading...
  3. Nbr says:

    Van der Sar hamgiin suuld Newcastle-n toglogchod gool aldsan. Tegeed gool aldahgui yawsaar bgaad Newcastled gool aldlaa. …………..

    GD Star Rating
    loading...
  4. riddle says:

    ManU PL avah ni todorhoi bolchloo doo. umnu ni uchnuun budervel buderhel baisan bugdend ni hojson. odoo CL iin hariu togloltuud deer England iin heden bagiig harna da. Arsenal top 4 tuu orchoosoi. Villa giin uchraanuud odoo ih hetsuu bolj baina,

    GD Star Rating
    loading...
  5. Batu says:

    manu todorhoi bolsn bha

    GD Star Rating
    loading...
  6. Man U says:

    Tot borog elegleed haychlaa daa. manu maani ch tsomoo ulam batalgaajuulaad l bna . saihan bnaa. hurdan 11n boloosoi doo.

    GD Star Rating
    loading...
  7. carmelo says:

    uul ni aston villa orvol goy bishuu. shine zaluu bagiig cl-t hariildaa. sonirholtoisht. zaaval ene 4 oroh yostoi bish….. ene 4t shine orsoldogch garch irj bgag todoor sanuulj bna daa. huuchn bol hichneen muu togolson ch yaj iiijeegeed ehnii 4t orchihdog bsan. odoo oor bolson bna

    GD Star Rating
    loading...
  8. real says:

    manunt no1 PLigdee.aston villa goyo arsenal CP ligt orohgui bol sonirholgui bolno .CP ligt zovhon avarguud l togloh ystoi

    GD Star Rating
    loading...
  9. aaya says:

    robinho suuliin togloltuudad yaagaad toglohgui bgaag meden hun bn uu? bas ronaldinho ch gsn toglohgui bgaa n yamar uchirtain bol espn.eer leonald messig man.city abah gej beldej bgaa gej medeelej bn lee sain uchiriig n todruulaaad ogooch

    GD Star Rating
    loading...
  10. anha says:

    nemergui yumnuud sain tglj bga bagru daldaganaj hoshuuraad l liverpool angliin clubuudiin dund tuuhiin tursh aguu n bsaar irsen odoo ch bga tsaashid ch baih bolno

    GD Star Rating
    loading...
  11. Mr Chelsea says:

    uhsenii chini villa orvol deergej,ter chini ars-aas iluu yavna gej yostoi ulger meduu?hesegtee 4-d l oriishdee,harin 4 jiliin daraa gehed arai oor l ter ued agbonlahor,young nar angliin nuur tsarai bolood ireh ued tednii ue irehiig uguisgehgui………………………………………………………………………………………………….

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: