loading...
Өнөөдөр НБА-ын талбайд 10 тоглолт боллоо.
Өнөөдрийн одод:
-Дуйэн Уэйд, Хит. Майами өнөөдөр Торонтогийн талбайд зочлон тоглож ялалт байгууллаа. Хит Торонтог 2007 оны 4 сарын 3-наас хойш хожиж чадаагүй байжээ. Дуэйн Уэйд энэ улиралд сайн тоглож байгаа бөгөөд Бүх оддын тоглолтоос хойш гоц сайн тоглосоор. Хитэд саяхан ирсэн Жермайн О’Нил, “Би зарим агуу тоглогчидтой нэг багт тоглож байсан. Гэхдээ Уэйд шиг тоглогчийг мэдэхгүй. Түүний тоглолт итгэмээргүй” хэмээн магтжээ. Лигийг оноо авалтаар тэргүүлж байгаа Уэйд Оддын тоглолтоос хойш дунджаар 35.8 оноо авч байна. Мөн сүүлийн 7 тоглолтын 4-т нь 40-өөс дээш оноо авчээ. Өнөөдөр л гэхэд Торонтогийн эсрэг 42 оноо, 8 оновчтой дамжуулалт, 6 самбараас авалт хийв. Уэйдийн Хит маргааш ЛеБроны Кавальерстэй энэ долоо хоногт 2 дахиа тоглоно. Энэ тоглолт сонирхолтой болох нь тодорхой.
-Дерон Уилльямс, Жазз. Денверийн эсрэг 25 оноо, 11 оновчтой дамжуулалт хийн багаа тэргүүлж, Юта 10 дахь дараалсан хожлоо авлаа. Мөн Дерон 11 тоглолт дараалан 10-аас дээш оновчтой дамжуулалт хийжээ.
-Дуайт Ховард, Мэжик. Нетсийг хожсон тоглолтонд Дуайт 26 оноо, 15 самбараас авалт хийжээ.
-Пол Пирс, Селтикс. Кавальерсийн эсрэг 29 оноо авсан байна.
-Бен Гордон, Буллз. Баксын эсрэг 34 оноо аван багаа тэргүүлж, Буллз бүсдээ 8-д бичигдэж эхэллээ.
-Аарон Брукс, Рокетс. Өөрийн дээд амжилт 30 оноог Сансын эсрэг авсан төдийгүй хожлын бөмбөгийг сүүлчийн мөчид цагирагт хийсэн байна.
Бостон 2:1 Кливленд
Кливленд, Бостон багууд бүсдээ плей-оффт тэргүүн байраар гарахын төлөө өрсөлдөж байгаа. Өнөөдөр энэ 2 баг энэ улиралд 3 дахь удаагаа тоглож, талбайн эзэн Селтикс 105:94-өөр хожлоо. Селтикс ийн Кавальерсийг энэ улиралд 2 дахиа хожив. Гэхдээ хожлын хувиараа Кавальерс үл ялиг илүү байгаа. 4 сарын 12-нд 4 дэх тоглолт болно.
Төрсөн өдрийн эзэн
Шакил О’Нил 37 насныхаа төрсөн өдрөөр Рокитсын эсрэг, Яо Миний эсрэг тоглож, 17 оноо авсан ч баг нь хожигдлоо. Өнөөдөр үдээс өмнө Сансын дасгалжуулагч Алвин Жентри төрсөн өдөр нь тохиож буй Шакт шоколадтай бялуу өгч, Горан Драгич Төрсөн өдрийн дууг Словениар дуулж өгсөн байна.
Коби дээшилсээр
Коби Брайант өнөөдөр Миннесотагийн эсрэг 2 дахь довтолгоогоо амжилттай болгосноор Роберт Пэришийг гүйцэн бүх цагийн онооны лидерүүдийн жагсаалтын 18-д бичигдэх боллоо. Пэриш лигт 21 жил тоглохдоо 23334 оноо авсан бол Брайант лигт 12 дахь жилдээ тоглож байгаа бөгөөд одоогоор 23354 оноо аваад байна. Лейкерс өнөөдөр Миннесотанг хожсоноор энэ улиралд 50 хожил авсан анхны баг боллоо.
Сайн цуврал
Шарлотт өнөөдөр Атлантаг хожсоноор 5 дахиа дараалан хожлоо. Энэ нь тус багийн дээд амжилттай зэрэгцсэн үзүүлэлт болсон байна. Мөн Детройт Пистонс өнөөдөр Голден Стэйтийг хожиж, 4 дэх дараалсан хожлоо авлаа.
Гэмтэл, бэртэл, асуудал
Милоукигийн Люк Риднур өнөөдөр Чикагогийн эсрэг тоглолтонд баруун гарынхаа эрхий хурууг гэмтээж тоглолтыг орхижээ. Тэр өнгөрсөн сард эрхий хуруугаа хугалж байсан байна. Голден Стэйтийн төвийн тоглогч Андриш Бьедринс Детройттой хийсэн тоглолтонд хувийн шалтгааны улмаас тоглосонгүй. Мөн Монта Эллис, Брэндон Райт нар гэмтлийн улмаас тоглоогүй байна.
Өнөөдөр болсон тоглолтуудын дүн.
“Орландо” – “Нью-Жерси” – 105:102 (32:29, 28:30, 23:27, 22:16)
О: Ховард – 26 + 15 самбар. Льюис – 21. Пьетрус – 14.
Н: Харрис – 25. Картер – 19. Жинлян – 12.
“Торонто” – “Майами” – 102:108 (24:22, 26:34, 26:30, 26:22)
Т: Бош – 34. Барньяни – 23. Паркер – 16.
М: Уэйд – 42. Бисли – 12. Хаслем – 10. Челмерс – 10. Куинн – 10.
“Шарлотт” – “Атланта” – 98:91 (36:21, 23:29, 21:20, 18:21)
Ш: Уоллос – 21. Окафор – 17 + 11 самбар. Фелтон – 17 + 10 дамжуулалт.
А: Хорфорд – 15. Бибби – 14. Маррей – 14.
“Бостон” – “Кливленд” – 105:94 (21:19, 24:24, 33:26, 27:25)
Б: Пирс – 29. Поув – 20 + 11 самбар. Аллен – 17.
К: М. Уильямс – 26. Жеймс – 21. Варехао – 15.
“Детройт” – “Голден Стэйт” – 108:91 (33:16, 30:24, 22:26, 23:25)
Д: Хамильтон – 22. Макселл – 16. Принс – 16.
Г: Кроуфорд – 25. Рэндольф – 17. Белинелли – 13. Морру – 13.
“Сан-Антонио” – “Вашингтон” – 100:78 (24:15, 22:19, 33:19, 21:25)
С: Паркер – 19. Удока – 13. Финли – 12. Хилл – 12.
В: Жэймисон – 14. Сонгалиа – 11. Янг – 11.
“Хьюстон” – “Финикс” – 116:112 (23:18, 33:28, 25:30, 35:36)
Х: Брукс – 30. Артест – 21. Лэндри – 16.
Ф: Нэш – 32 + 13 дамжуулалт. Барбоза – 24. Барнс – 17. Ш. О’Нил – 17.
“Чикаго”- “Милуоки” – 117:102 (25:26, 38:26, 22:28, 32:22)
Ч: Гордон – 34. Роус – 27. Сальмонс – 21.
М: Жефферсон – 27. Маут – 21 + 11 самбар. Сессионс – 20 + 11 дамжуулалт.
“Лейкерс” – “Миннесота” – 110:90 (22:17, 25:19, 30:23, 33:31)
Л: Брайант – 23. П. Газоль – 21. Пауэлл – 14.
М: Гомес – 20. Телфэйр – 18. Лав – 18 + 14 самбар.
“Юта” – “Денвер” – 97:91 (16:24, 21:23, 36:22, 24:22)
Ю: Уильямс – 25. Брюэр – 16. Окур – 12.
Д: Смит – 27. Энтони – 20. Биллапс – 12.
loading...







Kobe Kobe Kobe MVP MVP MVP………………………….
loading...
kobe chi bol aguu toglolgch shuu chamaig ueiin ued shutej amidarya daa
loading...
tegyo tegi sain manai I3 harin yaachvaa novsh gfej dtroit sain yvjiishooo!!!
loading...
Wow, Charlotte beat New York 114-105! Ene n Charlotte Bobcats-iin NBA-d elssenees hoish tuuhend deh hamgiin shildeg amjilt bolj baina, 6th straight win. Odoo 28-35, East-iin 8-r bairand Bulls 29-34, 1-han togloltiin zuruu. V.Radmanovic, R.Bell, B.Diaw 3-ig TD-s umnu bagtaa elsuulsen n bagiin amjiltiig deesh n tataj odoogoor play-off iin 8-r bairnii tuluuh ursulduunii terguun egneend yvj baina. Surprise! Gehdee uliral duusahad 19-21 toglolt baguudad uldsen tul enehuu bairlal uurchlugduh baih.
EASTERN CONFERENCE:
1. Cleveland 49-13
2. Boston 49-14
3. Orlando 45-16
4. Atlanta 35-28
5. Miami 33-29
6. Detroit 31-30
7. Philadelphia 29-30
8. Chicago 29-34
9. Milwaukee 29-36
10. Charlotte 28-35
11. New Jersey 27-35
12. Indiana 27-37
13. New York 25-36
14. Toronto 23-40
Play-off race for 8th spot: Margaash Knicks vs Nets at IZOD center
loading...
Let’s go Knicks!
loading...
new jersey boliochee carter bagaa solivol taarna
loading...
go go nba champion lakers
loading...
Toronto нээрээ сонин баг юмаа. Уул нь ингэж явах баг биш л юмсан . Энэ шинэ дасгалжуулагчаас л боллоо.
loading...
Raptors odoo play-off bish, draft lottery bodoj suugaa biz kk
loading...
Торонто-гийн хуучин , хэн ч билээ дасгалжуулагч нь уул 50%-тай л байсан шд. Торонто гэдэг багийг босгож ирж байхад халчихдаг . Толгойд нь байдаг гарууд сонин гарууд юмаа.
loading...
wade tei mini sain hoslochih ugui yuma gehed sain tuslaad uguh gants toglogch bwl ch heat deeguur uznede. daanch wade arai l garntsaardaad bh shig sanagddiin
loading...
San Mitchell. 2006 NBA Coach Of The Year bolj baisan.
loading...
tselmeg ee chi end alban bus admin boljeee te hehe. bayrlaj bga shu gj
loading...
Bobcats Play-off t orvol sain l bn. 8-ar orood ireesei. chadah bhaa barag.
loading...
go bobcats go
loading...
8r orohoor ch evguitne dee bobcats…uuln Jordan ahiin bag orchihvol…8r playofft orloo gej bodohod Cavaliers ali esvel Celtics 2n ali negtein toglono,.,but impossible is nothing!!!Dwyane “Flash” Wade uneheer sain toglogch…Muu Shane Battier Wade-n carrierg alsan,.,.berteegui bsan bol odoo LB23n statstai adilhan l yavj baih estoi,.,.Only greatness equals greatness,..Go Heat!!!
loading...
Wade gantsaaraa uzseer baival career ni usuud l bna da tgheer ih haraand urtuud l nere wade-in shuten bishregchiin huvid gar niileh batsaan alga odinooroo l yvaad baihas huu??
loading...
wade oiriin uyed bur aimar bna aa
play off t LeBrontoi taaraasai
loading...