loading...
Өнгөрсөн шөнө Испаний Ла Лигийн 26-р тойргийн 3 тоглолт боллоо. Лигийг тэргүүлэгч Барселона 5 тоглолт хожилгүй байсны эцэст Атлетик Бильбаог талбай дээрээ 2:0-ээр хожив.
Эдгээр багууд 5 сарын 13-нд Испаний цомын төлөө “Месталлья” цэнгэлдэхэд тоглох ёстой. Залуу тоглогч Бускетс болон түүн шиг залуу ч хэдүйн дэлхийн шилдгүүдийн нэг болсон Месси нар өнгөрсөн шөнийн тоглолтонд гоол хийцгээв. Гэхдээ Барса тоглолтын турш давамгайлж байсан ба Это’О, Анри нар боломжуудаа ашигласан бол үүнээс хамаагүй олон гоол орох байлаа. Хэрэв Барса 12 онооны тэргүүллээ алдаагүй байсан бол энэ тойрогт Бильбаогийн эсрэг лидерүүдээ тоглуулахгүй байсан биз. Гэвч зөрүү ердөө 4 болсон тул Пэп Гвардиола үндсэн тоглогчдоо бараг бүгдийг нь тоглууллаа. Үндсэн бүрэлдэхүүний Дани Алвес л тоглолтыг өнжсөн. Үүнээс болж Барса томоохон хохирол амслаа. Багийн ахлагч Карлес Пуйоль шагайндаа гэмтэл авч, анхны шинжилгээгээр 3 долоо хоног орчим талбайд гарч чадахгүй нь. Пүрэв гаригт болон Аваргуудын лигийн О. Лионтой хийх чухал тоглолтыг өнжих болов.
Харин Реал Мадрид сүүлийн хэдэн тойргуудад маш сайн тоглож, Барсагийн хол тасарсан оноог амжилттай барин, ердөө 4 болгоод байсан билээ. Гэвч энэ удаа харин өрсөлдөгчаа барсангүй, 1:1-ээр тэнцэв. Гэхдээ энэхүү тэнцээ тэдэнд азаар ирсэн гэхэд болно. Атлетико Мадрид, ялангуяа Кун Агуеро энэ тоглолтонд Реалыг хамгаалагчдыг хуурч, хамгаалалтыг нь бужигнуулж байлаа. Гэхдээ гоол хийж дөнгөсөнгүй, Атлетикогийн гоолыг Уругвай довтлогч Диого Форлан хийсэн байна. 2-р үед Реалын шинэ довтлогч Хунтелар тэнцээний гоол хийн, багаа хожигдлоос аварсан болно. Гэхдээ Барсагаас 6 оноо дутуу боллоо. Гэхдээ дасгалжуулагч Хуанде Рамос үүнд эмзэглэхгүй байна. “6 оноо тийм хол зөрүү биш. Ердөө 6 оноо, 2-хон тоглолт л гэсэн үг. Барса Бернабауд зочилно. Мөн бидэнд 12 тоглолт дутуу байгаа” хэмээн хэлжээ.
Аваргуудын лигийн хасагдах шатанд өрсөлдөж байгаа Вилльяреал Ла Лигээс хасагдах багуудын тоонд баттай цохиж яваа Эспаньолыг талбай дээрээ хүлээн аван тоглож, 1:0-ээр хожлоо.
Ла Лиг. 26-р тойрог.
Вильярреаль – Эспаньол 1:0
Гоол: Фуэнтес, 20
Вильярреаль: Д.Лопес, Фуэнтес, Годин, Сенна (Экурен, 79), Капдевила, А.Лопес, Ибагаса, Кани, Касорла (Бруно, 45), Нихат, Льоренте (Франко, 63)
Эспаньол: Камени, Парейя, Харке, Д.Гарсиа, Торрес, Лола (Руфете, 52), Санчес, Тамудо (Алонсо, 65), Де ла Пенья, Нене, Л.Гарсиа (Коро, 90)
Гоол: Бускетс, 17; Месси, 31-пен
Барселона: Вальдес, Пике, Маркес, Сильвиньо, Пуйоль (Санчес, 90), Бускетс, Иньеста (Гудьонсен, 82), Хави, Анри, Это’О, Месси
Атлетик: Ираисос, Аморебьета, Гурпеги, Дель Кампо, Ираола, Мартинес (Тогуэро, 45), Орбаис (Муньос, 76), Льоренте (Гармендиа, 60), Йесте, Габилондо, Сусаэта
Гоол: Хунтелар, 57 – Форлан, 38
Реал: Касильяс, Каннаваро, Рамос, Хайнце (Сальгадо, 55), Диарра, Гути (Игуаин, 55), Гаго, Марсело, Роббен, Рауль (ван дер Варт, 84), Хунтелар
Атлетико: Франко, Уйфалуши, Ибаньес, Лопес, Хейтинга (Переа, 80), Ассунсао, Камачо (Манише, 69), Симао, Родригес (Синама-Понголь, 61), Агуэро, Форлан
loading...






barca uneheer 100% iluu togloson. Eto’o Henry 2 gool hiihiig uneheer ih hussen. gool l oroogui, tsohison bombogiig haalgach bish hamgaalagch, shon hoyor l haagaad bsan bolohoos bish ene togloltond tedniig hen ch zogsooj chadaagui. dund shugamand xavi iniesta 2iig guitseh hoslol evropod bhgui bolov uu.
loading...
BARCA BARCA BARCA
loading...
real tentssen n ih yum bolson dshuuu ter forlan aguero 2 realiiin haalgiig 8n ch udaa mylaahaa shahsan shiuuu!!!!!1 realaas marcelio sain b\togolson itbehitei bn lee togloltiiin ehen ued
loading...
áàðñà ¿íýõýýð õîë èë¿¿ áàéñàí ø¿¿ õààëãà ðóó öîõèñîí òîî íü 24 -4 áàéñàí ø¿¿ äýý Àíðè , Ýòî 2 ë æààõàí àçã¿é áàéëàà ãýõäýý äàðàà÷èéí òîãëîëòîíä ãîîë õèéõ áàéõàà
loading...
ter farlan aguero 2 gej bas 2 arslan bnaa torres villa 2iig sanagduulaad bdgiin kk ylanguya aguero aimar techniktei gar bnlee daraa jilees ugasa tom bagt ochih n todorhoi farlantai n hamt ch avhiig husej magadgu! barca ene jil 3 tsom avchih bhooo manai real arai l muu bgad baigain! gehde real uragshaa liverpooliig hojihtoigoo bgashuu!!!!!!!!!!
loading...
za bitii shaatsgaa yadag genuu aguero forlan 2 bujignuulsan genuu .tgd hiichih ni yasiin chadahgui l bhgui yu .6 onoo yu ym be hariu toglolt hojih ni lavtai tgd 12 toglolt dutuu yr ni real oilgomjtoi sh dee
loading...
mgl-n shigshe ysn be medeellig ni hurgeech!!
loading...
Ene jil manai bag tvrvvlne.6onoog bid barina.Gran derby-d hojood Barca-iin 1 bvdreltiig ashiglana.Daraa jil bi Messig bagtaa awna.Ronaldog ch bas.Benzema ch manai bagt irehiig hvsch baigaa.Dahin Galakticos baiguulna.Barca-d 2-r bair Ezen haan minii tsom 2 l hangalttai.
loading...
Barca-s yagaad shildegvvd ni Real ru urawdag yum bol.Ene 1 l shaltgaantai.Ted joohon hushiruud irwel Barca tedniig hereggui gej vzdegt bga yum.Tegeed l Rivaldo-g Barca-d hereggui geed yawuulsan.2002 onii delhiin awargaar tegj sain togloj bhad shuud l Milan ru yawuulj hend ch hereggui hvn bolgosondoo.Barca sunu tvgei.
loading...
real hezeech messi sugiig avj baliar ym hiihgui hachin ym yrih ym
loading...
hezee ch messi ochihgui gedegt l bna l da.
loading...
c muu musculus anus externus min. bi chamtai nuur tulaad yarii gesen chi harin hariugaa ogohkuimuu aimhai golog min
loading...
za odoo lyond bolomj shuu. ta naraas 2:2-n tentseeg husej bna ta nar chadnaa lyon!!! barca mult shoooo
loading...
haha forlan chn bas hogshin suga shtee ochdor l sn togolson bolhoos. 30 gartsan nuhnur bhaa. harin kun-ii huvid ireedui bi
loading...
lyon bolj ogvol hojchih l hereg bna ug ni turuunii togloltoor toglovol ch naidvar bna daa
loading...
BARCAg lyon zogsooohod berh dee odoo messi-henry-eto 3 ch form n dahiad jigderch bna puyolgui n ljaahan tiim bna but BARCA hojnoo
loading...