loading...
Байгалийн чанад дахь Алс Дорнодын тойргийн эмэгтэй боксчдын 2009 оны залуучууд, насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж өндөрлөв. Уг тэмцээнд баг, тамирчдаа ахлаж явсан дасгалжуулагч Л.Энхбаатартай уулзсан юм.
-Манай бүсгүйчүүд хойт хөршөөс ганзага дүүрэн медальтай ирсэн гэж дууллаа?
-ОХУ-ын Чита хотод хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын нэгний хооронд уг тэмцээн явагдсан юм. Манай улсаас 12 тамирчин, дасгалжуулагч Б.Ачгэрэл бид нар оролцлоо. Манай бүсгүйчүүд уг тэмцээнд маш сайн нударга зөрүүлсэн. 46 кг-д Э.Ууганчимэг, 48 кг-д Т.Болортуул, 51 кг-д М.Нандинцэцэг, 54 кг-д Ц.Цэрэнчимэг нар алтан медаль хүртсэн. 57 кг-д О.Сувд-Эрдэнэ, 64 кг-д Б.Эрдэнэтунгалаг нар мөнгөн медаль зүүлээ.
-Тэмцээний зохион байгуулалт ямар байв. Олон хотын баг оролцов уу?
-19 хот, мужийн боксчид хүч үзсэн. Тус тэмцээнд түрүүлсэн тамирчид нь ОХУ-ын аварга шалгаруулах тулаанд хүч үзэх эрх авдаг аж. Тийм ч учраас маш өрсөлдөөнтэй явагддаг байна. Манай боксчид энэ тэмцээнд анх удаа оролцсон.
-Тэмцээнд оролцох зардал хөрөнгөө хэрхэн зохицуулав. Одоо ойрмогхон ямар тэмцээн манайхныг хүлээж байна?
-Монголын боксын холбоо тэмцээний зардлыг даасан. Боксчдын хувьд шил, шилээ дарсан олон тэмцээн байна. Энэ бүгдэд баг, тамирчдаа сайн бэлтгэнэ. Саяын тэмцээний үеэр Чита хотын захирагч, Забайкалск хотын дарга нар бидэнтэй уулзсан. Тэд боксын хамтын ажиллагааны талаар маш сайхан санал тавьсан. Монгол-Чита-Улаан-Үд-Эрхүү хот гэсэн дөрвөлсөн холбоо байгуулж ажиллая гэсэн. Энэ саналаа МБХ-нд илгээхээ мэдэгдсэн.
loading...




http://kimjudas.blogspot.com/2009/03/k-1-max-korea-su-hwan-lee-vs.html
boxer nandin erdenein nam esiglyylj baigaa bichleg baigaa ene eshigej chadakhgyi boxeryyd kickboxid orj nam tsokiylaad baigaagaa boliochee kickboxiin ner khyndiig unagaagaad ter chdakhgyi baij gyigeed baigaa batbayar batulzii ta nar bolil doo boxdoo l gyi bitgii chadakhgyi baij kickboxryy orood bai l daa
loading...