loading...
Монголын дугуйн багийнхан Тайванийн олон өдрийн уралдаанд оролцохоор хилийн дээс алхав. Гуравдугаар сарын 8-14-нд болох уг тэмцээнд хурд сорихоор Х.Ууганбаяр, Н.Хангарьд, спортын мастер Т.Очирбаатар, нэгдүгээр зэргийн тамирчин Д.Эрдэнэбаяр, Г.Өлзийбат нар явжээ.
Баг тамирчдаа ахлан Монголын дугуйн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Өлзий-Орших тэдэнтэй дөрөө харшуулан одсон байна. Манайхан тэмцээнээ дуусгаад Малайз, Вьетнам, Тайваньд хамтарсан бэлтгэл хийн тавдугаар сард нутагтаа ирэх гэнэ.
loading...




ta nart ajilt husie sain uraldaad nutagtaa ireerei
loading...