Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Орландо Селтиксийг хожлоо

GD Star Rating
loading...

Өнөөдөр НБА-ын талбайд 7 тоглолт боллоо.

Magic Celtics Basketball

Дорнод бүсийн тэргүүн байрын төлөө Кливленд, Бостон 2-оос гадна Орландо Мэжик бас өрсөлдөж байгааг мартаж болохгүй нь. Мэжик өнөөдөр Бостон Селтиксийг талбайд нь хожлоо. Ингэснээр Мэжик Селтиксээс 2, Кавальерсээс 3 тоглолтын дутуу болж байна. Энэхүү хожил Орландогийн 4 дэх дараалсан хожил болжээ.

Юта өнөөдөр Торонтогийн талбайд зочлон тоглож хожсоноор 11 дэх дараалсан хожлоо авлаа. Тэд 1999 оны 4 сарын 1-18-ны хооронд 11 дараалан хожиж байснаас хойш анх удаа ийм амжилт үзүүлж байна.

Тони Паркер бас нэгэн сайн тоглолтоо үзүүлж, Финикс Санс бас нэгэн хожигдлоо хүлээлээ. Сансын хувьд одоо тоглолт бүхэн чухал бөгөөд энэ маягаараа бол плей-оффоос мултрах нь ээ. Уг нь Жентри Сансыг дасгалжуулж эхэлснээсээ хойш 6-2 амжилттай байсан ч сүүлийн 4 тоглолтондоо дараалаад хожигдлоо.

Дорнод бүсийн плей-оффын эрхийн төлөө өрсөлдөж байгаа Нетс-Никсийн тоглолт Нетсийн хожлоор өндөрлөлөө. Девин Харрис 35 оноо, 10 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлсэн байна.

Яо Мин 24 оноо, 17 самбараас авалтаар багаа тэргүүлэн, Рокитс Мемфисийг хожиж, талбай дээрх хожлын цувралаа 12 болголоо. Тэд одоо бүсдээ 4-р байранд бичигдэж байгаа ч энэ долоо хоногт Денвер, Лейкерс, Спэрс гэсэн бүсийнхээ 3 шилдэг багтай тоглоно.

Оклахома 2 лидерийнхээ эзгүйд сайн тоглож байна. Тэд Дюрантын эзгүйд 5 тоглож 4, Жефф Гриний эзгүйд 4 тоглож, 3 хожлоо. Харин Филли Бүх оддын тоглолтоос хойш 10 тоглохдоо 7-д нь хожигдоод байна.

Кармелогийн хэлснээр Денвер энэ улирлын хамгийн муу хожигдлынхоо нэгийг Сакраментогийн талбай дээр хүлээлээ. Денвер айлын талбайд 6 дараалан ялагдлаа. 2 сарын 18-нд Филадельфид хожсоноосоо хойш айлын талбайд хожоогүй өдийг хүрсэн байна.  Гэхдээ Денвер дараагийн 4 тоглолтоо бүгдийг нь талбай дээрээ хийнэ. Мөн ирэх 6 тоглолтынхоо 4-ыг нь лигийн муу багууд болох Оклахома, Клипперс, Мемфис, Вашингтоны эсрэг хийх ажээ.

Өнөөдөр болсон тоглолтууд

“Торонто” – “Юта” – 101:109 (24:29, 24:20, 39:32, 14:28)

Т: Бош – 30+10 самбар. Барньяни – 20+8 самбар. Э. Паркер – 16.

Ю: Дер. Уильямс – 25+9 о.дамжуулалт. Корвер – 20+8 самбар. Окур – 19+11 самбар.

“Бостон” – “Орландо” – 79:86 (15:22, 18:29, 23:18, 23:17)

Б: Р. Аллен – 32+9 самбар. Пирс – 16+8 самбар.

О: Дуайт Ховард – 18+15 самбар. Туркоглу – 16. Р. Льюис – 15.

Suns Spurs Basketball

“Сан-Антонио” – “Финикс” – 103:98 (30:30, 28:15, 20:29, 25:24)

С: Паркер – 30 + 9 о.дамжуулалт. Мэйсон – 18. Данкан – 17 + 15 самбар.

Ф: Нэш – 23 + 11 о.дамжуулалт. Барбоса – 20. Ричардсон – 15.

“Нью-Джерси” – “Нью-Йорк” – 106:101 (27:30, 26:27, 26:20, 27:24)

Н-Д: Харрис – 35 + 10 о.дамжуулалт. Картер – 25 + 9 самбар. Лопез – 16.

Н-Й: Ли – 19 + 14 самбар. Робинсон – 17. Галлинари – 15.

“Оклахома Сити” – “Филадельфи” – 89:74 (18:24, 30:12, 18:16, 23:22)

О: Крстич – 20 + 8 самбар. Роуз – 14. Коллисон – 12 + 11 самбар.

Ф: Янг – 20. Миллер – 20. Игуодала – 9 + 8 самбар.

“Хьюстон” – “Мемфис” – 93:83 (28:19, 27:18, 20:20, 18:26)

Х: Минг – 24 + 17 самбар. Скола – 18 + 14 самбар. Артест – 13.

М: Гай – 21. Газоль – 18. Конли – 15.

“Сакраменто” – “Денвер” – 114:106 (35:25, 26:24, 24:26, 29:31)

С: Мартин – 26 + 8 о.дамжуулалт. Носиони – 23. Хауэс – 20 + 8 самбар.

Д: Энтони – 32. Биллапс – 22 + 8 о.дамжуулалт. Смит – 19.

Маргааш болох тоглолтууд

Портленд – Лейкерс

Денвер – Хьюстон

Миннесота – Вашингтон

Майами – Чикаго

Детройт – Орландо

Атланта – Нью-Орлеан

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

15 Сэтгэгдэл

  1. Sensation. says:

    yao ming ulugchnii bag hojood shaagaad bhiimaa.

    GD Star Rating
    loading...
  2. storm says:

    orlonda sain togloj bna shuu boston-g talbai deer n buut tsohjee onoo awsan baidlaas n harwal orlonda-giin toglogch nar jigd togloj bgaa yum bna daa

    GD Star Rating
    loading...
  3. carmelo says:

    denver suuliin 7 toglolt unen muiu togolloo. gehdee gaigui boloh blgui gj naidhaas. odoo bur 7ruu unatsan bnashte

    GD Star Rating
    loading...
  4. c says:

    yagaad yao giin bag gej t-mac iin bag sh dee

    GD Star Rating
    loading...
  5. Seke says:

    Аргагүй ш дээ. Garnett байхгүй болохлээр самбар доор хүчний Howard мэтийн тоглогчийг барих хүн Boston-д байхгүй шдээ. Тэгээд л хожигдлоо. Play-Offд Garnett байхгүй бол Boston хол явахгүйн дээ.

    GD Star Rating
    loading...
  6. Man U says:

    yag onoj hellee

    GD Star Rating
    loading...
  7. ball says:

    Rockets T-Mac baihgui ch hoorhon hojood yvaad b.h yum aa.

    GD Star Rating
    loading...
  8. Batu says:

    garnett bgad ch howardiig barahguilde

    GD Star Rating
    loading...
  9. Seke says:

    Garnett өнгөрсөн жилийн шилдэг хамгаалан тоглогч авсан шдээ. Howard-г бариж чадалгүй дээ. Гэмтэхээсээ өмнө Orlando-г талбай дээр нь яаж хожлоо? Тэгэхэд Howard-г тоглуулаагүй.

    GD Star Rating
    loading...
  10. Batu says:

    ungursun jil bol ungursun l yum

    GD Star Rating
    loading...
  11. iLL says:

    unuudriin togloltiin medeeg oruulaachee galzuu 1 toglolt bolsondoo “Heatiin”bas negen gaihamshigtai hojil wadeiin as negen gaihamshigtai toglolt “heat” ulam haluun bolj bnda yalanguya wade. jamario moon -g avsan ni uneeher zuv soliltsoo bjee hamgaalaltand sn ajillah yuma waded uneheer tus bolj chadaj bna hamgaalaltand dovtolgoon 1 wade bhad hangalttai

    GD Star Rating
    loading...
  12. Batu says:

    tegseen wade maani yostoi yanztai ter domog bolnooo

    GD Star Rating
    loading...
  13. real says:

    nociono kings ruu yvtsan ym uu te.denver sonin toglolttoi bag ym aa.sain geheer sain bish muu geheer bas muu bish

    GD Star Rating
    loading...
  14. tsatsaa says:

    ene Yao Min,Lebron 2yostoi sonin gooltoi 2 sda yumaa.bag n hojson oorsdoo 20n tod 30n tod avsan l geh yum.

    GD Star Rating
    loading...
  15. crusader says:

    Bagiin leaderiinhee ezguid Houston tun sain togloj bna. Hamgaalaltiin huvid Houston Nba-d top 3-iin neg shuude. Yao, Artest, Scola, Battier geed l aimaar hamgaalalttai bag. Avargiin tuluu uzeh bag yah argagui mun.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: