Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг » Хэн юу хэлэв #2

GD Star Rating
loading...

766465_biglandscapeРаул (Реал) : … Хамгийн чухал нь гоол оруулах л байна. Багаар бодоход бид хоёрыг хийж байж л дараагийн шатанд үлдэнэ. Үүнийг би хийж чаддаггүй юм аа гэхэд манай багийнхан чадна гэж найдаж байна даа.
Анфиелдэд би өчнөөн л олон удаа очиж үзэж байсан. Очих болгонд сэтгэл догдлуулдаг үнэхээр гайхалтай цэнгэлдэх шүү. Тиймээс тэнд ялалт байгуулан Ливерпулийн бүлээн агаарт баяраа тэмдэглэхийг би туйлгүй ихээр хүсч байна.

Пепе (Реал) : Ливерпулийг хамгаалах тактик ашиглана гэж бодохгүй л байна. Тэд магадгүй довтолж биднийг нэгмөсөн буулгаж авахыг хичээх байх. Энэ нь эсрэгээрээ манайд давуу ашигтай болж байгаа байхгүй юу.

Игуайныг яагаад Атлетикогийн эсрэг гаргаагүй юм бэ гэж үү. Дасгалжуулагч нэг юм бодсон байлгүй дээ. Тэр бол бидний хувьд маш чухал тоглогч. Тиймээс их тулааны өмнө түүнийг амраасан байх.

Баллак (Челси) : Хариу тоглолтыг айлын талбайд хийнэ гэдэг чинь бас л хэцүү шүү дээ. Ялангуяа 1 : 0, 2 : 0 гэсэн цөөхөн оноогоор ялсан үед. Онооны зөрүү ойрхон байх тухам өрсөлдөгч багийн чинь довтолгоо ширүүсч байдаг. Тиймээс ирэх тоглолтонд бид тун хянамгай байж алдаа бага гаргах хэрэгтэй.

Мексес (Рома) : Лондонд болсон тулаанд би өөрийгөө алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрнө. Ганц би ч гэлтгүй манайхан бүгдээрээ л тиймхэн тоглосон. Энэ бүхний эцэст 1 : 0 гэдэг чинь харин тун дажгүй үзүүлэлт шүү дээ. Арсеналын тухайд сайн нь сайн баг. Гэхдээ ихэнх тоглогчид нь бараг жоохон хүүхдүүд учраас одоохондоо томчуудтай үзэлцэх арай л болоогүй байна.
Эцэст нь хэлэхэд энэ жилийн финал манай Олимпикод болно. Тиймээс энд тоглох нь финалд бэлдэж байнаа л гэсэн үг. Бид энэ цэнгэлдэхдээ тоглож байхдаа өрсөлдөгчөөсөө нэг хүнээр илүү гэдгээ мэдэрдэг.

Раньери (Ювентус) : Италийн хөлбөмбөгийн түүхийг Ювентусаас ангид авч үзэж болохгүй. Учир нь бид бол агуу баг. Тиймээс ямар ч тэмцээнд оролцсон бидний итгэл найдвар бөхдөггүй.

Италийн багууд Английнхаас муу байна гэж үү ? Үгүй дээ би тэгж бодохгүй байна. Англичуудын биднээс илүү юм нь мөнгө төгрөг нь л байх. Өөр юу ч биш.

Өрсөлдөгч багаа би асар их хөрөнгөөр боссон байлдааны онгоц гэж дүгнэмээр байна. Тэдний аймшигтай хүч эргээд сэргэчихсэн. Гэхдээ бидэнд айгаад байх зүйл алга. Үзсэн шиг л үзнэ.

Жерард Пике (Барса) : Манай багийн хувьд энэ улирал үнэхээр гайхалтай өрнөж байна. Бүх фронтдоо амжилттай давшиж байгаагийн дээр багийн тоглолт ч маш сайн байгаа.

Өөрийн эх орноо орхино гэдэг найз нөхөд, гэр бүл, амьдралаа орхиж байгаатай ялгаагүй. Каталонаас явахад надад яг л тийм мэдрэмж төрсөн. Харин өнгөрсөн зун эх орондоо эргэж ирэхэд ямар сайхан байсан гээч. Тийм мэдрэмжийг би МанЮ-тай Аврагуудын лигт түрүүлэхдээ ч мэдрээгүй.

Хүн болгон л ярьж байгаа болохоор өөр юу гэх вэ дээ. Бид Лионыг ялна гэдэгт би итггэлтэй байна. Яагаад гэдгийг гайхамшигт Ноу Камтдаа тэднийг хүлээж авнэ гэж тайлбарламаар байна.

Рафа (Ливерпуль) :  Мадридад ялснаар бүх зүйл дуусчихаагүй гэдгийг би тоглогчиддоо үргэлж сануулж байгаа. Реал бол сайн баг. Тиймээс ямар ч сюрприз барьж магадгүй.

Сер Фергусон (МанЮ) : Интер, Олд Траффордод пеналтиар ялалт байгуулахыг хүсэж байгаа байх. Угаасаа тэдний ялалт байгуулах ганц зам нь тэр юм чинь.

Английн багуудаас хамгийн хүнд байдалд байгаа нь Арсенал л юм уу даа. Рома тийм ч муу баг биш тэгээд ч талбайдаа тоглоно. Челсигийн хувьд яаж ийгээд дараагийн шатанд үлдэх байх гэж бодож байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

59 Сэтгэгдэл

  1. uugii says:

    zia toglolt ehlehed hedhen tsag uldlee ta nar togloltiin haritsaag yu gj taavarlaj bna daa

    GD Star Rating
    loading...
  2. G says:

    hooe naizuuda net-eer yamar haygaar uzeh ve heleed ogooch

    GD Star Rating
    loading...
  3. P#24 says:

    Chelsea gusnaa gusna!
    Lyon evgui yum hiivel bas hiih l bag daa /ter Juninho/ harjil suuhaas.Realiig ug n haraad bgan daanch zolignuud chin hojigdood gvigeed bhiin.Man.Utd ter ulamjlal shig yumaa dagaval taarna!!!

    GD Star Rating
    loading...
  4. P#24 says:

    Bayern ugaasaa gartsan sanaa amar bhad bolno biz.Arsenaliig hvvhdvvd gej heleed hojigdoh muuhai l bn bhdaa.

    GD Star Rating
    loading...
  5. anuu says:

    real maani aluuj bn aa 0-3

    GD Star Rating
    loading...
  6. bango says:

    eeeeeeeeeeeeee huureee real shivshigee tarivaa huurhiii! odoo real yamarch cup yuch bgu bollooddoo huurhiii ter real…………….

    GD Star Rating
    loading...
  7. batka says:

    Penalty bol shal hudlaa bsan, torres pepe-g tataad unagachihsan geed yum yarival yarimaar l baina, gehdee yaltachgui manai real ooriinhoo tuvshind togloj chadahgui bgaa bolohoor hojigdloo huleen zuvshuuruhuus uur arga alga daa.
    Realiin hamgaalalt uneheer bolohgui bnaa, Hamgaalalt, az, sain dasgaljuulagch ali ali n ungursun shunu bsangui, gehdee aguu bagiin hojigdol ch gesen aguu l bh yum daa.
    Iker, Raul 2-too bayar hurgemeer l baina. Buh nasaaraa togloh gereetei humuus iim togloltoo uzuuleed baival saihan tsag ergej ireh blgui dee.

    GD Star Rating
    loading...
  8. crusader says:

    Odoo Intert delhiin hemjeenii od toglogch neg ch baihgui gesen ted uneheer shildeg bag unuu tsagiin gigantuudiin neg. Er n suuliin 3 jild rating-eere europiin top 4-d / nuguu 3 n 3uulaa angliin bag!!!!!!!!! / bagtaj bga. Serie A -daa suuliin 3 jil tasarhai bga.

    GD Star Rating
    loading...
  9. Gj says:

    Ranieri ch yostoi ichehgui huugdchuud ichehgui burj bh chin !!! Chelsea munguur bosson bag ni unen tehdee mungugui bh uedee ch gesen premier league iin top baguudiin neg l bsan shdee champions league t ars liv manu ordog nuguu neg ni chelsea yum uu leeds esvel new castle bdag bsan.uneheer chadaltai bag shuu.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: