loading...
Аваргуудын лигийн шөвгийн 8-д Английн Арсенал, Ливерпуль, Челси, Манчестер Юнайтед , Испаний Барселона, Вилльяреал, Португалын Порту, Германы Бавари Мюнхен багууд үлдээд байна. Эдгээр багууд одоо дахин сугалаагаар оноолт тааран тоглоно. Сугалаа 3 сарын 20-нд болох бөгөөд шөвгийн 8-ын эхний тоглолт 4-р сарын 7-8, харуиу тоглолт 4 сарын 14-15-ны өдрүүдэд тус тус болно.
“Барселона” (Испани) – “Лион” (Франц) – 5:2 (4:1)
Гоол: Анри, 25, 27. Месси, 40. Это’О, 43. Сейду Кейта, 90 – Макун, 44. Жуниньо, 48.
“Барселона”: Вальдес, Даниэл Алвес, Пике, Маркес, Силвиньо, Хави, Яя Туре, Иниеста (Глеб, 90), Месси, Это’О (Кркич, 87), Анри (Сейду Кейта, 75).
“Лион”: Льорис, Клер (Бодме, 46), Бумсонг, Крис, Гроссо, Тулалан, Жуниньо, Макун, Эдерсон (Кейта, 85), Дельгадо (Келлстрем, 61), Бензема.
2 долоо хоногийн өмнө Лионы талбай дээр багууд 1:1-ээр тэнцэж байсан тул “Ноу Камп”-д болох хариу тоглолт бүхнийг шийдэх байлаа. Гэвч хариу тоглолт биш, хариу тоглолтын эхний үед л дараагийн шатанд хэн шалгарах вэ гэдэг нь тодорхой болов.
2 минутын дотор эхлээд минутанд Рафаель Маркесийн, дараа нь Чави Эрнандесийн маш оновчтой дамжуулалтуудаар Тьерри Анри нутгийнхаа багийн хаалгыг гоолоор мялааж Барса 2:0-ээр тэргүүлж эхэлсэн. 40 дэх минутанд Лео Месси баруун жигүүрээс өөрөө довтолгооныг эхлүүлж, 3 хамгаалагчийг аргалан 3 дахь гоолыг хийсэн бол 43 дахь минутанд Самуэль Это’О тооны харьцааг 4:0 болгосон байна. 1-р үе өндөрлөхөд 4:1. Тоглолтонд хэн ялах нь биш, дахиж хэдэн гоол орох нь л сонин байлаа.
2-р хагас эхний үеэ бодвол арай намжмал байж, аль аль баг нь 1, 1 гоол оруулснаар Барса талбай дээрээ Францын аваргуудыг 5:2 харьцаагаар хожлоо. Нийлбэр дүн 6:3. Бриллиант Барса.
Лионы дасгалжуулагч Клод Пуел өрсөлдөгчийнхөө ялалтыг бүрэн хүлээн зөвшөөрч, баяр хүргэсэн байна. Мөн баг нь 1-р үеэ бодвол 2-р үед сайн тоглосон гэжээ. Лионы хамгаалагч Фабио Гроссо ч үүнтэй адил зүйл хэлж. “Энд олон юм ярих хэрэг байхгүй. Бид 1-р үед сайн тоглож чадаагүйг бүгд харсан. Супер багийн эсрэг тоглох маш хэцүү байлаа. Гэхдээ бид 2-р хагаст эхнийхийгээ бодвол өөр тоглолт үзүүлж чадсан” хэмээн дэлхийн аварга Итали хамгаалагч хэлжээ.
Харин Барсагийн дасгалжуулагч Пэп Гвардиола: “Бид сайн тоглолоо. Маш сайн. Ялангуяа 1-р үед бид бүгдийг зөв хийж тоглосон. Довтолгоо, хамгаалалт бүгд сайн. Цэнгэлдэхэд үзэгчид дүүрэн байсан нь их чухал. Тэд сайхан тоглолтыг нүдээрээ үзлээ. Бид сайхан зүйл хийсэн. Гэхдээ нөгөө талаас бид одоогоор юунд ч хүрээгүй, ямар ч амжилтанд хүрээгүй байгаа… Дараагийн шатанд ямар ч багтай таарсан хамаа алга. Аль нэгийг нь дээр, доор үзэхгүй. Аваргуудын лигийн шөвгийн 8-д сайн багтай л тоглоно, хожход хэцүү байх болно гэдгийг мэдэж байна” хэмээн хэлсэн байна.
Барсагийн бахдам ялалт Самуэль Это’О-гийн төрсөн өдөрт сайхан бэлэг болсон биз. Тэрээр 3 сарын 10-нд буюу тоглолт болохоос 1 хоногийн өмнө 28 нас хүрсэн бөгөөд Лионтой тоглосныхоо дараа төрсөн өдрийн партигаа хийнэ гэж байсан. Тэгэхээр Это’О болон түүний найзууд Лионтой тоглосон тоглолтын дараа давхар баяр тэмдэглэсэн нь гарцаагүй.
“Порту” (Португали) – “Атлетико” (Испани) – 0:0
“Порту”: Элтон, Сэпунару (Коста, 83), Бруну Алвеш, Сиссохо, Лучо, Мейрелеш, Фернандо, Роланду, Лисандро (Фариас, 90), Халк (Мариано, 89), Родригес.
“Атлетико”: Лео Франко, Переа, Уйфалуши, Ибаньес, Антонио Лопес, Пауло Ассунсао, Рауль Гарсия (Манише, 73), Макси Родригес (Форлан, 54), Симау, Синама-Понголь (Мигель, 79), Агуэро.
Интер-Ман.Юнайтед, Ливерпуль – Реал, Челси – Ювентус гээд томчууд хоорондоо оноолт тааран, эдний тоглолт хамаг анхаарал татаж байхад Порту – Атлетико, Вилльяреал – Панатинайкос гэсэн 2 хосын тоглолт шуугианы сүүдэрт өнгөрлөө. Юутай ч гэсэн эдгээр 4 багийн 2 нь шилдэг 8-д шалгараад байна.
Мадридад тэнцсэн ч 2 гоолтой тэнцсэн Порту энэ удаа талбай дээрээ гоолгүй тэнцсэнээр тооны харьцаа тэнцүү бол өрсөлдөгчийнхөө талбайд олон гоол хийсэн нь дараагийн шатанд шалгарна гэсэн дүрмийн дагуу Португалчууд дунд шөвөгт үлдлээ.
2004 онд Аваргуудын лигийн аварга болж байснаасаа хойш Порту эхний шатыг даваагүй байсан бөгөөд энэ удаа давж дөнгөв. Харин Атлетико Мадрид нутаг нэгт Реалынхаа адилаар зөвхөн Ла Лигтээ л сайн тоглох хэрэгтэй болж байна.
loading...







zaluusaa shine avarga turuusei gej husch bna shuu Chelsea esvel Arsenal munguur bosoogui bag turuuleesei gevel hamgiin baga aldagdaltai naimaa hiidegeeree Arsen Wenger shaana biz dee.
loading...
maximum amjiltiig ni yariad bna l daa. bi chelsea-g demjdeggui bish, demjdeg. Ene jil CL-gt yaaj toglohoos chelsea-giin ireedui hamaarah biz ee. chadahgui bol oros nuhur chelseag zaraad chelsea baisan gazar ruugaa ochih vii gej sanaa zovj bna.
loading...
bi itgeltei bnaa ene jil Chelsea maani avarga bolno c’moon my Chelsea
loading...
ene jil bayern manunt 1999 noii final davtah gd bgan bishuu ho
loading...
Bayern uldehgui bha odoo yor n ali taarsandaa l nuhuulna gej bodoj bn.Harin Man.Utd, Barca 2-g hoorond n tulgamaar bn.Ene 2-n ali garsan n magadgui avargiin toloo garna.Gehdee Chelsea ene jil ih hel amtai bga dunshij bgad shaah ch yum bilu!!!Tegeesei ch gej ih hvsej bn…..
loading...
chelsea liv tei taarna bh daa .
loading...
dandaa taardag nodlin chelsea hojson ternii omno 2 jil daraalan liv hojij bsan
loading...
magadguie chelsea liv-n CL-deh tulaan ene jil ahiad bolj magadguie.
loading...
Brillant BARCELONA GLORY GLORY. BARCA UNEHEER AIMAR BSN SHUU AVARGIIN TULUU MANCHESTER-G HOJiH BHA, kkkk
loading...
CHI SPORTBOX.RU-RUU OROOD ABRA-GIIN YARILTSLAGIIG UNSHAARAI,BI ENE BAGT AVARGA AVHUULAHIIN TULD BUHNEE HIINE GESEN BGAA BAGAA ZARAH BODOLGUI BGAA GEDGEE HELSEN BGAA,ZUN RIIJCARDIIG AVAH BODOLTOI BGAA YUM SHIG BNA LEE.
loading...
Odooo Barsaa ugaasaa aiiimar bna…togloh gej bgaa bag baitugai toglohgui bga baguud ni hurtel aij bgaashd…………ene jil ch saihan jil bna doooo.Barsa maani turuulne..Temdgelneeeeeeeeee!!!! Uragshaaaaaaaaaaaa barsaaaaaaaaa!!!!
loading...
barcagaa zov bichched nad bagaa demjej ydahnaa kkkkkkk
loading...