Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » ""Пэпси" дээд лиг, 2.Сагсан бөмбөг » Ү.Давхарбаяр: Бидэнд хангалттай нөөц бий

GD Star Rating
loading...

МСБХ-ны 2009 оны “Сэнгүр” лигийн тойргийн тоглолтууд шийдвэрлэх шатандаа орж байгаа. Өрсөлдөөнөөр дүүрэн өрнөж буй тус тэмцээний плей-оффт үлдэх багийг таах аргагүй. Плей-оффт үлдэх эрхийн төлөө бүх баг жигд тэмцэлдэж буй. Эдгээрээс хамгийн боломжтойд тооцогдож байгаа нь лигийн хошой аварга “Хараагийн харцага” билээ. Бүрэлдэхүүнээ эрс шинэчлэн хүчирхэгжүүлсэн тус багийн ахлагчаар Үнэнбатын Давхарбаяр тоглож байгаа. Түүнтэй дараах ярилцлагыг хийлээ.

-Хэзээнээс сагсан бөмбөгийн спортоор тууштай хичээллэж эхлэв? Анхны багш, анхын медалиа хэрхэн хүртэж байв?

-Би 1980 оных. 2000 онд МУИС-ийн хоёрдугаар курст суралцаж байхдаа сагсан бөмбөгийн спортоор анхлан хичээллэж эхэлсэн. Өмнө нь сонирхогчийн хүрээнд л найз нөхөдтэйгээ тоглож байснаас тэмцээнд оролцож явсангүй. Харин МУИС-д ороод Дашпүрэв багшийн удирдлага дор хоёрдугаар курстээ сагсаар хичээллэж эхэлсэн. Тухайн үедээ оюутны лигээс анхны медалиа авч байлаа.

-Үүний дараагаар хэрхэн амжилт гаргав?

-Сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэнээс хойш ямар ч тэмцээнд медалиас мултарсангүй. 2001 онд залуучуудын УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Тэр жилээ оюутны их наадамд түрүүлсэн. Мөн насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө, оюутны лигийн аварга боллоо. Харин дээд лигийн гурван удаагийн аварга болоод байна.

-Хэдэн оноос дээд лигт хүч үзэв?

-Анх 2002 онд “Таван богд” багаас дээд лигийн гараагаа эхэлсэн. Сагсан бөмбөг сонирхогчид дунд өндөр Дашаа хэмээн нэрлэгддэг Б.Дашдорж багшийн шавь. Тухайн үед Ж.Майбаяр ах Японоос ирээд лигт эргэн тоглож байсан. С.Тулга, А.Од бид нар МУИС-аас драфтлагдан дээд лигт хөл тавьсан юм. Харин дараа жил нь “Хангайн харцага” багт Монголын луугарууд Т.Түвшинбаяр, Ж.Майбаяр, Б.Пүрэвдорж ах нартай хамт тоглож аваргалсан. Тэр үед Германаас дөнгөж сургуулиа төгсөж ирээд байсан Д.Даяндэмидийгээ багтаа урвуулж хамтдаа лигийн аварга гэдэг эрхэм хүндэт цолд хүрсэн.

-Лигийн аваргын төлөө тоглоход хэр догдолж байв ?

-Анхны лигийн шигшээ тоглолтонд их сандарч байсан. Гэхдээ Монголын шилдэг сагсан бөмбөгч Т.Түвшинбаяр, Ж.Майбаяр, Б.Пүрэвдорж, Б.Тамир ах нартай нэг багт тоглосноороо их зүйл сурсан. Ялангуяа намайг ”Таван богд” багт байхад Б.Тамир ах их зүйл зааж сургасан. Эхэндээ шантрах зүйл байсан ч давж гарсан юм.

-Одоогийн багтаа хэзээ ирж байв ?

-2003 онд МСБХ намайг ”Хангайн харцага”-д орсоныг мэдэгдсэн. Түүнээс хойш Д.Уртнасан багш дээрээ өдий болтол хамт явж байна.

-Лигийн аварга болсон бүрэлдэхүүнээс одоо хэн хэн энэ багт тоглож байна вэ ?

-Н.Бат-Эрдэнэ, А.Төмөр бид гурав анх нэгэн зэрэг энэ багт орж байлаа. Одоо аварга болсон тоглогчдоос бид гурав үлджээ.

-Өмнөх лигийн аварга ”Хараагийн харцага”-ыг одоогийнхтой харьцуулбал ?

-Ур чадварын хувьд тэнцүү гэж боддог. Манай баг ”Шаркс”-аас шинээр гурван ч тоглогч урвуулсан. Тэд бол сайн тоглогчид. Харамсалтай нь бид хараахан эвээ олохгүй л байна. Өнгөрсөн жилийн ”Хараагийн харцага” үүнээс дутахгүй хүчирхэг байсан ч плей-оффт үлдэж чадаагүй.

-Та багийнхаа тоглолтыг хэрхэн дүгнэж байна вэ ?

-Манай баг үүнээс илүү өндөр амжилт гаргах бүрэн боломжтой. Хамтдаа удаан тоглоогүй учраас бие биенээ ойлгохгүй та бий. Ерөнхийдөө энэ удаагийн лигт хэн ч түрүүлж мэдэхээр ширүүн өрсөлдөөн өрнөж байна. Гуравдугаар тойргоос бүх зүйл шийдэгдэнэ. ь

-Таны бодлоор плей-оффт ямар багууд үлдэх вэ ?

-”Хасын хүлгүүд”, ”Баянзүрх Буллз” багууд плей-оффт үлдэх байх. Харин бусад хоёр багийн хувьд урьдчилан таамаглах аргагүй. Энэ жилийн бидний гол зорилго плей-оффт үлдэх. Плей-оффт үлдчихвэл дараагийн зорилгоо тодорхойлно. Бидэнд хангалттай нөөц бололцоо бий.

-Сагсан бөмбөгөөр хожуу хичээллэж эхэлсэн гэсэн. Өмнө нь ямар нэгэн спортоор хичээллэж байв уу ? Биеийн жин, өндөр хэд вэ ?

Би 192 см өндөр, 108 кг жинтэй. Өмнө нь америк хөлбөмбөгийг илүү сонирхдог байсан. Одоо ч телевизээр гарч байвал алгасахгүй үздэг.

-Ямар мэргэжилтэй вэ ? Гэр бүл бий юу ?

Би 2003 онд МУИС-ийг Экологич мэргэжлээр дүүргэсэн. Одоохондоо гэрлэж амжаагүй явна. Найз бүсгүй бий.

-Ярилцсанд баярлалаа. Спортын өндөр амжилт хүсье.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. T says:

    shan yriltslaga bn..davharada amjilt husii! ah nariga sain orloj bga shu..

    GD Star Rating
    loading...
  2. Allen says:

    Manai Davkharaa ch sain shuu. Tsug neleen kheden temtseend orj bailaa. Urt muchtei, undur, gem ni jaakhan 3-aas shidekh durtai baij bilee. Davkharaa 3-aas shidekheer manaid sambaraas avakh uur khun baikhgui khetsuu baidag baij bilee. Tsug baikhad khugjiltei, bainga l busdiigaa ineelgej baidag. Davkharaadaa amjilt khuseye.

    GD Star Rating
    loading...
  3. ariuka says:

    sain bna uu? haraagiin hartsagiinhaan DAVHARAA sain uu?ta nar chadnaa amjilt japanaas ariuka vrgelj demjij bgaa shvv.

    GD Star Rating
    loading...
  4. vh says:

    sagsan bembeg bol estoi bayartai sport shdee gadagshaa bol

    GD Star Rating
    loading...
  5. bayaraa says:

    sn uu Davharaa .Yariltslagiig chini unshihad saihan bailaa.Haaya orj tanaihiig yaj bna gej hardag yumaa.Sonirhuulahad Egshigeegiin bag endeesee shalgaraad francad boloh tomoohon temtseend orohoor bolloo.Za ingeed 2 tald yzyyleed bj dee.Bid bygd ih bayartai bna.amjilt hysie.

    GD Star Rating
    loading...
  6. enhee says:

    haraagin hartsaga suuliin toirguudad togloson shigee anhnaasaa hariutslagatai togloson ch boloosoi….. ehneesee l yag oron garan humuus shig sharks leaderd hurtel hojigdood l tiim baij yaj play off t shalgarah ch bilee deeeee tedend durgui hurch bna

    GD Star Rating
    loading...
  7. Zulaa says:

    shine medeelel oruulaachee!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: