loading...
Нэр хүнд, цар хүрээгээрээ Аваргуудын лигийн дараа ордог УЕФА-н цомын тэмцээний шөвгийн 16 багийн тулаан өнгөрсөн шөнө явагдлаа. Европын цомын тэмцээнүүдэд Итали орныг төлөөлж буй ганц баг болох Удинезе калчио талбайдаа, Петербургийн Зенитийг хүлээн авч 2 : 0-р буулган авсан байна. Хэдийгээр Игорь Семшов, Фернандо Мейра зэрэг шилдэг тоглогчдоор хүчээ сэлбэсэн ч Зенитэд Аршавиний орон зай яах аргагүй үгүйлдэгдэж байгаа нь харагдсан. ОХУ -н өөр нэгэн төлөөлөл болох Армийн ЦСКА клуб ”эртний дайсан” Шахтёртой тулж ширүүхэн тулааны эцэст Вагнер Лавын гоолоор ялалт байгуулжээ. Харамсалтай нь Москвагийн багийн гол тоглогч Жирков хариу тоглолтыг өнжихөөр болсон байна. Бусад тоглолтуудын тухайд Английн ганц төлөөлөл Манчестер Сити, Данийн АаВ-г илүүрхэж дараагийн шатны эрхээ бараг л халаасалчихлаа. Энэ завсар Францын гурван багаас Ерек Геретсийн цэргүүд л ганцаараа ялалт авч чаджээ. Авах авахдаа энэ жил тун өнгөтэй буй алдарт Аяксаар.
Хариу тоглолтууд ирэх 18, 19нд явагдах бөгөөд маргааш нь буюу 20-нд шөвгийн наймын оноолтыг танилцуулах аж.
Удинезе (Итали) 2 : 0 Зенит (ОХУ)
(85′ Квальярелла, 93′ Ди Натале)
Удинезе 4-3-3: Ханданович, Запата, Кода (Фелипе), Домиззи, Паскуаль, Инлер (Ободо), Д’Агостино, Асамоа, Пепе (Исла), Квальярелла, Ди Натале
Зенит 4-3-3: Малафеев, Анюков, Крижинац, Широков, Ширл, Тимощук, Денисов (Файзулин), Зырянов, Данни, Погребняк (Семшов), Хусти (Текке).
Шар хуудас : Инлер (У), Широков (З), Д’Агостино (У), Кдоа (У), Крижинац (З).
Улаан хуудас : Широков (З)
Гамбург (Герман) 1 : 1 Галатасарай (Турк)
(48′ Янсен), (31′ Аяхан)
ЦСКА (ОХУ) 1 : 0 Шахтёр (Украйн)
(50′ Силва да Соуза)
Динамо (Украйн): 0 Металист (Украйн)
( 54′ Вукоевич)
ПСЖ (Франц) 0 : 0 Брага (Португал)
Вердер Бремен (Герман) 1 : 0 Сент-Этьен (Франц)
(20′ Родригес)
Манчестер Сити (Англи) 2 : 0 Ольборг
(8′ Кайседо, 30′ Шон Райт-Филлипс)
Марсель (Франц) 2 : 1 Аякс (Голланд)
(18′ Чеироу, 32′ Ньянг), (33′ Суарез)
loading...




Zhirkov misses next match
loading...
galatasaray l ene jil yum duulgah vii dee . bas cska sain yavah bh
loading...
za ene jil cska mancity barag finald bizdee.love ch sain bgaa shuu aragui l brazil dovtlogch
loading...
syyliin heden jil oros ispaniin baguud UEFA cupiig avch garshaad bgaa ene ulamjlal davtagdval ah nart tom shaans bna italiin baggyi CL ispaniin baggyi UEFA sonin l tohioldol bna turkuud gaigyi bna lee Udineze yadaj shovogt hyreesei dee
loading...
arshavin ch aljiinaa 2 goal hiigeed guravdahiin h n damjuulaltiig haychilaa galzuurchiaashd
loading...
ispanii arbitraas bolj zenit 2;0 oor hojigdloo. nemelt tsagt torguuliin tsohilt baisangui. mun ilt udinese iin tald shuuj bailaaa
loading...
CSKA YUM DUULGANAA,YAGAAD GEHEER TSAGAAN PELE COACHDAJ BGAA BOLHOOR,DEER NI LOVE 9 TOGLOLT 11 GOAL ENE L HANGALTTAI SHUU DEE,BAS MANCITY OVOO BNA LEE,DEER NI WERDER NEMEGDVEL NEMEGDENE,
loading...