loading...
Испаний алдарт Реал Мадридийг тойрсон асуудал олон нийтийн анхааралд байна. Аваргуудын лигээс гутамшигтай ялагдан мултарсан тэд энэ зун бүрэлдэхүүндээ томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөж буй бөгөөд одоогийн бүрэлдэхүүний 16 орчим тоглогч энэ төлөвлөгөөнд нь хамрагдах аж. Каталонд байрлалтай Спорт сониний мэдээлж байгаагаар Ержи Дудек, Хавьер Савиола, Мичель Салгадо, Фабио Каннаваро, Хульен Фауберт нарын 5 тоглогч нэн тэргүүнд Мадридийг орхих аж. Фабиогийн хувьд карьераа италид дуусгахыг хүсэж буй бол Фауберттэй гэрээгээ сунгах бодолгүй байгаагаа клубын удирдлага мэдэгджээ. Мөн Ройстен Дренте, Ван дер Ваарт, Хави Гарсиа, Христоф Метцельдер, Даньел Пареха, де ла Ред нарын хэсэг тоглогчдын ирээдүй ч бүрхэг байна. Ван дер Ваарт өөрөө явахыг хүсэж буйгаа мэдэгдсэн бөгөөд харин түүний нутаг нэгт Дрентег Голландын багт зээлэхээр ярилцаж буй аж. Герман хамгаалагч Метцельдер ч гэсэн ”төрхөмдөө” буцахаар тэмүүлж байгаа гэж Спорт сонинд бичжээ. Клубын ирээдүй болсон гурван залуу тоглогч энэ жагсаалтанд бичигдсэнд та гайхаж байгаа байх. Тэдний гол асуудал нь Хуанде Рамос бөгөөд өөрсдөд нь итгэл хүлээлгэхгүй байгаад залуус бухимдаж байгаа нь тодорхой. Гэхдээ тэднийг яг явна гэж хэн ч батлаагүй. Жагсаалтыг цааш үргэлжлүүлбэл Гути, Фернандо Гаго, Махамаду Диарра, Габриел Хайнз нарын нэрс байна. Диарра бэртлээсээ эргэн ирсэн ч ”амьдаа”-даа байр сууриа нэгэнт алдчихсан байгаа, Хайнз багийн удирдлагтай таарамжгүй харьцаатай болсон бол Гаго-н хувьд шалтгаан нь тодорхой бус байна. Энэхүү ”их цэвэрлэгээ”-г энэ зунд багтаана гэвэл хөлбөмбөгийн ертөнцөд томоохон шуугиан дэгдэх нь тодорхой. Гэхдээ Реалийн ерөнхийлөгчөөр томилогдох магадлал өндөр байгаа Флорентина Перез өмнө нь ч ийм цэвэрлэгээг хийж л байсан. Дашрамд дурьдахад Эзэн хааны багийн ерөнхийлөгчийн сонгууль 7 сарын 1-нд явагдана гэж байсан ч Виценте Болуда бодлоо өөрчилж 6 сард, магадгүй Ла лигийн 38-р тойргийн үед ч зохион байгуулж магадгүй байна. Учир нь солилцоо наймааны цонх нээгдэхээс өмнө клуб дотоод асуудлаа шийдэхээр яарч буй аж. Сүүлд явуулсан санал асуулгаар сонгуульд Перезийг дэмжинэ гэсэн Мадридиста нар эрс нэмэгджээ. Үүнд түүний өмнө нь ажиллаж байсан арвин их туршлага өмнө түүний багт багтсан З.Зидан, Х.Вольдано нар нилээд жин дарж буй нь дамжиггүй.
loading...




Tiim ee torres gererd er n liverpool tasarhai bna, ter manu barca 2 hudlaa shuu l gj helmeer bnda, real gerard kaka 2 iiig yag avch haragdaachee yuund neg tsuurhald huurtdag yum bede, gehdee ene zun c.ronaldo g villa tegeed gants 2 sain hamgaalagch avah hrregtei bna, za tegeed suuld n gej helehed hmgiiin shildeg n RONALDO9 shuudee, ter delhiiin shildeg 3 tai bolj chadjee, dongoj 20 toıdooo avsan geed boddooo
loading...
delhiin shildeg holiin zain damjuulaltiin master haalttai tsohiltiin master lihiidn huseln bolson zaluu hamgiin tachaamgui zaluu beckham bulgoo
loading...
ohidiin huslen
loading...
inged l real olon doloon yum yriad baahan toglogch avna ene ter gehiin. ehled oligtoi dasgaljuulagch oloh heregteishd. tgd ter n heniig avha medne biz. CR reald ochij magad harin Gerrard bol ywahgui ee. Messi Cr hoyr neg dor togloj chadku e. Kaka uul n Reald togloj bhig harval goy l bnda. Manai Liv jiguurtee Ribery-g avchaasai Bayern uul n zarah sanatai bga yumshig bnleshd.
loading...
C.Ronaldo gd bga nuhurt helehed chi Manu-g demjeg blhr dandaa ManU-iin toglogchdig hamgin sain n gj boddog yum bn. Beckhamtai yrih yum bhgui lde harin CR bol ywcgui gj boddogiin. CR hurdee ceejilcen huuhed shig ter heden trickuudee aygui hiij bgama terende ih ach holbogdol ugch uuriigu goy haragduulah gd bdgin. tgd er n sain toglogch bol togloj bga bagtaa hereg boldog bh heregtei shd tiim bizde. getel CR yaw ulsinha shigsheed uneheer amjdaggui shd. bi l lav world cup 2006, Euro 2008d CR-g yostoi olj haragui yum bn. yalanguya Germantai toglohod. haachciin buu med suns bolciimu gemeer l bdgishd. tuuniig haagad surcan hun bol gargaahgui lde. harin tiim trickuuder bish medremjeer toglodog huniig busad humuus haaj surna gj bhguilde. tgd CR oligtoi pass haydgui bnlee. tuunii career bol neeh udaan urgeljlehgui ee. harin zodgoo tailchad zagvar umsugch bolj magadgui gj boddogiin ter n shuluun do.
loading...
van der vaart zaragdval chelsea avah um san
loading...
Vaart l hamgiin hairan bna daa yawuulwal, oligtoi ashiglaj, togluulj chadsangui
loading...