loading...
Монголын боксчид Европын цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцон цөөнгүй медаль хүртээд ирсэн. Гэвч сайн бүхний хажуугаар нэгэн саар мэдээ чих дэлслээ. Унгарын Дебрецен хотноо болсон тэмцээний финалд манай шилдэг боксчдын нэг З.Энхзориг дэлхийн аварга Оросын Альберт Селимовтой тоглон 12:6-гаар ялагдсан.
Гэтэл өнөөх Селимов нь рингнээс буусныхаа дараа үзэгчдийн дунд сууж байсан Энхзориг дээр очин нүүрэнд нь хүнд нударгаа буулгасан гэнэ. Даварсан оросын энэ үйлдэлд эгдүүцсэн монгол үзэгчид уг ордонд золтой л бослого гаргаагүй юм байх. Хамгийн гайхалтай нь ийм ёс бус үйлдэл гаргасан түүнд манайхан ямар нэг гомдол гаргалгүй зүгээр л уучлаад өнгөрүүлсэн байх юм. Энэ асуудлыг тодруулахаар З.Энхзоригтой уулзаж ярилцсан юм.
-Селимов та хоёрын хооронд яг юу болсон юм бэ? Чамайг яагаад цохив?
-Рингэн дээр бид хоёр нэлээд ширүүн тоглосон л доо. Тоглолтын үеэр Селимов над руу хүрч ирж муухай хараад духаа нийлүүлээд зогсоод байсан юм. Би ч адилхан муухай хараад өнгөрсөн. Тэгээд шүгэл дуугарсны дараа бие биенийгээ хоёр хоёр цохиод салсан юм. Харин рингнээс буугаад үзэгчдийн дунд сууж байтал нөгөөх чинь дахиад хүрээд ирсэн. Ирчихээд миний хүзүүгээр тэвэрч аваад юм яриад байсан. Би ч өөдөөс нь хүзүүгээр нь тэврээд авсан чинь эхэлж нэг алгадаад дараа нь шууд нүүр рүү цохьчихсон.
Тамирчид чинь рингэн дээр яс үздэг ч дараа нь гар бариад инээгээд л салдаг. Харин би Селимовыг цохиод авна гэж бодоогүй.
-Цохиулснаас болж ямар нэгэн гэмтэл учирсан уу ?
-Одоо урд талын хоёр шүд мэдээгүй болчихсон. Бас хацар дээр дарахаар янгинаад, нэг талын хамар битүүрээд байгаа.
-Селимов дараа нь юу гэж байна ?
-Дараа нь ирж уучлалт гуйгаад аваргын цомоо надад өгөөд байсан. Би тэр цомыг нь орхичихоод ирсэн юм.
-Тамирчидтай хамт явж, шүүгчээр ажилласан AIBA-гийн шүүгч Ц.Нандигжавтай уулзан Селимовт яагаад арга хэмжээ аваагүй талаар асуухад
”Үнэхээр бүдүүлэг явдал болсон. Бид тэр даруй AIBA-д гомдол гаргах гэж байсан л даа. Харин тэр үед тэмцээний шүүгчдийн зөвлөлийн дарга, Оросын шигшээ багийн дасгалжуулагч гээд албаны бүх хүмүүс нь ирж албан ёсоор уучлалт гуйсан. Селимов ч өөрөө ирээд буруу үйлдэл хийсэндээ уучлалт гуйж байна лээ. Хүнийг уучилна гэдэг хамгийн чухал зүйл болохоор бид гомдол гаргалгүй орхисон юм. Нэг тамирчны болчимгүй үйлдлээс болж хоёр орны харилцаанд сэв сууж магадгүй тул асуудлыг нэг их дэвэргэх хэрэггүй байх аа. Тэгээд ч шигшээгийн багш нь Селимовыг шигшээгээс хөөнө гэсэн амлалт бидэнд өгсөн юм” гэсэн хариу өглөө.
Болсон явдлыг үнэн мөнөөр нь хүргэхэд ийм байна. Манай хүн энэ гэмтлээс болж Болгарын тэмцээнийг өнжсөн бөгөөд Хорватад болсон сүүлийн тэмцээнд оролцсон ч өвчнөөсөө болоод олигтой тоглож чадаагүй аж. Асуудлыг жижиг гээд орхигдуулж боломгүй санагдана. Даварсан нөхөрт оногдуулсан шийтгэлийг нь оноох асуудлыг холбогдох байгууллагууд анхааралдаа авах биз ээ. Иймэрхүү явдал Монголын боксчдод хоёр дахь удаагаа тохиолдож байгаа аж. Өмнө нь Б.Мягмарсүрэн 1985 онд Чехийн Усти над Лабем хотноо болдог тэмцээнд Кубын Соллестой тоглосны дараа нөгөөх нь рингнээс буугаад манай хүнийг нокаутад оруулж байсан удаатай.
Селимов гэж хэн бэ ?
Дагестан гаралтай Альберт Селимов 1986 онд төржээ. 2006 онд болсон Европын АШТ-д тэр өрсөлдөгч бүрээ хожин түрүүлж, олны анхааралд өртсөн юм. Улмаар дараа жил нь Чикагод болсон ДАШТ-д Украйны залуу боксчин В.Ломаченког 24 : 14-р буулган авч, дэлхийн аварга цол хүртжээ. Харин олимпийн наадмын нэгийн даваанд Ломаченкотой таарч 7 : 14-р ялагдсан байна. Олимпод Ломаченкод ялагдчихаад бас л тавьтиргүй зан гаргаж байсан нэгэн. Олимпийн дараачаас 60 кг-д тоглох болжээ.
loading...




даварчихсан амьсгаа вэ. шигшээгээсээ хөөнө гэж худлаа даа. тэрүүхэн үедээ манайхныг аргалж байхгүй юу. байна байна хойноос нь хөөсөн эсэхийг нь лавлах хэрэгтэй зүгээр орхиж болохгүй. Германаас манайд сууж байсан элчин сайд 9 настай монгол охиныг хүчиндэхэд германчууд өөрийн орны хуулиар хариуцлага тооцно гэж авч явчихаад өөр улсад элчин сайдаар томилчихсон байсан гэнэ лээ. тэрэн шиг юм болгохгүйн тулд нэхэл хатуутай л байх хэрэгтэй
loading...
dewjeen deer l hariugaa awah heregtei
loading...
boxoor oros hamgiin gol noloo buhii ornii neg gomdol gargaad hetsuu lde ali sh talaa bodson.harin dewjeen deer hariugaa awna gedeg hetsuu manai hunii charmailtaas l shaltgaalna da.daraa ter nowshtoi taarhaaraa bie chin od shig hongon gar hol chin sum shig hurdan tsohilt chin lantuu met.iim l setgel zuitei bgaarai
loading...
ZORUULEED TSOHILCHCHIHOOGUID NI BAYRLAJINA . GEHDEE ENE TALAR NI GOMDOL GARGAH L SIIM DAAAA
loading...
Orsuudiig budaa bolgokh kheregtei
loading...
muu llriin watsaaniig alahgui yasiin. ter oros ene ter ni hend hamaatai yum sdakuudiig bugdiig ni alah heregtei..
loading...
haluuun tsustai undesten gedgee haruulaad shuud boslogo gargahiin gargaad ter zdagiin shuud shaaj unagaagaad bugdiin pyalga shaahku gue yahavde orosuudaar dutnl biz binzengui bolno l biz ner hugarhar yas hugar gej zgr alah heregtei bsiin harin uuchlsan n zuv hereg boljee!!!!!!!!!
loading...
ter uyed ni l uzej bsan humuus ni boslogo gargah bsiin haraal idsen oros hogjoom demjigch nartai zodoldson ch yadiin. arai l heterch bga bhku yu muusain novshnuud. Dilsen bj ireel algadaal tsohiol bj bdag…..
loading...
za yahaw mer tegjil baig my naiz daraa ni termuug nam tsohih heregtei naizdaa sportin ondor amjilt hvsie daraagin olimpod zaawal eh ornihoo dalbaag ondort gargahig hvsen yorooe
loading...
t67.blog.mn BOXiin blogoos medeeg ushaarai
loading...
davarsan novsh ve. daraa zuvshuurultei gazar ni nam tsoxioroi. amjilt xusye
loading...
ENKHZORIG SAIHAN ZALUU SHUU UNEN HOORHON DURLTSOOON YOU R MY IDOL…
loading...