loading...
Монголын чөлөөт бөхийн холбооны бага хурал баасан, бямба гаригт “Чингис” зочид буудалд боллоо. Өглөө 09.00 цагт эхэлсэн хурал арваад минутад хэлэлцэх ёстой мандатын асуудалтай бараг 6 цаг “ноцолдов”. Улмаар өнгөрсөн дөрвөн жилийн ажлын тайлан, цаашдын чиглэл, хянан шалгах зөвлөлийн мэдээлэл зэргийг цаг гаруй сонсож, санал шүүмжлэлийг чамгүй удаан өрнүүлсэн.
Холбооны дотоод ажил муугүй байсан ч үндсэн үзүүлэлт болох олимпийн наадмаас медаль аваагүй (1984 оныг тооцвол долоон олимпоос хоосон ирсэн) талаар хүн бүр шүүмжлэлтэй хандаж байлаа. Хурлыг даргалсан Х.Баянмөнх аварга ОНЦМУУ гэж дүгнэнэ лээ. Сонин хэвлэлээр шуугиж байсанчлан хурлын уур амьсгал ширүүхэн эхэлсэн, өглөөгүүр. Харин үдээс хойш нь намдуухан үргэлжилж өндөрлөснийг онцлоё.
Дараа нь холбооныхоо дүрмийг хэлэлцэн батлах үед шөнө дөл болж, гуравдугаар сарын 14-ний 02:40-д зохион байгуулалтын хэсэг эхлэв. МЧБХ-ны ерөнхийлөгчид 2008 оны хавраас уг албыг хашиж буй Ч.Ганзориг (“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал), “Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбат нарын нэр дэвшлээ. Холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн тоо 31-ээс доошгүй байх, гишүүн бүр нэг жилд 5 сая төгрөгийн хандив өргөх босгыг дүрмэндээ нэмж тусгасан тул янз бүрийн төлөөллөөс бизнесийнхэн зонхилох 50 шахам хүний нэрийг дэвшүүлжээ. Тэднээс Л.Халтар (Төмөр зам), Ц.Эрдэнэбат (Ганьт), Ж.Мөнхтөр (Монгол алт), О.Баянмөнх (дасгалжуулагч) нар нэрээ татсанаар үлдэх 41 хүнийг бөөнд нь ил санал хураалтаар баталсан юм.
Харин МЧБХ-г ойрын дөрвөн жилд тэргүүлэх эрхмийн сунгаанд 153 төлөөлөгч нууцаар саналаа өгч (нийт 179 төлөөлөгчөөс) оролцлоо. Санал хураалтын дүнд 82:71-ээр “Гацуурт”-ын Л.Чинбат Чөлөөт бөхийн холбооны шинэ ерөнхийлөгчөөр сонгогдов. Тэрбээр ойрын үед холбооны дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргаа тодруулж Удирдах зөвлөлөөрөө батлуулах юм. Холбооны хурал үүрийн 04.00 цагт өндөрлөсөн.
Лхагва овогтой Чинбат. Монголын толгой баячуудын тоонд багтдаг тэрбээр Говь-Алтай аймгийн Бигэрийнх. Геологич мэргэжилтэй. Ерээд онд “Гацуурт” компаниа байгуулж Өвөрхангай, Сэлэнгийн нутгаар алт олборлож явсан аж. Сүүлийн үед мөн газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, зочид буудлын бизнест чамгүй амжилт олж буй. Даян аварга А.Сүхбатын фэн гэгддэг. 2007 оны сүүлчээр “Олимп” сургуулийг санхүүжүүлэн байгуулж спортод орж ирсэн.
loading...




naad baagii chini erdenet-iin ganzorigoos iluu baij haragdaach. choloot bohiin heruul dahiad 4 jil urgeljleheer boljee
loading...
эрт дүгнэж байна чи
loading...
bayanmonkhiin taliinh gedeg n oilgomjtoi.sanal ogsniig ni harahaar heruul urgeljleh n oilgomjtoi.gol n ur dun.medal awbal holboonii ajil muu bsan ch sain l gene
loading...
ertrest
loading...
GANZORIGOOS HAMAAGYI ILYY BAYAR HYRGEE JINHENE ZOV HYNII GART OCHIJ
loading...
bvgd sainuu!choloot bohiin holboo hubiin yamar neg club bish shdee.chinbat gej hen ch yum ene tendhiin gazar sendiichelj altii avch avdriin haysan neg muu baas l bga biz.tosboos ashig harsan amitan l tor rvv uhaangvi zvtgedeg bhgvi yu.ternees ashigtai biznes erhleed yavj bga jinhene biznesmen hezeech tord orj ulsiin ajiliig sain hiideggvil bhgvi yu
loading...
“Taiyan 2009 – Female Wrestling World Cup”-д
манай О,Насанбурмаа, Б.Одончимэг нар ялсан талаар t67.blog.mn -с харах
loading...