loading...
Азийн олимпийн зөвлөл (OCA)-өөс анх удаа зохион явуулсан “OCA Sport Congress”-т гишүүн 45 орны төлөөлөгчдөөс гадна дэлхийн шилдэг эрдэмтэн, судлаач, зүтгэлтэн, од тамирчид, хэвлэл мэдээллийн нийт 1200 гаруй төлөөлөгч оролцлоо.
ОУОХ-ны ерөнхийлөгч Ж.Рогге, ANOC-ын генсек Г.Линдберг, WADA-гийн ерөнхийлөгч Ж.Фэйхи нарын эрхэм дээд зочид уг ажиллагаанд хүрэлцэн ирсэн бөгөөд OCA-гийн тэнгэр баганадсан хос шинэ өргөө нээх ёслол энэ үеэр давхацсан билээ. МҮОХ-ны төлөөлөгчид шинэ байрыг мялаан, эзэн Чингис хааны хөрөг бүхий үнэт урлалыг өргөн барьж, анх 1982 онд тулгын чулууг нь тавилцсан OCA-гийн “оосор бүчгүй олимпийн цагаан өргөө”-нд хүндэтгэл үзүүллээ.
Хамгийн сонирхолтой нь саяхан “Бээжин-2008” олимпийн рингэнд гялалзтал тоглон, алтан медаль хүртсэн гавьяат тамирчин Энхбатын Бадар-Ууган маань “OCA Sport Congress”-ын хүндэт зочноор уригдаж, эрдмийн танхимд орон орны мэргэжилтнүүдэд спортын амьдрал, амжилтын онцлогоосоо сэтгэл харамгүй хуваалцан, салбар хуралдаанд товч танилцуулга хийсэн юм.
OCA-гийн босс Шейх Ахмад Аль Фахад Аль Сабахын урилгаар Кувейтэд олимпийн аварга Э.Бадар-Ууганаас гадна үндэсний бөх, соёл урлагийн төлөөлөгчид бусад арга хэмжээнд нь оролцож, эх орноо сурталчилсныг дурьдахад таатай байна.
loading...




Hodolmoriin baatar shuu dee!
loading...
oo yanztai.
loading...
2008 onii delhiin shildeg boxer geech
loading...
sain baina my naiz naizdaa sportin ih vilsed ondor amjilt hvsie
loading...
uneheer angi zaluu shuu chi. chamaar olon mongol hun baharhaj baigaa. dahiad olon temceend turuulj olon yalalt baiguulj olon boxeruudiig chichruuleh heregtei shii
loading...
Good luck
loading...