loading...
Аливааг өөрийнхөөрөө болгож, шинийг сэдэхдээ гаргуун америкчуудын өмчилж, бахархдаг зүйлийнх нь нэг бол бейсбол билээ. Мэргэжлийн спортыг өндөр түвшинд хөгжүүлж чаддаг тэд шигшээ багийн хэмжээнд түүндээ дүйх амжилтыг гаргаж чаддаггүй. Энэ нь өдгөө үргэлжилж буй “World Baseball Classic”-т мөн илэрлээ.
Торонтод болсон “WBC”-гийн “С” хэсгийн тэмцээний шувтаргад америкчууд Венесуэлын бейсболчдод 5:3-аар дийлдсэн. Тоглолтын дунд хэсэгт венесуэлчууд үе бүрт оноо зулгаасаар 5:1 болгосон. MLB-гийн домог болсон тоглогч Жетер тэргүүтэй америкчууд наймдугаар үед хоёр хөүм-ран хийсэн ч тэд хэт оройтжээ. Гэхдээ хоёрдугаар шатанд шалгарах эрхээ авсан болохоор төдийлэн хичээгээгүй байж болох. Тэгсэн байлаа гэхэд “Сэм авга”-ынхан дараагийн шатны эхний тоглолтдоо Пуэрто-Рикод 1:11-ээр цэвэр тавиулав. Одоо америкчууд Венесуэлд 1:3-аар ялагдсан Голландыг аргалаад, Венесуэл-Пуэрто-Рикогийн тоглолтод хожигдсон багийг давж байж шигшээ дөрөвт үлдэнэ.
Энэ шатны нөгөө хэсэгт Япон-Куба, Мексик-БНСУ эхний тойрогт таараад байна. Анхдугаар тэмцээнд их шөвөгт шалгарсан багуудын гурав нь энд оржээ. Кубын хувьд хэсгээсээ “хөлс гаргалгүй” шалгарсан. Финалд “В” хэсгийн тоглолтыг зохион байгуулагч мексикүүдийг 16:4-өөр бут ниргэсэн байгаа. Өмнөх тэмцээнд түрүү булаацалдсан хоёр баг ийн эрт таарсан ч хамтдаа “Final Four”-т үлдчих магадлал бий.
Хоёрдугаар шатны тоглолтууд энэ сарын 19-нд өндөрлөх ба их шөвгийн дөрвөн багийн тоглолт 21-23-нд Лос-Анжелесийн “Дожер” цэнгэлдэх хүрээлэнд болно.
loading...




mergejliin leagueg uzdeggui ch sonirhohgchiinhiig harj bhad usa er n turuulsen bolwuu.kuba kor jpn alaad bh shig bdgiin.oduud l bolson hoino neg ewlehgui bol nerwteed duusdag bhdoo
loading...
Gehdee busad bagt ni MLB-nhen zondoo bgaa. Gantsahan Cuba l legionergui gants shigshee ni.
loading...
Er ni USA-d NHL, MLB, NBA geed hamgiin tom liguud bdag ch ilt davamgailj chadku l bgaamdaa. Ligt ni delhiin barag buh orniihon ochchihon argaggui bzdee
loading...
Odoo 4-t JAPAN, KoREA, USA, Venezuela uldeed bgaa
loading...
japan korea 2 ene temtseend 3n udaa taarch togollooo sh dee ehniihd n japan 4;0 hochison daraa n korea 11;2 hochison suuliinh d n korea bas l hojison oilgohgui yumaaa ene temtseeniig……. gehdee buyh togloltuudiig n uzjiin mash sonirholtoi ornoj bgaa
loading...
finald japan korea dahiad l taaraaad odoo ch barag japan n hojih yum shigee 5-3 bolchihloo sh de
loading...
tanai site haschaagyi l bol olimpod ordog l yumsan
loading...