loading...
Оросын хөлбөмбөг сонирхогчдын хүсэн хүлээсэн өдөр бямба гаригт тохиолоо. Эл өдөр “Москва”-”Динамо” багуудын тоглолтоор манай хойд хөршийн “Премьер лиг” эхэлсэн. Дэлхий даяар хямрал нүүрлэсэн, легионерийн тоо зургаа болж хорогдсон зэрэг шалтгаанаас үүдэн тус лигийн клубүүд гадаадын хөлбөмбөгчдөд их мөнгө зардаг арга барилаасаа салав.
Гэхдээ гараа хумхиад суусангүй, маргааш бус өнөөдөр бодит туслалцаа үзүүлэх чадвартай тоглогчдыг бүрэлдэхүүндээ элсүүлэн улсынхаа аварга шалгаруулах тэмцээнд амжилт олох, цаашлаад Европын цомуудад дээгүүр өрсөлдөх нөөцөө хангав. Үүний тод баталгаа нь Португалийн шигшээ багийн хамгаалагч Фернандо Мейра “Зенит”-д, Румыний шигшээ болоод “Валенси” багийн довтлогч асан Адриан Илие “Терек”-т, Бразилийн шигшээд үе үе дуудагддаг хагас хамгаалагч Алекс Москвагийн “Спартак”-т, Данийн лигийн мэргэн бууч сенегал эр Байе Жиби Фаль “Локомотив”-т, Бельгийн лигийн манлай довтлогч, Нигерийн шигшээгийн гишүүн Маазу “ЦСКА”-д очсон баримтууд юм.
Тэдгээрээс хамгийн их шуугиулж байгаа хөлбөмбөгчид бол Алекс, Мейра хоёр. Бразил залуу олон жилийн турш “Интернасьонал” клубийн лидер байж, оновчтой дамжуулалт, хүчтэй цохилт, талбайг мэдрэх чадвараараа Европын олон багийн анхааралд байсаар ирсэн. “Спартак” өнгөрсөн онд 10 сая хол давсан еврогийн үнэд хүрээд байсан түүний өртгийг хямралаар далимдуулан 5 сая болтол нь буулгаад өөрийн болгожээ.
Мейрагийн хувьд “Зенит” түүний төлөө мөнгө харамлалгүй, “Галатасарай”-д шаардсан 6 саяыг нь өгөөд багтаа элсүүлсэн юм. Тэрбээр 31 настай ч залуу үеийнх шигээ шижигнэсэн тоглолт үзүүлж байгаа нь Дик Адвокатад гойд таалагдсан гэнэ. Харин трансферийн талбарт хамгийн их идэвхи гаргасан баг бол “Кубань” байлаа. Хаалгач асан Сергей Овчинников тус багийн ерөнхий дасгалжуулагч болж, Траоре, Драман тэргүүтэй арав гаруй тоглогч элсүүлэхэд “энэ улирлын нээлт болох мэргэжилтэн” гэсэн урьдчилсан гуншинг тэрбээр мэргэжилтнүүдээс хүртсэн.
Гэтэл тэр эхний тоглолтдоо 2008 оны аварга “Рубин”-д 3:0-ээр бут ниргүүлэн “Премьер лиг”-т өрсөлдөхөд улаан нялзрай байгаагаа харуулав. “Рубин” ч гэсэн трансферийн цонхны үеэр олон яриа хэлэлцээр хийсэн ч Оросын дундаж тоглогчид элсүүлснээс өөр дорвитой наймаа хийсэнгүй. Дурдаж болох ганц одоор нь “Зенит”-ээс авсан Домингесийг нэрлэж болох ч тэрбээр Петербургт хоёр жил болохдоо сэлгээнд суухаас өөрийг хийгээгүй билээ. Харин Москвагийн “Спартак” авчирсан тоглогчдоороо бус зээлж явуулсан хөлбөмбөгчдийнхөө тоогоор олны анхааралд өртөв.
Урьд нь тус баг лидерүүд болох Майдана, Ковачийг Испанийн “Рекреативо”, Английн “Вестхэм”-д худалдах нөхцөлтэйгээр зээлээд байсан бол өнгөрөгч долоо хоногт Шишкинийг “Крылья Советов”, Прудниковыг “Терек”-т, Иванов, Филипенког “Томь”-д тоглуулахаар болжээ. Дээр дурдагдсан орос, беларусь тоглогчид зуны солилцооны цонх хүртэл зээлээр тоглоод нутаг буцах болзолтой гэнэ.
loading...




alex gj ymar bilee.fenerbahchegiin uu
loading...
Харин трансферийн талбарт хамгийн их идэвхи гаргасан баг бол “Кубань” байлаа. Хаалгач асан Сергей Овчинников тус багийн ерөнхий дасгалжуулагч болж, Траоре, Драман тэргүүтэй арав гаруй тоглогч элсүүлэхэд “энэ улирлын нээлт болох мэргэжилтэн” гэсэн урьдчилсан гуншинг тэрбээр мэргэжилтнүүдээс хүртсэн geed yu geed hudlaa naagaad bnaa. harin ch ene jil premier ligiin hamaal homoh bag geed orosuud il todoor ali heden sariin omnoos bicheed bgaa shuu dee. yumaa medej bich l dee. bichsen yum bitgii ustgachaarai tanaihan tegeed bdag shuu
loading...
5 tsagarig ene 2 neg ezentei yumuu yag tag copydph yum.muu talaaraa neelt bolj bolno sh dee hoorhii
loading...
hey sportnewsiinhen icheechee,ta nar 5-n tsagarig soninii niitlel huujaad suuj bhaassaa ichihgui bna uu?ter ‘ehellee’ gedeg chin bur 1dehed garsan dugaar ni tehuu?er ni ta nar sonin bgaa shuu,yu ch bichihgui,hatuuhan helehed horvoo yertontsoos 4 honog hotsorch yavna ta nar,ter klose chin byambad gemtsiin,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
loading...
harin huulaad l bicheed baina daa. bi soning n zahialdag. yg l huulaad tabichihaj.
loading...
hey shine medee bicheechee. tsaaguur chin zondoo l olon yum bolood bn shde. Tanaih chin yatsan yum be
loading...
draman traore gej neg hun sh dee. 2 hun bolgood huvaajeee huurhiig…
loading...
ta nar крылья-совета д тоголож байгаа ян колерыг бичээчээ
loading...