loading...
Даллас Маверикс баг өнөөдөр довтлогч Жош Ховардийн зүүн шагайны гэмтэлд нөхөн сэргээх эмчилгээг дахин долоо хоног хийх шаардлагатай байгааг заралсан байна. Ховард энэ долоо хоногт “Кортизон” тариаг хийлгэж, дараагийн долоо хоногоос бүтэн бэлтгэлд гарах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Insidehoops.com
Нью-Йорк Никсийн rookie Галинари-ийн 2008 оны зун авсан нурууны гэмтэл нь
сэдэрч, түүнд бичил мэс ажилбар хийлгэхийг Нью-Йорк хотын эмч нар санал болгожээ. Гэсэн ч тэр эх нутаг нь болох Итали орныг зорьж, өөр боломжит хувилбар байгаа эсэхийг судлахаар шийдсэн байна. Түүний хувьд 2008-2009 оны улирал үүгээр дуусах өндөр магадлалтай. NY Post Blog
“King” Жеймс 2010 онд багаа орхихгүй гэж олон NBA-ийн экспертүүд үзэж байна. Энэ талаар Никсийн ерөнхийлөгч Дони Волшоос асуухад “Хүн бүрт нөөц төлөвлөгөө байдаг шүү дээ, би үнэндээ 2010 оны чөлөөт агентуудын жагсаалтыг олж хараагүй л байна” гэжээ. Insidehoops.com
Лейкэрсийн хамгаалагч Саша Вуяачичийн үр дүн муутай тоглолтууд үргэлжилсээр байна. Энэ улирлын өмнө гурван жил, 15 сая $-ийн гэрээ байгуулсан тэрээр 5.6 оноо дунджаар авч, холын зайнаас 34.4% амжилттай довтолж байгаа юм. Гэрээг байгуулахаас өмнө буюу өнгөрсөн жил 8.8 оноо, холын зайнаас 43.7%-тай довтолж байжээ. LA Times
БНХАУ-ын Rookie Sun Yue-г Лейкэрсчүүд NBA D-league рүү илгээгээд удаагүй байна.
Түүнийг тоглолтын ур чадвар, мэргэжлийн талбайд тоглох бэлтгэл хэрэгтэй гэж Phil Jackson үзсэн бөгөөд Sun Yue D-league-ийн 4 тоглолтонд дунджаар 36.5 минут тоглож, довтолгооны хувь нь 36.4%, холын зайнаас 37.5% амжилттай шидэж байна. Лейкэрсийн D-league-ийн харьяа баг нь D-Fenders юм. LA Times
Нью-Жерси Нэтсийн all-star Девин Харрис мөрний бэртэлдээ өнөөдөр Нью-Йорк-д
MRI шинжилгээ хийлгэх бөгөөд багийн дасгалжуулагч түүнийг дор хаяж 7 хоног талбайд гарахгүй гэдгийг зарлаад байгаа юм. Нэтс одоо чөлөөт агент хамгаалагчдаас 10 өдрийн гэрээг хийх тохиромжтой тоглогч хайж байна. Newark Star-Ledger
Нэтсийн довтлогч Шон Вилльямс Денвер хотоос 20 милийн зайд орших гар утасны Park Meadows Mall дэлгүүрт тус дэлгүүрийн менежэртэй хэрүүл зодоон үүсгэснээс мужийн хуулийн дагуу эрүүгийн хэрэгт татагдсан байна. Цагдаагийн мэдүүлснээр Шон Вилльямс маш их уурлаж, компьютерийн мониторийг авч шидсэн бөгөөд энэ нь
ойролцоогоор 1.200-1.300$-ийн хохирол учруулсан гэжээ. Түүнийг тэр даруй Douglas County Jail шорон руу авч явсан бөгөөд энэ үеэр түүний баг Денвэр Наггетстай тоглохоор тус хотод ирээд байсан байна, түүний баривчлагдсан талаар Нэтсийн удирдлага “Вилльямсийн энэхүү үйлдэл түүний Нэтсийн бүрэлдэхүүнд хэр удаан байхтай огт холбоогүй асуудал” гэж мэдэгджээ. Newark Star-Ledger
Лейкэрсийн довтлогч Тревор Аризагийн санаатай алдаагаар цээж болон хэвлийн хэсэгтээ бэртэл авч эмнэлэгт хүргэгдсэн Портлендийн хамгаалагч Рүди Фернандез эргэн ирснээсээ хойш түүний шидэлтүүд байндаа тусах нь эрс багасчээ. Тэрээр эхний 6 шидэлтээ алдаж байж анхны оноогоо авсан байна. Oregonian Blog
Дэлхийн эдийн засагт хямрал нүүрэлсэн өнөө үед NBA-ийн багууд тоглолтын тасалбраа хямдруулж, эсвэл нэмэхгүй байхаар шийдвэрлэснээ заралсаар байна. Энэ удаа Лос Анжелес Лейкэрс баг ирэх улирлын тасалбрын үнээ нэмэхгүй одоогийн үнийн тарифаа мөрдөх болсноо мэдэгдэв. Уг нь тус баг жил тутам 5-7%-иар тасалбрын үнээ нэмдэг байжээ. Staples center-д доод эгнээний суудлын үнэ байрлалаасаа хамаарч 90$, 115$, 155$, 220$, 260% дээд эгнээний суудал 10$, 35$, 45$ байдаг юм байна. LA Times
Source: “Via insidehoops.com”
loading...




vujacic neeree buur chimeegui bolchjee. machine geel hoch avaad yavad bsan yagad sugarchiv daaa
loading...
rudiig neeree aimaar gemteesen shuu.er ni tsaashdaa sain togloh baihaa.ter arizad yamar negen shiitgel onoogoogui um baihdaa tselmegee?
loading...
Nadad bol 90$ -iin suudal n bolomjiin yum bna. Gaigui oirhonoos uzchih yum bna
loading...
arizag zuvhun ter togloltoos reject hiisen bizde bi tegj sanaj bna. Mungun torguuli noogduulsan yum bolovuu
loading...
Ariza-g zuvhun Flagrant II-r torgoson. Harin bench-d baisan Odom neg togloltiin erh hasuulsan baihaa kk
loading...
1.35.45 yu ym be iim hymdahn gjuu
loading...
Sean Williams uul n toglolt saitai hyn de. bagaa l olooguin gai. hervee uurt n tohirson bag bval. Gerald Wallace, Larr Hughes nar shig teserchij magadgui hyn shd uul n. daanch bolj uguhgui bgaa bhdaa.
loading...
yunii umnu goy medeelel oruulsand bayrllaa!
lakers-iin chris mihm yunaasbolood yvsiin be mbenga-tai practice deer muudaltsaad yvsan uu? phil huuchvuu QQrQQ yvchihvuu?
loading...
Bynum playoff ehlehees umnu orj irehnuu bertel ni yu bolj bgaan bol?
loading...
ter ariza-giin aldaa sanaatai aldaa bish l bsan shdee togloltiin uyd tiimerhuu aldaa humuus gargaj l bdag shdee fernandes QQrQQ ymar ch bolgoomjgui togolj baij ,lebron kobe interiig dunk hiij bhad ter bitgii hel aldaa hiij l baidiishdee medremjtei userdeg tuldaa tegj undaggui gehees minii bodol bol neg iim bna
loading...
Ariza-g ugaasaa talbai deer har ajil hiilgeh gej gargaj bgaaz dee. yaawch oligtoi bish/. sanaatai aldaa l gej bodjiino/
loading...
Hi, Lakers! Mihm ungursun sard (Feb 18, 2009) Memphis Grizzlies ruu 2013 onii 2nd round draft-iin erheer zaragdsan genee.
Bynum-iig early April buyu 4 sariin eheer ergen ireh bolomjtoi gej ene blog deer bichsen baina. http://my.lakers.com/blogs/2009/02/17/andrew-bynum-update-2/. Gehdee chi iluu ih medeelel avahiig husvel http://www.andrewbynum.com ruu zochilood uzeerei.
loading...
goy medeelel ogson bn…iimerhu medeelle danda ogch, shinechilj bgara
loading...
Tselmeg ee chi tegj bgaad neg saihan Draft-n talaar bicheedheerei odoo yer ni doogur yavaa baguud Draft aa bodoj bga bh. Yamarhuu toglogchid bna en ter geed bas Spain ii shigsheed toglood bsan Ricky Rubio geed toglogch ene jil draft-d neree ogoh bolomj bgaa boluu?>
loading...
Ok, Hoop! Ricky Rubio ene jil NBA draft-d oroh bolomjtoi. Gehdee gol asuudal n DKV Joventut bagtaigaa gereegee tsutslah bolchihood baigaa genee, herev Draft-d orohoor shiidvel 6 million euro buyu 8.1 million $-s Rubio tatgalzah heregtei bolno. Ene medeenii aguulga n yrinhiiduu Rubio-g NBA Draft 2009-d orvol gaihah zuilgui gesen baina. Hoopsworld.com-iin unuudriin morning report-d ene niitlel garchee.
loading...
Bayarlalaa Tselmeg-tee.
loading...