loading...
Намар Бундэслиг эхлэхэд аль баг дээгүүр жаалах вэ гэхэд бүгд л Байерн, Брэмэн, Хамбург, Шальке, Штуттгарт гэж байсан. Хэн ч Хэрта гэж хэлээгүй. Гэтэл лиг эхлээд хагас жил өнгөрөхөд Хэрта 4 оноогоор илүү хүснэгтийг өнгөлж явна. Тэдний гайхалтай гэмээр чанартай довтолгоо, хэрэм мэт бат хамгаалалт, ямар ч үед тайван байж чаддаг дасгалжуулагч нь энэ бүхний амжилтын үндэс. Воронин энэ багийн салшгүй нэгэн хэсэг болж, одоо багийн хамгийн чухал хүн болоод байгаа. Гэтэл өөр айлуудын тогоо руу өнгийхөд адилхан дүр зураг бас харагдах юм аа.
Сивасспор
Туркт аваргын төлөө өрсөлддөг ердөө 4 баг байдаг, тэд л бүх аваргын цомыг хувааж эзэмшдэг. Энэ жил гэтэл оройд нь өөр баг байхыг хараад нүд оройдоо гарч, нөгөө тоон доторхи үсэг харсан шиг ангайв. 3-хан жилийн өмнө дээд лигид орж ирсэн аж. Орж ирээд 2 жилийн дараа буюу ноднин тэд лигийн намрын аварга болсон ч хаврын урт өдрүүдэд сунаад хэвтчихэж. Энэ удаад харин нэлээн өөр байх бололтой. 2-р тойрог эхлээд талдаа орох дөхөж байхад Сивасспор нөгөө 4-ийнхөө дээр нь гишгэсээр л явна. Хэртад довтлогч нь топ од нь харагдаж байхад энд ч мөн адил. Мехмет Үлдиз 21 тоглолтод 13 гоол хийсэн амжилттай явна.
Багийн үнэлгээ – 33 сая
Дундаж цалин – 1,4 сая
Жэнуа
Сампдори энэ 2 цагийн сайханд дэлхийн хөлбөмбөг дэх нэгэн том дербид тооцогддог байлаа. Мөнгө бүхнийг эзэрхийлж эхлэхийн хэрээр аль аль нь топ тавцангаас шахагдаж эхэлсэн ч дерби бол дерби, одоо хэр нь энэ 2 багийн тоглолт асар өндөр хамгаалалтын дор явагддаг. Жэнуа 2005 онд тоглолт мэхэлсэн хэргээр 3-р лиг рүү жийгдсэн. Гэвч хуучны сайхан баг маань эргээд ирлээ гэдгээ энэ жил бүрэн дүүрэн харуулж эхэллээ. Том багуудын амьсгалыг бачууруулж байгаа нь тэд энэ жил тэднээс олон оноо авсан мөн Флоренц, Рома, Палермо, Лацио гэсэн хүчирхэг багуудын өмнө хүснэгтийн 4-р байранд зогсож байгаагаас харагдана. Энэ байр бол ЧЛ-ийн куалигийн эрх авах ганц байр билээ. Эдгээр том багуудад дийлдэж болох юм, гэсэн ч Европын лиг дээр бууна гэдэг бол маш том амжилт. Багийн мотор нь өнгөрсөн зун Зарагозагаас 13 саяар ирсэн аргентин залуу. Милито одоо хар захад 16 саяар үнэлэгдэн буй. Лигийн мэргэн буучаар тодрох магадлал өндөртэй яваа. Барсад бүтэлгүйтэж байсан ч энд маш сайн идээшсэн Мотта ч мөн өндөр үүргийг хүлээж, тэр чинээгээрээ сайн тоглож байгаа.
Багийн үнэлгээ – 82 сая
Дундаж цалин – 3,5 сая
Эншэдэ
Хүмүүс энэ багийг Английн коуч асан МкКларены баг, Шалькег саяхан хожсон, Шалькегийн Энгэлаар эндээс ирсэн гэх зэргээс нь мэдэх байх. Твэнтэ олон жил Холландын лигийн дунд хавиар явсан ч энэ жил бузгай хүчтэй байна. Аякс, Эйндховен, Файеноордын өмнө 2-р байранд явна. Харин 11 оноогоор тасарсан Алкмаарыг гүйцнэ гэдэг нь юу л бол. МкКларен Английг Евро 2008-оос мултлахад улс даяар түүнийг урвагч мэтээр үзэн хөөсөн. Гэвч тэр энд бас юм чаддаг гэдгээ харуулж буй. Шигшээгийн ирээдүй болох вингер Элеро Элиа нарын залуусыг Швейцарын хашир тоглогч Блайсэ НКуфо нарын ахмад тоглогчидтой хослуулан амжилтыг гаргасаар л явна. УЕФА цомд тэднийг Шалькег хожно гэж бараг бодоогүй, гэвч чадсан. Дараа нь Марсельд харамсалтай байдлаар пеналтигээр ялагдсан билээ. Тэгэхэд аз ивээсэн бол Аякстайгаа одоо таарч байхсан. Ирэх жил гэхдээ илүү сайн амжилт үзүүлэх болтугай.
Багийн үнэлгээ – 38 сая
Дундаж цалин – 1,6 сая
Рубин
ЦСКА, Спартак, Зенит, Москва гэсэн том багуудын өмнө гишгэж тэд намар Оросын аварга болсон. Амжилтын үндэс нь бусад багууд шигээ газрын тосноос ирсэн их мөнгө. 65 саяар баг нь үнэлэгдэж байгаа гэхээр муугүй л үнэлэгдэх тоглогчид. Гэхдээ ЦСКА Зенит гээд л 2 дахин их үнэлэгдэх багууд түрүүлж чадаагүй. Багийн гол хөдөлгүүр нь Сергей Семак. Премиер лиг үздэггүй хүмүүс бол Евро 2008-ын тоглолтоос нь түүнийг таньсан байх. Семакаас гадна Карадениз хэмээх турк тоглогчийн үүрэг ч бас асар их. Тэднийг ирэх жил ЧЛ-т хэрхэн хөл тавьж эхлэх нь вэ гэдгийг л сонжих үлдэв.
Багийн үнэлгээ – 65 сая
Дундаж цалин – 2,5 сая
Малага
Испаничууд Премиер дивизионоо дэлхийн шилдэг лиг гэж нэрлэдэг. Гэвч зөвхөн 2 баг л үргэлж аваргын төлөө өрсөлддөг гэхэд хилсдэхгүй. Барса болон Реалын сүрд бусад нь дарагдах нь элбэг. Гэхдээ УЕФА цомд бол эндээс чанартай багууд их ирдэг. Сүүлийн жилүүдийн Севильягийн амжилт ч үүнийг нотолно. Ирэх жилээс гэхдээ бид нэгэн шинэ царайг харж магадгүй. Энэ бол Малага. Лигидээ санхүүгээрээ доороосоо 5 дахь хямд баг ч гэсэн хүснэгтэд дээрээсээ 6-д бичигдэж байна. ЧЛ-ийн куалигийн ганц эрхийн төлөө Севилья, Атлетико, Депортиво, Валенси гэсэн томчуудтай ана мана л үзэлцэж байгаа. Дуда хэмээх португал эр энэ жил шинээр ирсэн ч аль хэдийн багийн гол хүн нь болоод амжсан. Түүний гайхамшигтай найруулгын хажуугаар Набил Баха гэх асар их ирээдүйтэй залуугийн тоглолт талбайг чимж байна.
Багийн үнэлгээ – 54 сая
Дундаж цалин – 2,2 сая
loading...




rubin neere cl-d toglohiin bnashde
loading...
Л.Олонбаяр-aa vneheer saihan medee oruulsan bn bayarlalaa!
Zovhon top baguudiin tuhai yrih bish hen tsahiur hagalj yvna gdg-g bas orhigduulalgui yriltsah n)))))))))))
Sergei Semak yahin argagui Orosiin shigsheegiin ahlagch yumdaa.
loading...
bi turkcell super league-iig neleen sonirhdog. galatasarayg demjdeg getel ene jil sivasspor denduu sain togloj bnaa . sivassportoi 2 toglod gants ch hojij chadaagui gd bodohoor sivasspor ch uneheer sain togloood bgaam shuuu. 3.21 d sivassporiin talbai der besiktas ochij toglono . turkcell super league-iig terguulj yavaa 2 bagiin toglolt gal garsan toglolt boloh blgui deee.
loading...
rubin neeree cl-d tsahiur hagalj sensati boloh vii dee
loading...
za yavahgui evroppin tavtsand togloh toglogch bhgui ysroi juldana daa
loading...
turkcell super league-áè áàñ ñîíèðõäîã ãýõäýý òèéì èõ áèø ë äýý áè besiktas èéã äýìæäýã fan ¿¿ä íü ¿íýí ãàëçóó äóóëààä ë äóóëààä ë…..
loading...
sn baitsgana uu… minii huvid bi bol liverpooliin unench fan… bi zarim negen zuiliig ajiglalaaa ldaa… busad bagiin fanatuud bagn hojigdoh ymuu hojigdj yvhad setgeleer unchihsn bdag harin manaihan shal esregeeree bag n hojigdj yavh tusam ulam l ih demjdg… uunii neg tod jishee 2005 onii final bish gej uu.. argaui l delhii shildg fanatuud… manaid unendee muu gj helh toglogch bhgui… bugd yag neg zindaanii sn toglogchid… gevch hamgaalaalt joohn asuudaltai… niit liverpooliin fanatudad handj helhd haaya msjeer sanaal bodloo huvaaltsaj bolno shuu… minii dugar deer bgaa.. minii neg moroodol bol liverpooliin fan club bguulah… c1-iin zaya eagle-iin erka sbn-iin mazi ed nar bugd liverpooliin fanatuud… sanaal bodloo huvaltshiig husvl 98092424 shuu… YOU”ll NEVER WALK ALONE…
loading...
Liverpool odoo 8-aas tsaash ybahgu ee odoo hojigdono harj bgarai Chelsiid
loading...
unuudriin onooltiig harah l uldej bna da. barag bugd l porto villerial 2iig taaraasai gej bodoj bga bh da. nuguu hedeesee hamgiin sul baguud n
loading...
END ESTOI GOY MEDEELEL ORUULJEE. BI BUSAD LEAGUUDIIN TUHAI MEDEMEER BN
loading...