Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » ҮСБХ – 3 сарын 21-нд

GD Star Rating
loading...

Өнөөдөр ҮСБХ-ны 11 тоглолт боллоо.

Өвдөгний гэмтлийн улмаас 13 тоглолт дараалан өнжөөд байсан Кевин Гарнетт өнөөдөр Спэрсийн эсрэг тоглолтонд оролцон багтаа 10 оноогоор тусалж, Бостон улирлын 52 дахь хожлоо авлаа.

83006882NB_CELTICS_SPURS

Спэрсийн хожигдлын шалтгаан нь сүүлийн минутанд 4 торгуулийн шидэлтээ алдсан явдал байв. Энэ удаагийн хожигдол нь Спэрсийг бүсдээ 2-р байраар плей-оффт гарах магадлалыг нь багасгаж байна. Тэдний ард 3-р байранд бичигдэж байгаа Рокитс, Денвер багууд 0.5, 1 тоглолтын зөрүүтэй байна.  Орон нутгийн цагаар Ням гаригт Спэрс – Рокитс хоорондоо маш чухал тоглолт хийнэ. Спэрсийн гол тоглогчдын нэг Ману Жинобили энэ долоо хоногт бэлгтэл хийсэн бөгөөд Бүх оддын тоглолтноос хойш анх удаа бэлтгэл хийжээ. Жинобили 17 тоглолт дараалан өнжөөд байгаа. Поповичийн мэдэгдсэнээр Жинобили ирэх долоо хоногт тоглох бололтой.

83006891NL012_SACRAMENTO_KI

Дорнод бүсийн плей-оффын сүүлийн байрны төлөө өрсөлдөж байгаа багуудаас өнөөдөр Шарлотт Торонтог, Нью-Жерси Майамиг хожсон бол Нью-Йорк Сакраментод уншуулжээ. Сакраменто энэ улиралд Дорнод бүсээс анхныхаа багийг хожсон нь энэ. Өмнөх 28 тоглолтондоо бүгдэд нь хожигдоод байж.

Аллен Айверсон, Рашид Уоллес, Ричард Хэмилтон, нэмээд Родни Стаки нар гэмтэлтэй учир Клипперсийн эсрэг тоглоогүй ч Уилл Байнум анх удаа гарааны бүрэлдэхүүнд гарахдаа хувийн дээд амжилт 22 оноо авч, Пистонс лигийн муу багуудын нэг Клипперсийг хожлоо.

Оклахома Сити хэдийгээр Ютад хожигдсон ч талбай дээрээ хийсэн сүүлийн 3 тоглолтын тасалбар нь дараалан бүгд зарагдсан байна. Энэ улиралд нийт 13 удаа бүх тасалбар нь зарагдаад байгаа бөгөөд энэ хотынхон Сиэтлээс нүүж ирсэн багаа сайн дэмжиж байна. Мягмар гаригт Лейкерстэй хийх тоглолтын тасалбар ч зарагдаж дуусчээ. Ютагийн хожил Мехмет Окурын гэмтлээр ирсэн. Окур нүдэндээ гэмтэл авсан бөгөөд тийм ч хүнд биш гэнэ.

Денвер Вашингтоныг хожсоноор 45-25 амжилттай болов. Энэ нь 70 тоглолтын дараах байдлаар тус багийн түүхэн дэх хамгийн сайн амжилтыг давтсан хэрэг болжээ. Тэртээ 1984-85 оны улиралд мөн 45-25 амжилттай байсан байна.

Өнөөдөр болсон тоглолтуудын дүн:

“Нью-Йорк” – “Сакраменто” – 94:121 (22:28, 21:34, 28:35, 23:24)

Н: Робинсон – 19. Чендлер – 17. Уилкокс – 14+9 самбар.

С: К. Мартин – 30. Удрих – 20.

“Детройт” – “Клипперс” – 108:90 (23:27, 23:23, 28:19, 34:21)

Д: МакДайсс – 24+17 самбар. Принс – 23+12 дамжуулалт. Бинум – 22.

К: Э. Гордон – 22. Б. Дэвис – 19+8 дамжуулалт.


“Нью-Орлеан” – “Мемфис” – 96:84 (21:21, 20:19, 26:28, 29:16)

Н: Пол – 32+9 дамжуулалт. Уэст – 29. Батлер – 11.

М: Гэй – 23. М. Газоль – 12. Уоррик – 12.


“Сан-Антонио” – “Бостон” – 77:80 (22:16, 20:21, 21:27, 14:16)

С: Паркер – 25+8 дамжуулалт. Данкан – 15 оноо+9 самбар.

Б: Р. Аллен – 19. Рондо – 16 оноо+12 дамжуулалт.


“Индиана” – “Даллас” – 92:94 (23:25, 23:26, 30:26, 16:17)

И: Грейнжер – 18+11 самбар. Мёрфи – 14+11 самбар.

Д: Новицки – 23. Терри – 17. Райт – 13.

“Торонто” – “Шарлотт” – 89:102 (24:33, 26:19, 20:30, 19:20)

Т: Бош – 35. Барньяни – 27.

Ш: Д. Уоллес – 30+8 дамжуулалт+9 самбар. Диао – 30. Фелтон – 14.

“Нью-Жерси” – “Майами” – 96:88 (21:17, 30:22, 16:24, 29:25)

Н: Хэйес – 18. Дуглас-Робертс – 18. В. Картер – 17+8 дамжуулалт+9 самбар.

М: Уэйд – 27+8 самбар. Бизли – 17. Ж. О’Нил – 15.

“Оклахома-Сити” – “Юта” – 94:101 (24:23, 16:26, 26:28, 28:24)

О: Дюрант – 24+12 самбар. Уэстбрук – 22. Грин – 15+9 самбар.

Ю: Дер. Уильямс – 24+11 дамжуулалт. Бузер – 15+самбар. Миллсэп – 14.

“Хьюстон” – “Миннесота” – 107:88 (22:16, 26:21, 35:29, 24:22)

Х: Артест – 20. Яо Мин – 14+8 самбар.

М: К. Смит – 19. Лав – 18+12 самбар.


“Денвер” – “Вашингтон” – 116:105 (28:31, 30:20, 28:25, 30:29)

Д: Жи. Ар Смит – 40. Энтони – 20. Андерсен – 18+11 самбар.

В: Жеймисон – 27. Н. Янг – 20.


“Голден Стэйт” – “Филадельфи” – 119:111 (31:33, 31:23, 29:23, 28:32)

Г: Б. Райт – 25. Эллис – 21. Морроу – 16.

Ф: Т. Янг – 23. Л. Уильямс – 20. Игуодала – 19.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. real says:

    say chicago lakers 2 togloloo.ehnii hagas hurtel bulls onoogoor tasarsan bolovch suuliin 3 4 duer ued bariulj hojigdloo.kobe gasol 2 mash sn togloson .farmar ch gsen heregtei ued 3 aas 2 ch udaa amjilttai shidej toog oirtuulj chadsan

    GD Star Rating
    loading...
  2. lakers says:

    saynii toglolt uzseen goy toglolt bolj ashgui hojson kobe-giin oiriin uyiin toglolt jaahan tiim bnaa all-staraas hoish jaahan bolj uguhgui bhad wade harin allstaraas hoish ballaj baidag 4 r uyd 10 aad onoonii zQrQQg lakersiin bench l QQrsdQQ 8 onoonii deer gargalaashd garaanii hed toglohdoo onoog barial butsaaj aldaad bsan bench vs bench LA sain benchtei tuldaa ashgui hojloo…rose harin sanasnaas sain togloj bnaa tuv yum shig off reb hed ch avch hiiv

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: