loading...
Хоёрдохь жилдээ NBA-д тоглож байгаа Итали хамгаалагч Марко Белинэли сурвалжлагчийн асуултанд “Тиймээ, тэгэлгүй яахав би талбайд байхыг хүсдэг, тоглох хугацаандаа өөрийн шилдэг тоглолтыг гаргаж, юу чаддагаа үзүүлэх болно” гэж хариулсан байна. Баруун шагайгаа булгалснаас хойш 15 тоглолт өнжсөн Белинэли сүүлийн 9 тоглолтонд дунджаар 23 минутыг талбайд өнгөрөөж байгаа юм. Түүний хувьд хамгийн удаан талбайд тоголсон минут нь энэ улиралд 25 бөгөөд тухайн үед баг нь нэгэнт хол зөрүүгээр ялагдаж байжээ. Contra Costa Times
Мемфис Гриззлес багийн улирлын дараа хийх нэг гол ажил нь довтлогч Рүди Гэйтэй гэрээг сунгах болоод байна. Түүний агент Жефф Остин “Тэр энд Мемфисд байж, багийг дахин босгох үйл ажиллагааны нэг хэсэг болох хүсэлтэй байгаа” гэж хэлжээ. Жефф Крис Пол, Рүди Гэй нарыг төлөөлдөг бөгөөд эдийн засгийн байдлаас үл хамааран бид тохиролцоонд хүрч чадна гэдэгтээ итгэлтэй байгаа аж. Memphis Commercial Appeal
Финиксийн хамгаалагч Леандро Барбоса 2-3 долоо хоног талбайд гарахгүй болов. Түүний тоглолтын үед авсан зүүн өвдөгний бэртэл нь ноцтой хугаралт, цууралт биш боловч битүү гэмтэл авсныг багийн эмч Аарон Нелсон мэдэгдсэн байна. Arizona Republic
Милоуки Баксийн одоогийн амжилтанд чухал үүрэг гүйцэтгэж байгаа Вилленуева, Сэйшэнс нар энэ зун restricted чөлөөт агент болох юм. Хэрэв тус 2 тоглогчийн аль нэгэнтэй нь гэрээ хийнэ гэвэл Сэйшэнсийг сонгоно гэж Бакс үзжээ. Гэхдээ энэ нь хэцүү сонголт болно гэдгийг багийн удирдлага хүлээн зөвшөөрч байгаа юм. Тус баг Редд, Богут, Жефферсон гурвыг тойруулж багийг босгох зорилготой ажиллаж байна. Milwaukee Journal Sentinel
Селтиксийн довтлогч Кевин Гарнетт өнөөдөр Сперсийн эсрэг эсвэл маргааш Мемфистэй тоглох тоглолтонд талбайд гарах боломжтой болжээ. Тоглолтын өмнөх бэлтгэл дээр тэрээр формондоо эргэн орсон байдалтай байжээ, гэхдээ талбайд тоглох минут нь одоогоор хязгаарлагдмал байх болно гэж Док Риверс өгүүлсэн байна. Boston Globe
NBA-ийн зүгээс Селтиксийн дасгалжуулагч Док Риверсийг 25.000$-аар торгохоор шийдвэрлэв. Чикагод 127-121 хожигддог тоглолтон дээр шүүгчтэй маргалдсан учраас ийнхүү торгуулсан байна. Sports Network
Денверийн довтлогч Ленас Клейзагийн талбайг түлхүү тоглуулна гэж дасгалжуулагч Жорж Карл мэдэгдэв. “Түүнийг сайн тоглогч гэж би үздэг, тэрээр үүнийгээ ч батлана гэж бодож байна” гэсэн бөгөөд “Түүний нэг асуудал нь шүүмжлэл хүлээн авдаггүй” гэж нэмжээ. “Би өөрийн тоглолтоо гаргахыг хичээдэг, хүмүүсийн юу хэлэх нь надад сонин биш” гэж Клейза түүний үгийг баталсан байна. Denver Post
Хьюстон хотын цагдаагийн газраас Рокетсийн довтлогч Карл Ландриг буудсан сэжигтний хар зургийг өнөөдөр нийтэд дэлгэжээ. Ландриг мягмар гаригт өглөөний 4 цагийн орчимд үл таних этгээд Хьюстоны өмнөд хэсэгт байрлах нэгэн гудамжинд шилбэний доод хэсэгт нь буудсан байна. Цагдаа нар сэжигтнийг энэ хэргээс 15 минутын өмнө гарсан дээрмийн хэрэгтэй холбоотой этгээд байж болзошгүйг анхааруулсан байна. Ландри 1-3 долоо хоног талбайд гарч багтаа тусалж чадахгүй болжээ. Houston Chronicle
Source: “Via Insidehoops.com”
loading...




Carl Landry chin yasan azgin nuhur be> hervee deermiin chanartai bol ter olon hyn dundaas ochij ochij Landry taardag hehe.
Memphis-t OG MAYO, Rudy Gay 2 bgaa n sain hereg. gehdee Tuv bolon huchnii dovtlogchiin tal deer muuhan bag shu de. Mark Gasol uurgee ah shigee guitsetgej chadkue l bga. Mun deerees n Memphist Hakim Warrick geed zaluu toglogch bn ene zaluu ch ireeduid gyalalzah zaluusin neg gej boddiin talbaid jaahan tylhyy gargaad uguh heregtei bgaamda. za tegeed yamar ch hereggui toglogch zunduu bn da Memphist Darko Milicic, Marko Jaric, Damon Stoudamire, Shaun Livingston, Steve Frances geed l harij yawaa esvel harichihsan hymyys bgaad bna. Memphis chin tsalingiin tses hamgiin baga zarlagatai bag. tiimees Gay-tai gereeg sungaad uuriin bagt tohiroh huchnii toglogch holbogch awbal gaigui bhaa.
loading...
memphis holbogchoos ih yum bhgui l bgaashdee mark gasol rookey tegeed draft iin dooguur orj irsen ghd sain bgaashdee Hakim Warrick chine 1982 oniih shdee nba-d hugshin orj irj ireed 3 jil bolj bgaa bh tiimees nas ni bol bas l harij yvna da
loading...
Hakim Warrick 82 oniih tiim aiamaar harij yawa bish bhaa. zaluuchuudaas bol ye multrah boloogui bh gej bodjiinoo. memphist bench-n uurgiig sain guitsetgej bga hyn dee.
loading...
Hugshuun NYK joohon mya bnada te? yunaas bolood bna?
loading...