loading...
Испаний Ла Лигийн 28-р тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Барселонагийн аймшигт гоолын “мөндөр” дахин бөмбөгдөж эхлэв бололтой.
Энэ тойрогт тэд Малагаг “Ноу Камп” цэнгэлдэхдээ хүлээн аван тоглож, 6:0-ээр бут ниргэв. Эдгээр 6 гоолын 4-ыг нь Барсагийн 3 довтлогч, 1-ийг нь хагас хамгаалагч Чави Эрнандес, 1-ыг нь хамгаалагч Дани Алвес хийсэн байна. Барса лигтээ 28 тоглохдоо ийн 84 дэх гоолоо хийв. Нэг тоглолтонд дунджаар 3 гоол гэсэн үг.
Барсагийн хамгаалалт асуудалтай байсан бөгөөд Пуойль, Пике, Милито нар гэмтэлтэй учраас энэ улиралд тун ч тааруухан тоглож байгаа Касерес, мөн хааяа алдаа гаргадаг Силвиньо нарыг гарааны бүрэлдэхүүнд гаргахаас өөр арга Пэп Гуардиолад байсангүй. Гэхдээ тэд энэ тоглолтонд алдаа гаргасангүй, сайн тоглосон. Харин Яя Туре, Иньеста нар 2 долоо хоног орчим хугацаатай гэмтсэн нь Барсад муу мэдээ байлаа.
Хуанде Рамосоор удирдуулах болсноос хойш амь орсон Реал Мадрид Барсагийн араас нэхсээр л байна. Реал сүүлийн 13 тоглолтоос 39 оноо авах боломжтой байснаас 37-г авчээ. Тэд энэ удаа Альмериаг талбай дээрээ хүлээн аван тоглож, 3:0-ээр хожлоо. Өвлийн солилцоогоор Аяксаас их мөнгөөр ирсэн довтлогч Клаас Ян Хунтелаар Реалын төлөөх эхний 5 тоглолтондоо нэг ч гоол хийж чадаагүй байсан ч түүнээс хойшхи 6 тоглолтонд 8 гоол хийжээ. Альмериагийн эсрэг гэхэд л дубльдсэн байна. Тоглолтын салхийг Марсело хагалж, сүүлийн 2-ыг нь Хунтелаар хийсэн байна.
Атлетико Мадридын ирэх жилийн Аваргуудын лигт оролцох зорилго биелэхэд хэцүү болсоор л байгаа байна. Энэ тойрогт тэд Малльоркагийн талбайд тоглож, 2:0-ээр хожигдлоо.
Реал Бетис сүүлийн 4 тоглолтонд дараалан тэнцлээ. Энэ удаа Депортивотой.
Гэмтэл бэртлийн асуудал ихтэй байгаа Валенси энэ тойрогт Расингтай талбайд нь хүндхэн тоглолт хийлээ. 2-р үе дөнгөж эхлээд хамгаалагч Алексис нь улаан хуудас авснаар Валенси нуман тулгуурт орсон ч довтлогч Х.Мата тоглолтын цорын ганц гоолыг хийн, багтаа хожил бэлэглэлээ.
Лигийнхээ томчуудтай сайн тоглодогч Хетафе сүүлийн 2 сарын хугацаан дахь анхны хожлоо Рекреативог хожин авлаа. Тэд лигийнхээ 13-р байранд бичигдэж байна. Ъ
Ла Лигээс хасагдах багуудын бүсэд бичигдэж байгаа Осасуна мөн “тэндхийн ёроолд”-д байгаа Эспаньолыг шүүгчийн мэдлийн цагт хийсэн гоолоороо буулган авч, Эспаньолыг бүүр ч “түлхлээ”. Ирэх улиралд бид Эспаньолыг доод дивизионд хэрхэн тоглохыг харах болох нь ээ.
Севиллья энэ тойрогт Реал Валльядолидыг 4:1-ээр хожход довтлогч Ф.Кануте нь хет-трик хийсэн байна. Севиллья өнгөрсөн сард хотынхоо дайсан Реал Бетист хожигдсоноосоо хойшхи 6 тоглолтынхоо 5-д нь хожиж, 1-т нь тэнцжээ.
Вилльреал Атлетик Бильбаог 2:0-ээр хожиж, 4-р байраа хадгалж үлдэхэд чухал нөлөөтэй 3 оноо авсан байна.
ЛА ЛИГ. 28-р тойргийн тоглолтууд:
Мальорка – Атлетико 2:0
Гоол: Адурис, 24; Кастро, 90
Мальорка: Ауате, Наварро, Нуньес, Айозе, Скалони, Марти, Сантана, Аранго, Варела (Суарес, 74), Адурис (Вебо, 90), Хурадо (Кастро, 85)
Атлетико: Франко, Уйфалуши, Ибаньес, Лопес (Сейтаридис, 13), Хейтинга (Синама-Понголь, 45), Камачо (Банега, 58), Гарсия, Симао, Родригес, Агуэро, Форлан
Пальма-де-Мальорка. “Оно Эстади”
Гоол: Хави, 19; Месси, 25; Анри, 32; Это’О, 43, 57; Алвес, 51
Барселона: Вальдес, Касерес, Маркес, Силвиньо, Алвес, Туре (Кейта, 26), Иньеста (Гудьонсен, 60), Хави (Кркич, 67), Анри, Это’О, Месси
Малага: Гойтиа, Росарио, Куадрадо, Начо, Гамес (Маноло, 62), Апоно, Лоло (Дуда, 62), Виалчо, Люке (Адриано, 75), Элисеу, Фернандо
Барселона. “Камп Ноу”
Гоол: Марсело, 23; Хунтелар, 53, 66
Реал: Касильяс, Каннаваро, Пепе (Метцелдер, 80), Хайнце (Гомес, 85), Рамос, Снайдер, Диарра, Марсело, Роббен, Рауль, Хунтелар
Альмериа: Алвес, Пеллерано, Акасьете, Мане, Бруно, Ириней (Нието, 85), Хуанито, Крусат, Хуан Ортис (Хозе Ортис, 61), Пиатти, Уче (Корона, 69)
Мадрид. “Сантьяго Бернабеу”
Осасуна – Эспаньол 1:0
Гоол: Некунам, 90
Осасуна: Роберто, Фланьо, Хосетксо, Монреал (Фланьо, 88), Аспиликуэта, Некунам, Пуньял, Пласил, Хуанфран (Шохаи, 64), Дади (Портилло, 73), Пандиани
Эспаньол: Камени, Пареха, Харке, Д.Гарсия, Торрес, Роман, Санчес, Тамудо, Де Ла Пенья (Алонсо, 83), Нене, Л.Гарсия (Каллехон, 68)
Осасуна. “Рейно де Наварро”
Гоол: Баркеро, 44-пен; Эччебария, 55 – Баррал, 47
Нумансиа: Колинас, Борис, Ортега, Доминго, Хуанра, Морено, Нагоре, Баркеро, Марио (Ллоренс, 72), Аранда (Брит, 78), Эччебария (Паласиос, 66)
Спортинг: Лафуэнте, Неру (Джерард, 45), Сото, Анжел, Камара, Михел, Матабуэна (Билич, 72), Баррал, Кармело, Хименес, Малдонадо (Камачо, 66)
Нумансиа. “Лос Пахаритос”
Гоол: Солдадо, 64, 66 – Майдана, 47
Хетафе: Жакобо, Беленгуэр, Диас, Полански (Ману, 51), Лихт, Контра, Каскуэро (Селестини, 32), Мартинес, Гранеро, Солдадо (Лопес, 82), Уче
Рекреативо: Риесго, Бузон, Моррис, Касадо (Рубен, 69), Неф, Торнавака, Фуэго (Акале, 69), Васкес, Камуньяс, Майдана (Наяр, 66), Колунья
Хетафе. “Колизеум Альфонсо Перес”
Гоол: Мата, 78
Расинг: Тоньо, Ориол (Колса, 66), Гарай, К.Фернандес (Луисма, 80), Пиниллос, Расен, Луссин, Серрано, Валера (Беррокал, 57), Морал, Джонатан
Валенсия: Сезар, Алексис, Мадуро, Моретти, Албиол, Бараха, Эду (Албелда, 45), М.Фернандес, Висент (Мата, 73), Морьентес (Макл, 61), Пабло
Сантандер. “Эль Сардинеро”
Гоол: Верду, 9 – Гарсия, 33
Депортиво: Арансубия, Колотто, Лопо, Касмирски, Лауре, Родригес, Сержио, Рики (Валерон, 61), Верду (Нуиуи, 61), Гуардадо (Кристиан, 76), Лафита
Бетис: Рикардо, Хуанито, Мелли, Вега, Нелсон, Аурелио, Арзу, Оливейра, Эмана (Монсон, 77), Гонсалес (Дамиа, 56), Гарсия (Ривера, 88)
Ла Корунья. “Риасор”
Гоол: Кануте, 8, 43, 70; Фабиано, 57 – Гоитом, 22
Севилья: Палоп, Драгутинович, Скиллачи, Наварро, Адриано (Креспо, 77), Ренато, Душер (Перотти, 57), Ромарик, Хесус Навас, Фабиано (Коне, 70), Кануте
Вальядолид: Виллар, Беа, Прието, Маркос (Санчес, 82), Лопес, Борья (Виктор, 66), Рубио, Гоитом, Каноббио, Гонсалес, Леон (Дорадо, 66)
Севилья. “Рамон Санчес Писхуан”
Гоол: Касорла, 68; Фернандес, 90
Вильярреаль: Д.Лопес, Годин, Фуэнтес, Капдевила, А.Лопес, Сенна, Эгурен, Ибагаса (Фернандес, 83), Касорла, Росси (Бруно, 88), Кахведжи (Х.Льоренте, 65)
Атлетик: Ираисос, Аморебьета, Осио, Дель Кампо, Ираола, Мартинес, Орбаис (Велес, 87), Габилондо, Сусаета, Тогуэро (Гармендиа, 60), Ф.Льоренте
Вильярреаль. “Эль-Мадригал”
Ла Лигийн явц:
|
|
Баг |
тт |
х |
тэ |
Хл |
Б-х |
Оноо |
| 1 | Барселона | 28 | 22 | 3 | 3 | 84-24 | 69 |
| 2 | Реал М | 28 | 20 | 3 | 5 | 66-31 | 63 |
| 3 | Севилья | 28 | 16 | 6 | 6 | 42-26 | 54 |
| 4 | Вильярреал | 28 | 13 | 9 | 6 | 45-37 | 48 |
| 5 | Атлетико М | 28 | 12 | 7 | 9 | 56-43 | 43 |
| 6 | Валенси | 28 | 12 | 7 | 9 | 48-40 | 43 |
| 7 | Депортиво | 28 | 12 | 7 | 9 | 37-37 | 43 |
| 8 | Малага | 28 | 12 | 7 | 9 | 45-46 | 43 |
| 9 | Вальядолид | 28 | 12 | 3 | 13 | 42-46 | 39 |
| 10 | Расинг | 28 | 8 | 9 | 11 | 34-35 | 33 |
| 11 | Спортинг Хихон | 28 | 11 | 0 | 17 | 36-59 | 33 |
| 12 | Мальорка | 28 | 8 | 8 | 12 | 33-46 | 32 |
| 13 | Хетафе | 28 | 7 | 10 | 11 | 38-42 | 31 |
| 14 | Атлетик Б | 28 | 8 | 7 | 13 | 37-48 | 31 |
| 15 | Альмериа | 28 | 8 | 7 | 13 | 33-46 | 31 |
| 16 | Бетис | 28 | 7 | 9 | 12 | 38-44 | 30 |
| 17 | Рекреативо | 28 | 7 | 9 | 12 | 27-40 | 30 |
| 18 | Осасуна | 28 | 6 | 11 | 11 | 28-33 | 29 |
| 19 | Нуманси | 28 | 8 | 2 | 18 | 30-56 | 26 |
| 20 | Эспаньол | 28 | 4 | 10 | 14 | 25-45 | 22 |
| Мэргэн буучид: |
| Самуэль ЭтоО // Барселона |
25 (2) |
| Диего Форлан // Атлетико М |
19 (3) |
| Лионель Месси // Барселона |
19 (3) |
| Давид Вилья // Валенси |
19 (4) |
| Альваро Негредо // Альмериа |
16 (4 |
| Оновчтой дамжуулагчид |
| Хави // Барселона |
14 |
| Хесус Навас // Севилья |
11 |
| Лионель Месси // Барселона |
10 |
| Даниэл Алвеш // Барселона |
9 |
| Хуан Мата // Валенсия |
9 |
loading...







bayrallaa goy medee bailaa
loading...
gaihamshigtai
loading...
Ligiinhee togloltuudad Liverpool, Barcelona nar uchraagaa budaa bolgoj bnaa!Gehdee CL-d harjil baiy tend bvh yum shal oor yvagdana aa gaigui/Bayern Chelsea 2togloh boltson bh vii……../
loading...
Barsa arsenal 2 mini sain togloj baival busad ni hamaa alga daa. yer ni Аваргуудын лигийн шөвгийн 4-т, хагас шигшээд алалцаж хожсон баг л аваргалдаг шүү дээ. Man U ene jil amjihgui biz ee. porto-g erkhbish nuhah l baih. hagas shigsheed bur shaalgana daa. harj l baiya.
loading...
АМЬСГАА ГЭЖ ХОФФЕНХАЙМ САЙН ТОГЛОХГҮЙ БАЙНА АА. cl БИШ ЮМАА ГЭХЭД uefa cup-ИЙН ЭРХТЭЙ ҮЛДЭЭСЭЙ. ИБИСЕВИЧ ЦАГАА ОЛЖ БЭРТДЭГ ПИЗДУ ВЭ? ХЭЗЭЭ ИРЭХИЙГ НЬ МЭДЭХ ХҮН БАЙНА УУ?
loading...
ene barca odoo yachaad bgaan bee. ahial boon gooliin mondor 6 reald ch chance uldeh ni uu sd gej6 uldeesei gej naidya.
loading...
za 6 han onoo yu ch bish real ene jiliin la ligiin avarga.huntelaar ovliin tsonhor irched mergen buuchid nilen orsoldono bh daa sn bna dahiad olon goal oruulhiig husye
loading...
barca mini bumbugduud bai bumbugduud bai
loading...
huntelaart ergelzej bsn sain bnashu
loading...
eto25 goaltai bga hunteleer 4 bgA bh shu? za harj l baiy magadgui neleen yavah bh aa
loading...
huntelar 8 hogshoon
loading...
uu 8 hsen yumuu yostoi medeguin bna sorry
loading...
Messi deedehee unshaach doliichood, Huntelaar 6-n suuliin togloltond 8 goal gej baigaa bizdee,teneg yum shig hereldeed baih yum.
loading...
bi zaaval realiin talaar unsij yah ve de
loading...
Ibisevic uliral duustal toglohgui gesen
loading...
Spaind Cl-iin 6 erh ugwul bolno.Real,Barca,Villareal,Sevilla,Atletico,Valencea. Ene 6 bag vnen tasarhai bag daanch 4 ni l Cl-d togloh yumda.
loading...
Milan-ii onoo bair ni haachtsiin be? Esvel tatan buugdchaa yu
loading...