loading...
Бекхэм Миланд ирэхийнхээ өмнө ”Би гучин настай, италичуудын хувьд энэ чинь залуудаа орно биздээ” хэмээн хошигносон гэдэг. Үнэхээр ч Сери А -д 40 хүртлээ тоглох нь энгийн л үзэгдэл. Үүнийгээ тэд шпагетти, паста гоймонтойгоо холбон тайлбарладаг гэсэн шог яриа ч бий. . Ингээд та бүхэнд Channel 4 сэтгүүлийн газраас гаргасан Сери А-н шилдэг 10 хал цэргүүдийг танилцуулж байна. Италид төдийгүй дэлхийд нэр нь танигдсан эдгээр тоглогчдын ихэнх нь энэ улиралыг дуусгаад зодог тайлахаа мэдэгдээд байгаа билээ.
10. Марко Матераззи (Интер)
2005 оныг хүртэл Матрикс жирийн нэгэн хамгаалагч байлаа. Харин 2006 оны ДАШТ-аас хойш түүний нэрийг дэлхий даяар мэдэх болсон юм. Тэмцээний турш үзүүлсэн гайхалтай тоглолтоос гадна финалын тоглолтонд оруулсан гоол, алдарт Зиданыг хөөлгөсөн зэрэг нь үүнд нөлөөлсөн. Ихэнх хөлбөмбөг сонирхогчид түүнд ам муутай байдаг ч шилдэг тоглогч гэдгийг нь үгүйсгэх аргагүй.
9. Кристиан Дони (Аталанта)
Бергома хотын шүтээн болсон энэ залуу яахын аргагүй италийн домгуудын нэг. Зарим мэргэжилтнүүд түүнийг хэтэрхий даруухан зангаасаа болж сайхан боломж алдсан гэдэг. Дони 1990 оноос Аталантагийн төлөө үнэнчээр зүтгэж байгаа бөгөөд Италийн төлөө ердөө долоохон тоглолтонд оролцсон нь үнэхээр харамсмаар.
8. Марко Ди Вайо (Болонья)
Ювентүсын экс- мэргэн бууч маань зодог тайлах талаар бодох ч үгүй байна.
Түүний гайхалтай форм багтаа олон гоол авчирч байгаа ч багийнх нь андуудын арчаагүй тоглолт Болоньяг хүснэгтийн доод хагаст бичигдэхэд хүргэжээ. Хэрвээ Болонья Сери А-д үлдэж чадвал Ди Вайогийн гавьяа гэхээр өөр юу гэхэв.
7. Кристиан Пануччи (Рома)
Пануччид юу л байна, туршлага л байна. 1992 онд Женоагаас карьераа эхлүүлсэн тэрээр дэлхийн бүх топ лигт тоглож туршлага хуримтлуулсан. Тодруулбал Милан, Интер, Реал, Челси, Монака зэрэг багуудад 2001 он хүртэл тоглож байлаа. 2001 оноос Мөнхийн хотын багт хүчин зүтгэхдээ Пануччи 207 тоглолтонд оролцож 17 гоол оруулсан байна.
6. Павел Недвед (Ювентус)
Чехээс европын шилдэгээр шалгарсан (2003) цорын ганц тоглогч бол Недвед. ”Пуужин” хэмээх хочоороо алдаршсан энэ залуу 2001 онд Туринд ирсэн бөгөөд үүнээс өмнө Лацио, Спарта Праг багуудад ”туршлага судалсан” аж. Павелийн гайхалтай оночтой алсын цохилт Ювентус төдийгүй Чехийн шигшээд ч олон ялалт авчирч байсан билээ.
5. Пилиппо Инзаги (Милан)
Ямар ч үед тэр оруулсан гоолоо тэмдэглэхгүй өнгөрнө гэж үгүй. Сери Б-н сулхан багийн эсрэг гоолдсон ч, Интерийн хаалганд оруулсан мэт баярлаж хөөрнө. Хөлбөмбөгийн ертөнцөд этгээд төрх, овжин тоглолтоороо алдаршсан энэ залуугийн Европт тогтоосон гоолын амжилтыг эвдэх довтлогч нэг хэсэгтээ гарч ирэхгүй байх.
4. Хавьер Занетти (Интер)
Эхний дөрвөн байранд орсон эдгээр тоглогчид бол багийнхаа бэлгэ тэмдэг болсон амьд домгууд тул олон зүйл нурших нь илүүц мэт.
Занеттигийн хувьд 1995 оноос Интерийн төлөө хүчин зүтгэж байгаа бөгөөд энэ хугацаанд 600 гаруй тоглолтонд оролцсон байна. Италийн бус иргэншилтэй өөр тоглогч ийм амжилтанд хүрсэн нь үгүй.
3. Франческо Тотти (Рома)
Ромагийн ерөнхийлөгч асан Франко Сенси нэгэнтээ ”Багийн эмлемэн дээр Тотти -н зургийг тавья гэвэл би лав дургуйцэхгүй хэмээсэн гэдэг. Үнэхээр ч энэ хүнийг хайрладдаггүй , шүтдэггүй Романиста хүн гэж үгүй.
1992 оноос хойш 406 тулаанд оролцохдоо 170 гоол оруулсан. Клубын бүх цаг үеийн мэргэн бууч , бүх цаг үеийн хамгийн олон тоглолтонд оролцсон гээд л түүний тогтоосон амжилт , ялалтууд хөвөрнө. Гэхдээ энэ бүхэн гол нь биш , түүнд хэдэн сая евро амласан ч Ромоос урвахгүй , мөнхийн хотдоо үнэнч үлдэх сэтгэл бий.
2. Алесандро Дель Пиеро (Ювентус)
2006 оны авилгалын хэргээс болж Ювентусыг доошоо унахад бүгд л Туринаас зугтаж байв. Энэ үед тэрээр ”Жинхэнэ жентельмен хэзээ ч хадагтайгаа орхиж явдаггүйтэй адил, Ювентусыг би хэзээ орхихгүй” хэмээн мэдэгдэж хүнд хэцүү цаг үеийг багтайгаа хамт туулсан билээ. Энэ бол түүний Ювентусын төлөө хийсэн бүхний ердөө нэг хэсэг нь.Дел Пиеро 1993 оноос ”Хуучин ноёд”-ын төлөө зүтгэхдээ 425 тоглолтонд оролцож 184 гоол оруулжээ.
1. Паоло Малдини (Милан)
Тэр, 80-аад оны алдарт гурвалтай тэр мөр зэрэгцэн тулалдаж, Барсаг 4 : 0-р бутниргэсэн Аваргуудын лигийн финалд оролцож, 2005 оны Истанбулын финалд нулимстай нүдээр Жеррардыг цом өргөхийг харж байлаа. Өөрөөр хэлбэл Малдини бол Миланы төдийгүй италийн хөлбөмбөгийн нэгэн үеийн түүх юм.
Тоглолт болгоны дараа эсрэг багийнхан түүнийг хүндэтгэн заавал гар барьдаг гэнэм. Италийн хөлбөмбөгт ихийг хийж бүтээсэн энэ агуу эрхэм удахгүй зодог тайлахаа мэдэгдсэн бөгөөд түүний 3 дугаарыг Сан Сирод дархалан үлдээхээр болсон билээ.Италий түүхэн дэх агуу тоглогчыг үдэх ёслол сүр дуулиантай болох нь тодорхой.
loading...




hehe ter tuuh ni davtagdval chelsea avna l daa
loading...
liverpool ch gargaahgui boluu da
loading...
torres ch bas neg formdoo orchuul ch neeh mundag huurah geed bhgui biyeeree hamgaalagchiig uur zug ruu hudulguud l
loading...
yah ve chelsead jaahan ch gsen davuu tal bga 2 dohi toglolt ni chelsea-n talbaid biz dee
loading...
za bi ch dotroo liv barca-n togloltooig l huleeged bga shd
loading...
taaruul ch hariugaa l avna da
loading...
ene jil chini final romd biluu uul ni italy-n bag finald uldsen bol cg. daan ch manaihaas uur evropd yavdag bag gj alga daa
loading...
zaz bye all saahan amrtsgaagaarai
loading...
ashgui neg heruul bagatai bsan bh chinee!!! gah gah
bas umnu ni hezee bilee dee bas ingej herulgui shan bsan daa
loading...
XVMVVSEE BI GOMO
loading...
nuxduu bi gomo bi yuch meddeggvi bi bas xudlaa yarix durtai.
loading...
Ene sportnews iinhen gishuunchleltei bolmoor yumaa. bodvol end neg gar real iin neriig barial husaad yavaad bh shig bhiin. chinii gomo chin hend hamaaa bnaa ain
loading...
haha bi gomo genuu teneg amitad ve.oor oilgtoihon shig ym helj bolsongui yu yagui bol ene buynbat bhaa daa
loading...
ene ch unen shu gishuulenchleltei bolmoor gej bas deer bas namaig 27toi etr geed bichsen bsan spain catalond amidardag ch genuu shaaj ugsun bsan kkkkkk bi yu gej 27 toi bhav de.
loading...
Хэхэ дээрх бичлэгийг би бичээгүй шүү. Real аа хүнээ олж хэлээрэй.
loading...
chamaas oor hen bichdeg ym .bi oor huntei hereldeegui
loading...
Би бичээгүй гэсэн бол болоо юм бишүү? Ямар боловсрол дутуу биш ингэж бичиж яахын.
loading...
hooe gulugnuud mini ta nar real, man U gaa uur gazar bich, end italiin hulbumbugiin domguudiin tuhai yrij bna
loading...