loading...
Ингэж их өрсөлдөөнтэй болж байсан улирал Бундеслигийн түүхэнд ховор. Хоёр жилийн өмнө аваргын төлөө Бремен, Штуттгарт болон Шальке багууд ширүүн өрсөлдсөөр лигийн аварга сүүлчийн өдөр тодорч, Штуттгарт эцэст нь ялагчаар тодорч байсан билээ. Одоогоор аваргалах боломжтой 4 баг ана мана үзэлцэж явна. Энэ удаад харин эдгээр багуудын аль нь ч биш ондоо 4 багийн нэрс яригдаж байгаа. Тухайлбал Хэрта, Байерн, Вольфсбург ба Хамбург. Өнгөрөгч амралтын өдөр 25-р тойргийн тоглолтууд явагдлаа.
Байерн – Карлсруэ
Аваргууд гэхэд ичмээр тоглолоо. Рибери шууд улаан авах байсан. Шар өгөөд толгойг нь илчихлээ. Полди бас нэг муухай жийж орсон. Ван Боммел ч угаасаа хүнд тоглолттой. Аваргууд баахан л карт авлаа. Гэхдээ эхний үед бол илт илүү тоглосон л доо. 92 дахь минутад харин Карлсруэ тэнцүүлэх боломжоо алдчихваа. Булан дээр Рэнсинг зөрчихсөн. Карлсруэгийн тэр нөхөр Рэнсингийг хүрсэн гэж бодоод бэлтгэлгүй байсан. 100 хувийн боломжийг алдчихлаа. Зе л багаа аварлаа. Байерн хэдий Тони Клозэ 2 байхгүй ч гэсэн энэ чинь хүснэгтийн адагт яваа баг шүү дээ. Ингэж тогловол юун Барса, санасны ч гарз юм байна. Харин Марадонаг бас билгийн нүдтэй юм гэж бодож байна. Соса Байернд ирээд бараг тоглоогүй, хүн бүр л хайран 10 сая гэж байхад нь шигшээдээ урьж байсан. Өмнөх тойрогт Бохум дээр ёстой сайн байсан. Өнөөдөр хожлын ганц гоолыг хийлээ.
Штуттгарт – Хэрта
Воронин нэг том юм алдсан. Угаасаа тэр нь ч эдний хийх ёстой боломж нь байсан байх. Энэ жилжингээ хүлээж хүлээж байгаад л нэг иймэрхүү юмаа чулуу болгоод хожоод яваад байсан юм. Гомез сайн байлаа. Гэхдээ гоолыг нь Какау Хэдира нар хийлээ. Хэрта 3 дараалж хожоод байсан. Ингээд хожигдов оо. Өмнөх тойрогт Лэвэркузэнг хожчихоод тоглолтын дараа стадион даяараа хагас цаг яг л аварга болсон юм шиг баярлалдсан гэсэн. Хэтэрхий эртэдсэн байх аа. Одоохондоо яахав, хүснэгтийг тэргүүлсэн хэвээр. Гэхдээ суух юм шиг байна даа. Фридрих нь гэмтчихлээ. Тэгэхээр төвийн хамгаалалт асуудалтай л болчихлоо. Лав л шигшээгийн 2 тоглолт алгасна гэхээр удах юм шиг байна даа. Штуттгарт харин УЕФА цомын төлөө дахиад дайраад эхэллээ. Өмнөх тойрогт Бременд 4-0-оор нам тавиулсан байсан.
Бийлэфэлд – Вольсбург
Магатын баг долоо дэхээ дараалан яллаа. 2009 онд одоогоор боломжит 24 онооноос 22-ыг нь аваад байна. 3 гоолны нэгийг нөгөөх л Графите хийж. Вольсбург Байернтай цуг 2-р байранд зэрэг бичигдэж байна. Адилхан 48 оноотой, гоолын зөрүү адилхан 22, оруулсан гоол адилхан 53, алдсан гоол адилхан 31. Нэрний эхний үсгээр л Байерн дээр нь бичигдэж байх шиг хэхэ. Энэ жилийн аваргын тулаан Байерн энэ 2-ын дунд л өрнөх төлөвтэй.
Дортмунд – Брэмэн
Фрайгийн пеналтигээр хар шарууд 2009 оны анхны бүтэн оноогоо авлаа. Мөн намраас хойш тэд талбайдаа ялна гэдгийг бараг мартчихаад байсан юм. Ихэнх оноогоо гадны талбайгаас түүсэн. Брэмэн 3 дараалж хожигдоогүй, мөн УЕФА-д амжилттай байсан гээд л сэтгэл өндөр байсан нь нөлөөлчихөв үү яав.
Хоффэнхайм – Ханновер
Ханновер энэ жил айлын талбайгаас хожил байтугай тэнцээ авчирна гэж юу байдгийг мэдэхгүй байгаа. Өнөөдөр харин тэнцчихлээ. Тебер пеналтигээс хийсэн ч тэр дор нь Ханновер зөрүүлсэн. Тэгээд дахиж алдаад хожигдож яваад тоглолт дуусах дөхөж байхад Веллингтон тэнцүүлж. Хоффэнхаймыг үнэхээр өрөвдөж байна. Эхлээд Иби, дараа нь Салихович, тэгээд Ба гэмтсэн. Довтолгооны супер гурвал нь үгүй болсон. Обаси нь ядаж байхад гэмтэж гэмтэж ирчихээд дахиад гэмтчихсэн. Багийн 50 гоолын 40-ийг энэ 4 хийсэн гэхээр бүх юм ойлгомжтой байгаа биз. Эхний хагаст хүн бүр Хоффэхайм Хоффэхайм гэсээр байгаад тэр нь саад болчих шиг боллоо. Саного гэж нэг бүтэлгүй нөхөр хэрэг алга. Өнөөдөр бас хожлыг үгүй хийж. Хамгийн харамсалтай нь Ибертсбергер улирал дуустал дахиад гэмтчихлээ. Шигшээгийн тоглолтууд ч бшр худлаа боллоо. Мөн Яиссл гэмтээд гарсан байна. Ингээд довтолгооны нүх дээр нэмэгдээд хамгаалалтад маш том нүх үүслээ. Довтлох хүн байхгүй Теберийг голоос татаж довтлогч болгосон байсан. Хамаг ачааг хөөрхий Эдуардо л үүрч байна даа. Титл мөрөөдөлтгүй болсон. Яаж ийгээд Аваргуудын лигийн эрхтэй үлдчихээсэй. Гэхдээ худлаа боллоо л доо. Уг нь ирэх жил Европын тавцанд энэ багаар гоёмоор байлаа.
Лэвэркузэн – Франкфурт
Хоффэнхайм 5 дараалж тэнцсэн бол Лэвэркузэн хожил гээчийг мэдэхгүй 5 дахь тоглолтоо сая үдлээ. Дюсселдорфын цэнгэлдэх нэг л ээлээ өгөхгүй байна даа. Өөрийнхөө цэнгэлдэхэд засвар хийж байгаа тул өвлөөс энд нүүж ирсэн юм. Тэнцсэнээр УЕФА цом ч гэсэн осолтой л болоод ирлээ дээ.
Коттбус – Көлн
Новакович гэж словен залуу Көлнд усыг уулгаж байна даа. Өнөөдөр бас л гоолдоод хожуулж. Бүр даблджээ. Ялагдал гээчийг мэдэхгүй 8 дэхээ тоглосон тэд хасагдана гэж айлтгүй боллоо. Харин 4 дэхээ дараалж ялагдсан Коттбус унах магадлалаа өндөрсгөсөөр.
Гладбах – Бохум
1-0-оор зочид хожоод хамт хасагдах гээд байсан өрсөлдөгчдөөсөө түр ч атугай гэсэн холдлоо. Адилхан 22 оноотой байсан юм. Гладбах гэхдээ хасагдана гэдэг юу л бол. Өвөл гайхамшигтай наймаа хийсний хүчээр хаврын лигт гайхалтай сайн байгаа. Өмнөх тойрогт Көлнийг талбайд нь 4-2, тэрний өмнө Хамбургийг талбайдаа 4-1-дсэн.
Шальке – Хамбург
Эхний үед бол гэрийн эзэд жаахан илүү байдалтай байлаа. Хамбургт Петрич Троховски 2 үнэхээр их үгүйлэгдэж байв. Хэн ч элдвийг санаачилж чадсангүй. 2-р үед харин эн тэнцүү явж байсан ч Шалькегийн хаалгач Нойер байж боломгүй алдаа гаргаж баг алсан. 16 дотор орж ирсэн алсын бөмбөгийг холдуулах гэж ямар ч шaардлагагүйгээр сугарч гарч ирээд хажуу тийшээ мөргөж гаргах гэсэн ч тэр нь Геррерогийн яг хөл доор нь унасан. Нөгөөх нь бэлэн юмыг түлхээд л болоо. Тэртэй тэргүй 2 хамгаалагч тэр бөмбөгийг аюулгүй болгохоор байж л байсан шд. Дараагийн гоол нь харин үнэхээр гоё комбинацаар орсон. Олич зүүнээр түрж ороод бөмбөгөө хөндлөн гүйлгэхэд Шалькегийн хаалгач, хамгаалагчдын өмнүүр өнхөрсөөр дахиад л Геррерогийн хөлд ирсэн. Ингээд эхний үед харагдахгүй байсан Герреро 2 гоол хийгээд Хамбург хожсоноор Хэртаг нэхэгч 3 багийн нэг болсон хэвээр үлдлээ. Удахгүй тэдэнд 2 гол тоглогч нь буцаж ирнэ. Харин Шалькед байдал бүр ч хурцадмал боллоо. Дасгалжуулагч нь улирлын эхэнд энэ багтайгаа титлийн төлөө өрсөлдөнө гэж байсан бол одоо УЕФА цомын ч эрхгүй хоцрох дээрээ тулж магадгүй болоод байна. Менежерээ халаад шинэ хүний эрэлд хатан буй тэд яаралтай арга хэмжээ авахгүй бол ч горьгүй нь дээ. Маш олон хүний нэр яригдаж байсан ч одоо хүртэл хэн ирэх нь тодорхойгүй л байна. Кааныг ирнэ гэсэн шуум Бундэслигийн 3 сарын хамгийн дуулиантай явдал гэж хэлэгдэх эрхтэй. Бүх л хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай өдөр бүр яригдан байгаа. Фэнүүд нь харин түүнд таагүй хандаж байгаагаа нуухгүй байгаа. Зарим нь удирдлагаа Хэрэв Каан ирвэл энэ багийг дэжихээ болино гэж хүртэл сүрдүүлсэн.
Дасгалжуулагч Руттэны ч гэсэн хоног нь тоологдож байгаа. Тэр хэдий амжилт муутай ч багийн түүхэн дэх дасгалжуулагчдын дотор 8-д бичигдэхээр тоглолтуудыг гаргасан байна. Өдгөөгийн Айндховены дасгалжуулагч Хууб Стивенс тэр хоёр 1,48 гэсэн амжилттай буй. Харин тэргүүлэгч нь одоогийн Хоффэнхаймын дасгалжуулагч Рангник нэг тоглолтод дунджаар 2 оноо авч байсан бол Руттэны өмнөх хүн болох Сломка 1,85 оноо авч байсан байх юм.
Ямар ч байсан шигшээгийн тоглолтуудаас болоод 2 долоо хоног завсарлах лиг ямархуу өнгө төрхтэйгээр буцаж ирэх нь туйлын сонирхолтой байна.
1 Hertha BSC 49 Punkte
2 Bayern München 48
VfL Wolfsburg 48
4 Hamburger SV 48
5 1899 Hoffenheim 44
6 VfB Stuttgart 42
7 Bayer Leverkusen 38
8 FC Schalke 04 37
9 Borussia Dortmund 37
10 Werder Bremen 32
11 1. FC Köln 32
12 Eintracht Frankfurt 26
13 Hannover 96 26
14 VfL Bochum 25
15 Arminia Bielefeld 24
16 Borussia M’gladbach 22
17 Energie Cottbus 20
18 Karlsruher SC 17
loading...




bayern ymuu herta 2 awargiin toloo uzne biz hoffenheimiig ch yahaw bariin zulzgiig bag deer dar gedeg l ym bolloo anh orj ircheed abarga bolno gej ymar ym bhab uefa-d togtohiin tuluu uzne biz yadaj bhad ebisebich gemtsen ni tom gai gemeer
loading...
hamburg bayern 2 avragiin tuluu
loading...
bayern bundeslig champion oilgomjtoi
loading...
hertha gai bolj avraga avndaa bayern champions league-s hasagdval turuulj magad…….
loading...
Bayern Munchen àâàðãóóäûí ëèãèéí àâàðãà , áóíäýñëèãèéí àâàðãà
áîëõîä ÷ ãàéõàõ þìã¿é ýý .
loading...
Bayern hedii bundesleague taaru uzej bgach CL t yamarch bsan Barcad holbombogiin hicheel zaah ni ch haashiin gehdeel yamarch bsan hojnoo. Holbombogiig 2Bag toglodog ylagch ni zowhon Germanchuud bdag yum daa. Go go Germany
loading...
NAAD UG CHIN 70 80 AAD OND UILCHILJ BSAN ODOO BOL BOMBOG BOORONHII GDEG UG UILCHILJ BGAA…..
loading...
ter ch tim shuu. tegvel yagaad euro 08 aar germany hojigdchihov ain. nad ug chin gerd muller ig bhad l garsan ug shdeeee . odoo bol hudlaa. harin barca hojih iluu magadlaltai shuu. dor hayj 60 huviin magadlaltai
loading...
gui gui ugiin germany chin suga sh dee.azaar l tom tom temtseenuuded yvaad bdag bolhoos bish .bayern barag shaana daa hamagui iluu hs dee
loading...
nemcuud Hedii delhii 2r daind muu zuil hiisen ch ted bol yah argagui aguu undesten shuu dee ali romiin uyes l ted zerleguud gej evgui garuud romchuud baingal sandraadag bsan humuus dee tedniig diileh amarch zuil bishdee. Ene jil hedi man ud durgui ch gesen final d ted Bayern tei uldeh baihaa
loading...
nuguu shuuguiluud bsn bag dooshloo yu
loading...
Germanynii shigshee bag suga bolood barag buh tomoohon temtseenii finald ulddiimu! suuliin 2 delhiin awargaar 1mongo, 1hurel mash sn uzuulelt! er ni l unenshd 2 bag hobombog toglood hojdog ni golduu germany l bdiishd. sayanii euro deer ch gehed sn l amjilt uzuulleshd final gedeg bol eroosoo chamlahaargui uzulelt
loading...