loading...
Жүдо бөхийн 2009 оны УАШТ 3 сарын 24, 25 нд Монгол Бөхийн Өргөөнөө явагдаж өнгөрлөө. Тэмцээн ирэх олимпийн циклийн анхны УАШТ, мөн энэ оны 10 сард Улаанбаатар хотноо зохиогдох Дэлхийн цомын тэмцээний өмнөх анхны томоохон тэмцээн гэдгээрээ онцлогтой байв. Түүнээс гадна олон улсын жүдогийн шинэ дүрмээр энэхүү тэмцээн явагдсан. Тэмцээний оролцогчид ч чанартай байж жин бүрийн шилдгүүд хүчээ үзэж уран сайхан барилдаан, ширүүн өрсөлдөөнүүд олон гарч байлаа. Гагцхүү олимпийн ууган аварга маань гэмтлийн улмаас тэмцээнийг өнжлөө.
Энэ жинд төдийлэн давамгайлчихсан лидер байхгүй. Энэ жингийн шигшээд саяхан Хонг Конгийн татамид амжилттай зодоглоод ирсэн Хонгор клубын тамирчин М.Уранцэцэг Хилчингийн Б.Саранзаяатай үлдэж тэнцүүхэн хүч үзсээр М.Уранцэцэг ялан улсын аварга боллоо. Хүрэл медалийг мөн Хонг Конгод зодоглоод ирсэн Э.Номин, Б.Уранчимэг нар хүртсэн юм. Та бүхэн тэмцээний дэлгэрэнгүй үр дүнг энд даран авна уу.
Эмэгтэй 52 кг
Энэ жинд нэг л хүн давамгайлдаг. М.Бундмаагийн жин ч гэж яригдаж болохуйц тийм давамгайллыг М.Бундмаа бий болгож буй. Энэ удаа ч учраа бүрээ торолгүй ялсаар ээлжит удаагаа улсын аварга боллоо. Харин мөнгөн медалийг Алдар нийгэмлэгийн Т.Оюунсүрэн, хүрэл медалийг Т.Амаржаргал, Б.Солонго нар энгэртээ зүүжээ. Та бүхэн тэмцээний дэлгэрэнгүй үр дүнг энд даран авна уу.
Эмэгтэй 57 кг
Энэ жингийн бүх үеийн манлай Х.Эрдэнэт-Од зодог тайлснаас хойш Т.Баттөгс ерөнхийдөө илүү байх болсон. Энэ удаа ч дэлхийн багийн аварга шалгаруулах тэмцээний медальт маань түрүүллээ. Мөнгөн медалийг Ц.Цэрэннадмид, хүрэл медалийг Т.Мөнгөнтуяа, Д.Сумъяа нар хүртжээ. Та бүхэн тэмцээний дэлгэрэнгүй үр дүнг энд даран авна уу.
Эмэгтэй 63 кг
Мөн л энэ жиндээ хэдэн жил түрүүлж, эсвэл дээгүүр байнга бичигдэж явуу Сүлд спорт хорооны тамирчин Ц.Мөнхзаяа түрүүллээ. Тэр өөрийн гол өрсөлдөгч Б.Сайнжаргалтайгаа шигшээд тааран ялалт байгуулсан юм. Хүрэл медалийг Н.Цэрэн, Ү.Отгонтуяа нар хүртлээ. Та бүхэн тэмцээний дэлгэрэнгүй үр дүнг энд даран авна уу.
Эмэгтэй 70 кг
Энэ жингийн аварга угаасаа тодорхой байдаг гэж хэлж болно. Олон улсын хэмжээний мастер, олимпийн наадмын шагналт байрын эзэн, улсын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн аварга, саяхан Европоор аялан тэмцээнүүдэд оролцоод ирсэн П.Лхамдэгд өрсөлдөгч болгоноо илт давуу хожсоор аваргын алтан медалиар энгэрээ мялаалаа. Мөнгөн медалийг О.Мөнхцэцэг, хүрэл медалийг Б.Мөнгөнтуяа, Аззаяа нар хүртсэн юм. Та бүхэн тэмцээний дэлгэрэнгүй үр дүнг энд даран авна уу.
Эмэгтэй -78 кг
Энэ жинд арван нядхан зодоглосон. Гэлээ ч гэсэн сонирхолтой барилдаанууд бас гарч байлаа. Шигшээ барилдаанд Я.Дулмаа Ц.Наранжаргалтай үлдсэн. Барилдааны явцад юко үнэлгээгээр хожиж явсан Ц.Наранжаргал гэнэ алдан даралтанд орсноор өөрийн алтан медалиа мөнгөн медаль болгон хувиргалаа. Харин хүрэл медалийг Б.Оролзод, Э.Мөнхзул нар авчээ. Та бүхэн тэмцээний дэлгэрэнгүй үр дүнг энд даран авна уу.
Эмэгтэй +78 кг
Бүсгүйчүүдийн хамгийн хүнд жинд 7 жудока хүч үзлээ. Онцын гоцгойрсон хүнгүй энэ жинд гавьяатын орон зай үгүйлэгдэж байв. Олон жил хүч үзэж буй тамирчин Я.Согоо алтан медалиар энгэрээ мялаасан бол Олимп дээд сургуулийн тамирчин О.Жаргалсайхан мөнгөн медаль хүртжээ. Харин хүрэл медалийг Г.Гантогоо, Г.Энхриймаа нар авсан байна. Та бүхэн тэмцээний дэлгэрэнгүй үр дүнг энд даран авна уу.
Эмэгтэй үнэмлэхүй
Үнэмлэхүйгийн шигшээд 63 кг-ийн аварга Ц.Мөнхзаяа, 70 кг-ийн аварга П.Лхамдэгд нар үлдэн хэн нь алтан медалиа ихэрлүүлэхээ үзлээ. Жингийн ялгаа ч гарах шиг болж П.Лхамдэгд улсын аварга шалгаруулах тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ. Та бүхэн тэмцээний дэлгэрэнгүй үр дүнг энд даран авна уу.
Эрэгтэй 60 кг
Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жингийн барилдаан туйлын сонирхолтой боллоо. Сугалаа ч ширүүхэн таарсан. Эхний даваанд Залуучуудын дэлхийн аваргаас мөнгө, өсвөрийн дэлхийн аварга Д.Төмөрхүлэг байлдааны самбо бөхийн дэлхийн аварга Б.Дамланпүрэвт ялагдаж улмаар медалийн төлөөх барилдаанд ялагдан медальгүй хоцорсон нь хэр хүнд барилдаанууд болсныг гэрчилнэ. Харин өнгөрөгч саруудад Европын орнуудаас хэд хэдэн тэмцээнд оролцоод ирсэн Г.Болдбаатар эхний даваанд өөрийн хүчтэй өрсөлдөгч амидайтайгаа тааран буулган авч улмаар бусад өрсөлдөгчдөө давсаар, финалд өнөөх Б.Дамланпүрэвтэй таарч ялан улсын аварга хэмээх эрхэм цолыг хүртлээ. Хүрэл медалийг Б.Баярмагнай, Д.Амартүвшин нар хүртжээ. Энэ жинд нийт 26 тамирчин зодоглосон аж. Та бүхэн тэмцээний дэлгэрэнгүй үр дүнг энд даран авна уу.
Энэ жингийн барилдаан олны анхааралд өртөж байлаа. Учир нь МУГТ, олимпийн наадмын хүрэл медальт Х.Цагаанбаатар өөрийн үндсэн жиндээ зодоглож байсан юм. 31 бөх зодоглосон нь хамгийн олон оролцогчтой жин болсон. Шигшээ барилдаанд аанай л Х.Цагаанбаатар үлдсэн бол нөгөө талаас 60 кг-аас орж ирсэн олимпод тун азгүй байдлаар орж чадаагүй С.Мияарагчаа өрсөлдөгч бүрээ ялсаар үлджээ. Аваргын төлөө барилдаан ч сонирхолтой болж үндсэн цагт аль аль нь үнэлгээ авсангүй, нэмэлт цагт ч хэн хэн нь үнэлгээ авсангүй хэдий ч сүүлийн минут гарны хугацаанд тун идэвхитэй байсан С.Мияарагчаад 3 шүүгчийн хоёр нь ялалтыг зааж Монгол улсын аварга боллоо. Х.Цагаанбаатар ийнхүү мөнгөн медаль хүртэж Н.Батсуурь, Б.Хишигбаяр нар хүрэл медаль хүртжээ. Та бүхэн тэмцээний дэлгэрэнгүй үр дүнг энд даран авна уу.
Эрэгтэй 73 кг
Энэ жингийн гол лидер Г.Дашдаваа жин өгсөж 81 кг-д хүч үзэхээр болсон нь бусад бөхчүүдэд боломжийг олгож байв. Энэ жинд аваргын алтан медалийг С.Ням-Очир, мөнгөн медалийг Г.Пүрэвдорж, хүрэл медалийг О.Болд-Эрдэнэ, Д.Энхболд нар хүртсэн юм. Та бүхэн тэмцээний дэлгэрэнгүй үр дүнг энд даран авна уу.
Эрэгтэй 81 кг
Тэмцээний эхний өдөр явагдсан энэ жингийн барилдаан тэмцээний анхны дуулианыг мөн тарьсан. Олимпийн наадмын шагналт байрын эзэн Д.Нямхүү эхний даваандаа Хилчин клубын Г.Түвшинжаргалд ялагдан энэ жилийн УАШТ-ээ дуусгалаа. Энэ жинд доод жингийн шилдэг Г.Дашдаваа нь жин өгсөж орж ирсэн нь улам сонирхолтой болгож байсан. Гол өрсөлдөгч гэгдэж байсан Д.Нямхүү нь ч эрт хасагдсан тул дардан замаар явсаар улсын аварга боллоо. Мөнгөн медалийг Р.Анхбаатар, хүрэл медалийг Г.Түвшинжаргал, О.Ууганбаатар нар хүртжээ. Та бүхэн тэмцээний дэлгэрэнгүй үр дүнг энд даран авна уу.
Эрэгтэй 90 кг
Энэ жинд Б.Ариун-Эрдэнэ түрүүлж аваргаа хамгаалав. Харин түүний гол өрсөлдөгч гэгдэж байсан Э.Энхбат хэсгийн аваргын төлөө С.Батбаярт ялагдан хүрэл дээр буужээ. Та бүхэн тэмцээний дэлгэрэнгүй үр дүнг энд даран авна уу.
Эрэгтэй -100 кг
Олимпийн аварга төрүүлсэн энэ жингийнхэн ганц одгүй гэдгээ өнгөрсөн намраас харуулсан. Бүх Японы оюутны аварга болж, дэлхийн залуучуудын АШТ-ээс анхны медалийг хүртсэн Б.Тэмүүлэн энэ жинд хүч үздэг. Тэр цол дагаж бяр гэгчээр бүх өрсөлдөгчөө эхний минутад цэвэр ялсаар тасархай аварга болов. Та бүхэн тэмцээний дэлгэрэнгүй үр дүнг энд даран авна уу.
Эрэгтэй +100 кг
Энэ жинд ч манай залгамж халаа сайн бэлтгэгдэж буй гэж хэлж болно. Үүний нэгээхэн жишээ нь залуу бөх Б.Сугаржаргал дэлхийн залуучуудын аваргад шагналт 5-р байранд эзэлсэн бол Б.Төгөлдөр олон улсын хэд хэдэн тэмцээнээс медаль хүртээд амжсан. Энэ удаа ч залгамж халаа сайн бэлтгэгдэж буйг харуулсан үйл явдал боллоо. Хэдийгээр алт мөнгөн медалийн хоёр улсын арслан, хашир бөхчүүд хүртсэн ч дээр дурдсан хоёр залуу бөх энэ бөхчүүдтэй тун сайн барилдаж байсан юм. Та бүхэн тэмцээний дэлгэрэнгүй үр дүнг энд даран авна уу.
Эрэгтэй үнэмлэхүй
Энэ жинд өнөөх л Б.Ариун-Эрдэнэ түрүүллээ. Түүнтэй аваргын төлөө 81 кг-ийн жинд хүч үздэг Б.Жанчивдорж хүч үзсэн. Б.Жанчивдорж өөрөөсөө хэт том биетэй Б.Сугаржаргалыг ялсныг онцлох хэрэгтэй. Та бүхэн тэмцээний дэлгэрэнгүй үр дүнг энд даран авна уу.
Тэмцээний төгсгөлд уламжлал ёсоор шилдэг жүдочны “Иппон Трофи” шагналыг гардуулах болсон. Энэхүү шагналыг жил бүр ЖЕМ Интернэшнл компани гардуулдаг бөгөөд энэ жилийн Иппон Трофигийн эзнээр бүх өрсөлдөгчдөө иппоноор ялсан Б.Тэмүүлэн, П.Лхамдэгд нар тодорсон.
loading...






Nice
loading...
tsagaanbaatar muu barildsaaan. yavaandaa zaigaa tavij uguh tsag ni bolson haragdaj baina lee. byarduulsaar deerelhuulseer baigaad yalagdsan daa tsagaanaa mini. miyaragchaa bol arai iluu baina lee. tuunii huusen eteh mehend yuko ugvul uguh baisan shde.
loading...
Ippon Trophy avsan 2 judoch bol olymp, delhiin avargaas medal avch turuuleh ireeduin gaviyatnuud maani shuu. Manai -100 kg ch changa bna daa.
loading...
lhamdegdiin mail haygiig mdeh hvn baibal olj ogch tusalaach zaluusaaa….
loading...
Nohor mini yamar neg sanaa aguulj bgaa bol Lhamaa hani ijiltei hun shuu.
73 kg-n avarga NyamOchir Lhamaa 2 suusan.
loading...
bohchuudiin huviin amidral togtvorgui urvaj sharvasan bdag ni todorhoi.hoorondoo heden boh huunee solij bdag ym gej duujsan.hamgiin suulid Chimeg endongiin Boldbaatar, Tavhain. ouynsuren( Ulsiin avragiin mongon medalt)2009
2 nuutsaar yavaldan enher ohindoo barigdsan boldbaatar ger buleesee salhad hurjee tumnii shivshig bolov..naanaa ajilsag hodolmorch tsaraitai bohvhuudiin heseghen amidral iim bndaa.iimerhuu es surthuungui, ulsiin hool horooson amjit gargaj chadahgyi ymuud baisaar l bn.bolivol taarna.
loading...
tumurhuleg ee zugeerei dandaa yalna gej yu bh ym be ulam beltgelee sn hiigeerei chi busdaaas iluu shuu amjilt amjilt amjilt
loading...
Tumurhuleg ee odoo boloh zaluuchuudiin ulsiin avargadaa 60 kg Daa dahij sn barildaad dahij delhiin avargadaa yavaarai chamd ireedui bga shuu judochidoos Tsagaanaa ax ta 2g xarj yavdiin shuu ta 2t goodluck
loading...
ulsiin avargiig ochoj uzlee yag devjeenii hajuunaas 60kg bol uneheer goy bolson ard tumeen
loading...