loading...
Денвер Наггетсийн довтлогч Клейза шүүгчийг хэл амаар доромжилсноос 25,000 $-ийн торгуулийг хүлээжээ. Denver Post
Орландо Мэжикийн дасгалжуулагч Стэн Ван Ганди Никстэй хийсэн тоглолтын дараа “Тэд жил бүр л иймэрхүү ажиллагаа хийх юм, хэрвээ тэд үнэхээр л эдгээр тоглогчдыг хүндэлдэг юм бол яагаад Патрикд ажил санал болгоогүй юм бэ? Тэд Патрикийг жил бүр л ингэж өргөмжилдөг, энэ нь тасалбараа борлуулах нэгэн арга биз” хэмээн шүүмжилсэн байна. Учир нь энэ тоглолтын дундуур Нью Йорк Никс багт домог болсон 6 тоглогчдийг нийтэд танилцуулж, өргөмжлөл гардуулсан юм. Үүний хариуд Никсийн эзэн Дони Волш “Стэний талаар үнэхээр хэлэх үг олдохгүй байна, би өнгөрсөн үеийн сайхан түүхийг сануулж хүмүүсд илүү ойртуулахыг хүссэн, тэд ч үүнд баяртай байгаа” гэж хариулжээ. NY Post
Лейкэрсийн дасгалжуулагч Фил Жексоний гэрээ 2010 онд дуусна. Түүхэнд нэрээ мөнхлөх 10 дахь удаагийн NBA-ийн аварга болоход ойрхон байгаа тэрээр “Би энэ жилийн сүүлээр тэтгэвэртээ гарах бодолтой байгаа” гэж хошигноод “Дасгалжуулах энэ ажил бол миний тэтгэврийн нэг хэсэг, хэн үзэсгэлэнт газруудаар аялж, загасчилж ууланд явахыг хүсэхгүй байх билээ, гэвч би хэзээд сагсан бөмбгийг дасгалжуулахад бэлэн” гэж 63 настай Фил өгүүлжээ. Oklahoman
Гурван удаагийн all-star хамгаалагч Гилберт Аренас энэ бямба гарагт Вашингтон Детройтийг хүлээн авах тоглолтонд оролцоно гэдгээ Comcast SportsNet -д мессэжээр мэдэгдсэн байна. Мөн Вашингтон Постийн сэтгүүлчдэд “Энэ өдөр би талбайд гарах нь чин үнэн” гэж мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт Verizon center-д эрчимтэй бэлтгэл хийсэн Аренасын энэхүү мэдэгдлийг багийн дасгалжуулагч “энэ бол төлөвлөгөө, 100% баталж чадахгүй” гэсэн байна. Аренасын өвдөг нь одоогоор зовиургүй болсон бөгөөд түүний хамгийн санаа зовж буй асуудал нь тоглолтын форм, итгэл байгаа юм байна. Тэрээр би тоглолтын хэмнэлээ олж авахын тулд нэг тоглолтонд зөвхөн шидэлт хийж, нөгөө тоглолтонд зөвхөн цагираг руу довтолгоо хиймээр байна гэж хэлжээ. Гэхдээ Визардсийн эмч түүний талбайд тоглох хугацаа нь одоогоор 15 минутаас хэтрүүлж болохгүйг сануулжээ. AP/Toronto Sun
Сперсийн довтлогч Ime Udoka -г багтайгаа ирэх жил үлдэх хэсгийг плей-оффд үзүүлэх түүний тоглолт харуулна гэж Сперсийн удирдлага үзэж байна. 2007 оны зун 2 сая орчим $-р 2 жилийн гэрээ байгуулсан түүний гэрээ энэ 7 сард дуусах юм.
Хьюстон Рокетс багийн ерөнхий менежэр Дарил Морей өнгөрсөн даваа гаригт D-league-ийн од тоглогч Жеймс Вайттай олон жилийн гэрээ байгуулсныг заралсан байна. “Хоёр тал хоёулаа үүнийг хүсч байсан, тэрээр багт ирснээсээ хойш сайн тоглож байгаа” гэж хэлжээ. Houston Chronicle
Индиана Пейсэрсийн дасгалжуулагч Жим О’брейн хамгаалагч Жаррет Жакийг улирал дуустал гарааны тавд тоглуулахаар шийдсэн байна. Indianapolis Star
Даллас Маверикс ирэх улиралд тоглолтын тасалбрын үнийг хямдруулахаар заралсан NBA-ийн хамгийн сүүлийн баг болж байна. Багийн эзэн Марк Кубан энэ шийдвэрийг сар гаруйн өмнө гаргасан боловч өнгөрсөн даваа гаригт энэ мэдээ олны сонорт хүржээ. American Airlines Center-ийн бүх суудлын талаас илүү хувь нь хямдрах бололтой. Dallas Morning News
Зак Рэндольф хуучин багийн анд Марбуригийн талаар сэтгүүлчдэд “Түүний төлөө би баяртай байна, тэр Бостонд тусалж чадна” гэж Клипперс Селтиксд 77-90 харьцаатай ялагдсаны дараа өгүүлсэн байна. Марбуригийн Нью Йорк дахь нөхцөл байдлын талаар асуухад “Би энэ бүхнийг мэднэ, гэхдээ надад түүнтэй харилцахад асуудал байгаагүй” гэж хариулжээ. Boston Herald
Indianapolis Star News-ийн мэдээлснээр Индиана Пейсэрс баг нь сүүлийн 10 жилийн 9-д нь алдагдалтай ажиллаж байгаа аж. Sacramento Bee-ийн мэдээлснээр энэ жил тус хотын баг 25 сая $ алдаж байгаа юм байна. Харин Шарлоттийн эзэн Роберт Жонсон 2003 оноос хойш нийтдээ 50 сая $ гаруйг алдсан нь тодорхой болжээ. Oregonian
Кливленд Кавалерьсийн Леброн Жеймс, Нью-Орлеанс Хорнетсийн Крис Пол нар дорнод, өрнөд бүсийн долоо хоногийн шилдэг тоглогчоор шалгарчээ. 3 сарын 16-22 хооронд Жеймс дунджаар 30.3 оноо, 7.8 оновчтой дамжуулалт, 10.3 самбараас бөмбөг авалт, мөн 2.3 бөмбөг таслалт гүйцэтгэжээ. Nba.com
Межикийн дасгалжуулагч Стэн Ван Ганди 2-р сарын дундуур мөрөндөө бэртэл авсан хамгаалагч Жамер Нельсонг энэ жилийн 8-р сар хүртэл бүтэн бэлтгэлд оролцох боломжгүй гэж мэдэгджээ. “Азаар 10 сард бидний ирэх улирлын тоглолтууд эхлэнэ” гэж Стэн ярьсан байна. Нельсон 2 сард мөрөндөө мэс засал хийлгэсэн юм. Orlando Sentinel
Марко Яричийн эхнэр Бразилийн супермодель Адриана Лима Майами Хит, Мемфис Гризлес багуудын хооронд болсон тоглолтыг талбайн доод суудлаас үзэж сонирхсон байна. Memphis Commercial Appeal
loading...




mergejileeree ajildag bol ih l zavgui ajil bn daa hajuugaar ni medeegee beldeh gj jaahan hetsuuhen l baidag bhdaa tee kk
taniltsuulgand thanks!
loading...
ene marko jaric gej neg tsarai muutiin tuil . tiim saihan huuhentei suuchdag neeree. aztai gar yumaa . agent zero iin togloltiig uzhiig huschine shu. ww tuunii ezguid uneheer muu togloj bgaa shuu
loading...
agent 0 butsad togloltondoo orno gedeg sn medee shuu .yric gj ymar ym bdag bilee .lima ch shan huuhen dee.harin form her bh boldoo
loading...
Jaric gej sonin nudtei zaluu bdag shd. Minnisota-giin Bench shd e. Agent Zero ch formondoo ortloo udah bhda. neg musun ireh uliralaas uzsen n deer bizdee. uliral duusahad dahin gemtel awchval yah yum.
loading...
agent o iin huvid next season hurtel onjij boloh ch bagiin boss uud ni tsaadahiig chini zuger suulgahgui l de.bie ni gaigui edgertsen super star huniig togloltond heden minut togluulj humuus tataj ticket ee gaigui zarahaa boddog blgui dee. odoo washington miartsan barag hooson bgaa bizdee. tsaadahiig chini ireh surgaar bas uzegchid niled nemegdene l de
loading...
goy
loading...
arenas bol dundaj l toglogch shuu dee. am ni bol ali hediin ni super od bolchihson.
loading...
Greatly appreciated to who fixed my post -) Zugeeree Lakers!
loading...
Arenas ирнэ гэдэг нь ашгүй гоё мэдээ байна. Agent Zero-ын буззершотуудыг хараад байж дээ.
loading...
minnesota bish memphis iin bench shdee ho
loading...
Миний бодлоор бол Аренас суперстар . Гэмтдэг жилдээ билүү , өмнөх жил нь ч билүү оноо авалтаар NBA-г тэргүүлж байсан ш дээ. Ер нь тэгээд Play-Off-д Arenas яаж тоглодог билээ. Тэрнийг нь бодоод үзвэл яахын аргагүй суперстар.
loading...
gehdee bi toglotiig ni neeh sn harj bgaagui bolhoor sn medku l ym .holbogchoor yvdag biz dee te onodr holbogch bhaa
loading...
yaric yaj yawaad limag nairchihdag bnaa
loading...
Mungu bhad ch saihan hvvhnvvd huvruh blgudee hehe.
Tselmeg ee chinii oruulsan medeend durtai shvv thank’s!
Hul bumbugt Bayarsaihanii medeenvvd…,
loading...
Lima, Jaric nariin tuhai neleed bichsen baih chin kk Bayarlalaa P#24, hicheenee!
loading...