loading...
Манай хойд хөрш улсын Тивийн хоккейн Лигийн улирлын дээд шагнал Юрий Гагарины нэрэмжит цомын төлөөх тэмцээний аваргын төлөө өрсөлдөх хоёр багийн нэр тодрох мөч улам ойртсоор байна. Өчигдөр Казанийн Ак Барс болон Динамо Москва багуудын хагас шигшээн өрсөлдөөний 5-дахь тоглолт Татарстаны нийслэлд боллоо. Энэ тоглолтоос өмнө хоёр багийн харьцаа 2-2 байсан бөгөөд Казанчууд талбай дээрээ 3-0-ийн харьцааатай ялалт байгуулж, цувралд гуравдахь удаагаа хошуучилсан байна. Зочин баг 3 дахь мин-д гоол алдсанаас хойш тооны харьцааг тэнцүүлэхээс гадна тэргүүлэх хэд хэдэн 100 хувийн боломжтой байсан хэдий ч тэдэнд гоол оруулахад Ак Барс-ын залуу хаалгач Станислав Галимов саад болжээ. 3-р үеийн эхэнд Казанчууд тэргүүллээ 1 шайбаар ахиулсны дараа зочин баг довтлохоос өөр аргагүй байдалд оржээ. Динамо-д тооны зөрүүг багасгах боломж цаг дуусахаас 3 мин-н өмнө олдсон хэдий ч нэг тоглогч дутуу байсан талбайн эзэд аюултай сөрөг довтолгоо зохион байгуулсны эцэст ялагчийн хувь заяаг бүрэн шийдсэн байна. Хоёр багийн дараагийн тоглолт маргааш Москва-д болох бөгөөд Ак Барс ахин ялсан тохиолдолд тэмцээний шигшээд шалгарах юм.
Локомотив Ярославль, Металлург Магнитогорск -ийн эсрэг хагас шигшээ хоёр дахь цувралд 3-1-ийн харьцаатай төмөр замчид манлайлж байгаа бөгөөд тэдэнд өнөөдөр талбай дээрээ аваргын төлөө өрсөлдөх эрхийг авах магадлал өндөр байна.
loading...




ene jiliin temceend tiviin hockey league-t ak bars Локомотив Ярославль 2 togloj Локомотив avarga bolnoo. Yashin bga tsagt Локомотив ylah blguidee
loading...
Sportnews hockey-n medee ih muuhan tavih yum aa. Mongolchuudiin huvid Football-n daraa oroh sport shuu! Staashdaa anhaarai
loading...