Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Уран гулгалт » Германы хос аварга цолоо хамгааллаа

GD Star Rating
loading...

muh_tran1АНУ-ын Лос-Анжелест зохион явагдаж байгаа уран гулгалтын ДАШТ-ий эхний багц медалийн эзэд тодорлоо. Манай гарагийн шилдэг спортын хосуудын өрсөлдөөнд Германыг төлөөлсөн украин гаралтай Алена Савченко, Робин Шолковы нар түрүүлж өнгөрсөн жил хүртсэн аварга цолоо хамгаалсан байна. Богино хөтөлбөрийн дараа өрсөлдөгчдөөсөө 3 оноогоор давуу явсан Германы хос чөлөөт үзүүлбэртээ 131,18 оноо авч, хоёр гулгалтын нийлбэрээр хувийн дээд амжилтаа шинэчилж, зүй ёсоор тэргүүлжээ. Тэдний ард Туриний Олимпийн мөнгөн медальт, өнгөрсөн жил мөн л хоёрт орж байсан Хятадын хос Дан Жан, Хао Жан нар орсон байна. Гуравт орж, дэлхийн аваргаас анхны медалиа хүртсэн ОХУ-ын Юка Кавагути, Александр Смирнов нар мөнгөн медаль хүртэхэд 0,13-хан оноо дутжээ. Манай хойд хөрш улсын хос дөрвөлсөн сальхов шидэлтийг гүйцэтгэхдээ алдаа гаргасан хэдий ч шүүгчид тэднийг энэ ховор элементийг хөтөлбөртөө багтаасныг нь үнэлсэн байна. 2006 оны ДА Хятадын хоёр дахь хүчтэй хос Чин Пан, Тон Жан нар хоёр дахь жилдээ дараалан медальгүй хоцорлоо.
Спортын хосуудын тэмцээнээс гадна Калифорнид энэ өдөр эрэгтэйчүүдийн өрсөлдөөн эхэлсэн байна. Богино хөтөлбөрийг хамгийн сайн гүйцэтгэсэн тамирчнаар 2007 оны дэлхийн аварга, Европын 3 удаагийн аварга, Олимпийн мөнгөн медальт Францын Бриан Жубер тодорлоо. Тэрээр зохион байгуулагч орны төлөөлөгч Эван Лайсечек-ээс 1,7 оноо илүү авсан бол гуравт орсон Канадын залуу од Патрик Чан Жубер-аас 1,85 оноогоор хоцорч байна. Манай хойд хөрш улсын эрэгтэйчүүдийн хувьд алдарт Евгений Плющенко сонирхогчдын спортыг орхисноос хойш медалийн төлөө өрсөлдөх уран гулгагч одоогоор алга. Оросын аварга Сергей Воронов муугүй гулгалт үзүүлсэн хэдий ч шүүгчид түүний үнэлгээн дээр бага зэрэг гар татсанаар зөвхөн 9-р байранд оруулжээ. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн медалийн эзэд Баасан гарагийн өглөө тодорно.

GD Star Rating
loading...
Германы хос аварга цолоо хамгааллаа, 5.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. deco says:

    torin 2006 aas uran gulgaltiin 4n torloos 3alt 1hurel avj bsan orosuud vancouvert odoo yana da. uul ni ch plushenko ergej gulgah yum shig bna le tegvel ch oilguulah blgui de tsaadah uran gulgalt gej yu bdgiig

    GD Star Rating
    loading...
  2. bichig_useg says:

    ENE OROSUUD DARHAN BSAN TURLUUDEE ALDAAD DUUSAH NI EE EHLEED HOCKEY DARAA BI BIATHLON ODOO URAN GULGALT ER NI OROSIIN SPORT UNALTAND ORJEE

    GD Star Rating
    loading...
  3. ganzorig says:

    Today Plushenkogiin tuhai nevtruuleg MNTVeer garna

    GD Star Rating
    loading...
  4. morumo says:

    îðîñóóä óðàí ãóëãàëòûí ñàéí äàñãàëæóóëàã÷äàà õÿòàäàä àëäààä òýð íü òîëãîé äýýð íü öàõèóð õàãàëæ áàéíà øä ýý. õóæàà íàð àéìààð áîëæýý. îäîî òýð áèàòëîíä õÿòàäûí õ¿¿õí¿¿ä æèëýýñ æèëä ÿìàð èõ ñàéæèð÷ áàéãààã õàðàà÷

    GD Star Rating
    loading...
  5. deco says:

    orosin sport udahgui sergenee tedniig hezeech toonoos hasch bolohgui uls daa. ene jiliin biathloni delhiin avargaar yalaa da oiuriva, akhatavo 2 baihgui ch gesen buuhiad turuul j chadsan shd vancouvert zaitseva sleptsova, tcoudov, tcerezov ene 4 yum duulgah baih shuu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: